Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Милито Интерийнх болжээ.

GD Star Rating
loading...

ITALY SOCCERЭнэ улиралд үзүүлсэн Женоагийн гайхалтай амжилт яах аргагүй Диего Милитотой холбоотой. Италид ирсэн эхний жилдээ л Аргентин эр  20 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтын дээгүүр  бичигдсэн төдийгүй багаа УЕФА-н цомд ороход голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Түүний  энэхүү  супер амжилт олон багийн сонирхлыг татаж байсан ч Интер милан хамгийн шуурхай загнаж, өөрийн болгож чадсан байна. Женоагийн ерөнхийлөгч Энрико Презиоси үүнийг баталсан бөгөөд түүнтэй хамт Тьяго Мотта ч ”Хар-хөхүүдийн” эгнээнд шилжиж байгаа аж. Энрико  ”Моратти бид хоёр саяхан уулзах үеэрээ энэ талаар ярилцаж зөвшилцөлд хүрсэн. Хэдийгээр шилдэг залуусаа явуулахад хэцүү байгаа  ч ингэхээс өөр арга алга. Тэд бидний төлөө чадах бүхнээ хийсэн, тиймээс талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. Бидний дараагийн зорилго бол Акуафрескаг авчрах. Бас Аталантагийн Фроцариг анхааралдаа аваад байгаа” гэжээ.
Одоогоор Женоа энэ наймаанаас хэдэн цаас “унагасан” нь тодорхойгүй байна. Милито Интертэй дөрвөн жилийн гэрээ үзэглэж жилийн 3.5 сая еврогийн цалин авах бол Мотта таван жилд 3 сая еврогийн цалин авах аж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. crusader says:

    За гоё доо Интер маань сайн залуухан довтлогчтой боллоо. Ибра, Балотели хоёр дээр Милито нэмэгдээд Интер урд талын шугамаа баталгаажууллаа. Тэгээд дээр нь Круз, Креспо хоёр сэлгээнд сууж байгаа хоёулаа хашир туршлагатай аргентинчууд одоо Интер маань нэг сайн CAM авах хэрэгтэй энэ байрлал дээр Станкович, Хименез хоёр л байгаа. Тотти, Лампард маягийн тоглолттой тоглогчийг авчихбал ч дараа жилийн аваргуудын лигийн цом хармаанд орчихлоо шд

    GD Star Rating
    loading...
  2. М says:

    Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ.

    GD Star Rating
    loading...
  3. Ёху says:

    Залуухан ч гэх шиг. 29ийг тэгээд одоо залууд тооцох уу.
    Яахыг нь харж л байя

    GD Star Rating
    loading...
  4. carmelo says:

    totti lampard 2g adiltgaad bna genuuu!!!!
    milito chn huuchin villeriald bluu gui biluu
    ymar ch bsan mangar ih goalldog yum
    ibratai n hosolj chadval
    inter amjilt gargah bhdaa Cl-t

    GD Star Rating
    loading...
  5. Аа юун балай юм бэ. Хэдийгээр мөнгө чухал ч гэсэн багууд “Женоа” шиг өнөө маргаашаа аргацаасан байж болохгүй ш дээ. Уг нь “Женоа”-г дэмжиж байсан юм. Даан ч их богинохон зорилготой байг байжээ гэж.

    GD Star Rating
    loading...
  6. messi says:

    hehe seruun zuudelj bna.

    GD Star Rating
    loading...
  7. Tsundek says:

    Испани-д Сарагоса-д тоглож байсан. Ямар юмных нь залуухан байх вэ. Энэ намар 30 хүрнэ. Шинээр гарч ирсэн тоглогч болгоныг залуухан гэж боддог мэдлэг хомс гарууд бас байхиймаа яяяя…..Саяхан нэг коммэнт дээр Маню-н Скоулз гэж Лампард Жэррард-г залгамжилж гарч ирж байгаа гээд нэг гар сайхан буудсан бн лээ хэхэ. Гэхдээ яах вэ Интэр болоод Итали-д 30 нас бол ид нас л юм доо хэхэ.

    GD Star Rating
    loading...
  8. Man U says:

    tsundek ee haana tegej bsan geneee. haha ineed hurchleee. nadah chin estoi goe onigoo bnuu gui yu hehe.

    GD Star Rating
    loading...
  9. messi says:

    G-g shigsheedee duudagdaj bhad naad scholes chini id togloj yavsan biz de hahaha hen tegej bichsen yum be

    GD Star Rating
    loading...
  10. crusader says:

    Би Италийн Сери А -ийн насаар хэлсэн юм шүү дээ. 29 тэй бол бараг л залуудаа орно шүү Сери А-д. Тэрнээс биш хөлбөмбөгийн мэдлэгээр тааруухан гэж өөрийгөө бодохгүй л байна Tsundek-ee

    GD Star Rating
    loading...
  11. Moses says:

    Милитог Женоа зарсанд харамсаж байна. Гэхдээ Милитогийн насыг та нар нэг хардаа. 30 нас хүрэх гэж байгаа тоглогчийг үнэ хүрж байгаа дээр нь зараад зөрүүлээд залуу чадварлаг тоглогч авсан нь дээр шдэ.

    Женоагийн ядуугийн зовлон хэцүү юм доо. Нөгөө талаар Милито ч гэсэн карьер дуусахаас өмнө том багт тоглох хүсэлтэй нь нөлөөлөө биз дээ.

    Дүү нь болох Габи хүртэл Барсад тоглож байхад ах нь том багт мөрөө үлдээхийг хүссэн байх. Ганц Женоагийн хүслээр наймаа хийгдсэн гэж бодохгүй байна.
    Хонь бүтэн чоно цатгалан наймаа болж

    GD Star Rating
    loading...
  12. good transfer

    GD Star Rating
    loading...
  13. aaya says:

    miniii zanalt daisan bagdaa….

    GD Star Rating
    loading...
  14. aaya says:

    TV…n tailbarlagchid unheer chanargui bn aaa ene bol minii l bodloldoo….

    1- mergejiliiin bus humuus tailbarlaj bn …. tailbar hiine gdg bol zugeer orilohiiin ner bish shuu deee….. chaddaggui yum bol ydaj espn , russia sport geed aldartai subguudiiin tailbarlagch nariiig duuraih heregtei sh deee

    2- tailbarlagch nariiin hubiiin medleg mash hangalttgui bn iim uchiraas haritsuulj dugnej unelej tailbarlaj chadahgui heterhiii neg taliig barij bn

    3- nernii duudlagiig buruu duudjiin yadaj hdn oduudaaa zob duuddag bh heregtei shdeee 21r zuund amidarch bj 5,6han uz\sgiig holbood zob unshaad duudchihaj chadahgui bn shdeee…. uuchilaarai ene zarim negen tailbarlagch bolon TV hotlogch, mede unshigch nart holbootoi yum shuuu!!!!!

    GD Star Rating
    loading...
  15. Gee says:

    Хараал ид гэж. Би бүтэн жил сарын дараа коммент бичиж байна. Тухайн үед Милитог Интерт ирэхэд энэ залуу Интерийн түүхэн дэх 3 дахь аваргуудын лигийн цомыг авчрана гэж хэн зүүдлээгүй байх даа… Агуу агуу.

    Жич: Одоо энэ хүмүүсийн комментийг уншихад инээд хүрч байна шүү.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: