Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Шатар, даам, хөлөгт тоглоом » Шилдэг зургаагийн тэмцэл

GD Star Rating
loading...

“Мобиком” корпорацийн нэрэмжит “Global Chess-2009” шатрын олон улсын тэмцээн уржигдар “Чингис” зочид буудалд эхэллээ. “Үндэсний шуудан” сонины дэргэдэх “Мончесс” клубээс зохион байгуулж буй тус тэмцээнд их мастер Б.Хатанбаатар, ОУМ Л.Мягмарсүрэн, Т.Батчимэг, Т.Иванов (ОХУ), Т.Соренсен (Дани), ФМ Д.Эрхэмбаяр нарын зургаан тамирчин өрсөлдөж буй.

Тэмцээн давхар тойргийн журмаар явагдах бөгөөд эхний гурван байрыг эзлэгсэд 500, 300, 200 ам.долларын шагнал хүртэх юм. Дашрамд дуулгахад сүүлийн арав гаруй жилийн хугацаанд шатрын ОУТ Монголд зохиогдоогүй (2002 онд Улаанбаатарт болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах VII тэмцээнийг эс тооцвол) билээ. ОУИМ-ын хоёр баллыг биелүүлээд буй Т.Батчимэг энэ тэмцээнээс 6.5 оноо авсан тохиолдолд эмэгтэй их мастерын болзлыг хангах юм.

Эхний өрөгт Б.Хатанбаатар Л.Мягмарсүрэнг хожиж, Т.Батчимэг Т.Соренсентой, Д.Эрхэмбаяр Т.Ивановтой тус тус тэнцжээ. Харин хоёр дахь тавилд Т.Соренсен Т.Ивановыг буулган авч, Б.Хатанбаатар-Т.Батчимэг, Д.Эрхэмбаяр-Л.Мягмарсүрэн нарын тоглолт тэнцээгээр өндөрлөжээ. Тэмцээн ням гаригт өндөрлөнө.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: