Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Фергюсон Пикег магтжээ

GD Star Rating
loading...

Жерард Пикег Барсагийн үндсэн багт ороогүй, өсвөрийн багт байхад нь Сэр Алекс Фергюсон өсөх ирээдүйтэй, авьяаслаг гэж үнэлэн Манчестер Юнайтедэд авч, мэргэжлийн гэрээ байгуулж байсан.

171952_33_preview

Гэвч Пике өнгөрсөн зун гэрийн зүг хүлгийн жолоо залж, Барсадаа эргэн очсон. Барса өөрийн “бүтээгдэхүүнээ” авахын тулд МЮ-д 5 сая фунт төлж байлаа. Пике МЮ-д сайжирч, ур чадвар нь нэмэгдэж байсан ч Фердинанд-Видичээс илүү гарахад хэцүү, бас гэр бүл нь нөлөөлсөн, тэгээд ч Барса эргээд ирэхийг урьсан зэрэг шалтгаанаар шилжилт явагдсан.

Пике Барсад эргэн ирээд үндсэн тоглогчдын нэг болоод байна. Пеп Гуардиолагийн ротэйшнүүд, мөн Маркес, Милито, Абидаль нарын гэмтэл зэргээс болж ике энэ улиралд Барсагийн ихэнх тоглолтонд оролцсон. Тоглолт бүрдээ сайн тоглосон төдийгүй анх удаа Испаний үндэсний шигшээ багт дуудагдаж, гоол хүртэл хийгээд амжсан. Түүний хөлбөмбөгийн замнал яг одоогоор өсөх процессоор явагдаж байгаа.

Фергюсон одоо Пикегийн тухай ийн ярьж байна. “Би энэ хүүд анхнаасаа л дуртай байсан, одоо ч хэвээрээ. Би түүнийг энэ түвшинд хурдан хүрнэ гэж бодож байсан. Түүнд сайн чанарууд олон байгаа, хамгийн чухал нь тэр маш зоримог шийдвэр гаргадаг. Түүнийг МЮ-г орхисонд бид харамсдаг ч бид яагаад тийм шийдвэр гаргах болсныг нь ойлгодог ” гэжээ.

Мөн “Би Пикег Барса руу яагаад  буцсаныг ойлгодог. Бид түүнд сайн сайхныг хүсэж, амжилт ерөөсөн. Гэхдээ Пикег Лхагва гаригийн шөнө, Уэмблид сайн тоглоосой гэж бодохгүй байна” гэжээ.

Хэрэв Пике энэ улиралд МЮ-д хэвээрээ байсан бол Аваргуудын лигийн шигшээд төрөлх Барсагийнхаа эсрэг гараанд гарах байсныг үгүйсгэхгүй. Учир нь “Улаан чөтгөрүүд”-ийн хамгаалагч Рио Фердинанд сүүлийн 3 тоглолтыг хөлийн булчингийн гэмтлийн улмаас өнжөөд байгаа бөгөөд ирэх Лхагва гариг гэхэд тоглолтонд бэлэн болохгүй байх магадлал байгаа.

Хэрэв тийм зүйл тохиолдвол Фергюсон бас нэгэн залуу тоглогч буюу Жонни Евансыг Видичийн хамтрагчаар тоглуулах байх.

“Еванс энэ улиралд үнэхээр сайн байгаа. Еванс болон Пике нар манай академид хамт байсан, 2-уулаа адилхан өсөн дэвжиж байсан, одоо ирэх шигшээ тоглолтонд 2-уулаа тоглохыг ч үгүйсгэхгүй. Ямар ч байсан Пике Барсагийн үндсэн бүрэлдэхүүнд гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Фергюсон мөн хэлсэн байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

51 Сэтгэгдэл

  1. Uga says:

    Real gej yamar nohor bna?? Dan sonin sonin huuhhdiin um yarina.

    Puyol ECL cup orgono!!!!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: