loading...
Ирэх жилээс Европа лиг болон өөрчлөгдөх УЕФА-н цомын сүүлчийн финалын тоглолт өнгөрсөн шөнө Туркийн Шюкрю Саражоглу цэнгэлдэхэд явагдлаа. 2005 оны Аваргуудын лигийн шигшээгээс хойш Туркэд анх удаа Европын тэмцээний финал зохиогдож буй нь энэ аж. Шахтёрын хувьд дотоодын лигтээ амжилттай тоглодог ч европын дэвжээнд олигтой амжилт гаргаж байгаагүй. Тиймээс энэ бол тэдний хувьд түүхийг шинээр бүтээх боломж байлаа. Харин Вердерийн ”Ногоон-цагаанууд” 1992 онд цомтой багуудын цом, 1998 онд Инертотогийн цомыг хүртэж байсан туршлагатай. Тоглолтын эхнээс л Шахтёрчууд санаачлагыг авч Визег сандаргаж байсан бөгөөд 25 дахь минутад энэ нь үр дүнгээ өгч Бразил легионер Луиз Адриану эхний гоолыг оруулжээ. Гэвч түүний гоолоос ердөө арван минутын дараа нас нэгэн Бразил болох Налдугийн гүйцэтгэсэн чөлөөт цохилтыг Пятов барьж аваад алдчихав. Үүнээс хойш хоёр багийнхан гоол оруулах олон сайхан боломжыг хийсгэсэн бөгөөд үндсэн цаг дуусч нэмэлт цаг эхлэхэд Жадсон ”од” боллоо. Нэмэлт цагийн нэгдүгээр үеийн 7 дахь минутад Дарио Срнагийн баруун жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтыг тэрбээр шууд хаалга руу цохиход Тим Визе барьж чадалгүй алдсанаар багтаа ялалтыг авчирсан юм. Ийнхүү Украйний ”Уурхайчдын” баг түүхэндээ анх удаа Европын цомын тэмцээнд түрүүллээ. Мөн тэд энэ тэмцээнд аваргалсан анхны бөгөөд сүүлчийн Украйны баг болж байна. Ирэх 8 сард тэд Аваргуудын лигийн ялагч багтай УЕФА-н супер цомын төлөө тулалдана.
“Шахтер” (Украйн) – “Вердер” (Германи) – 2:1 н.ц (1:1, 0:0, 1:0)
Гоол: Луиз Адриану, 25 (1:0). Налду, 35 (1:1). Жадсон, 97 (2:1).
“Шахтер”: Пятов, Рац, Чигринский, Илсинью (Гай, 100), Кучер, Жадсон (Дуляй, 112), Виллиан, Срна, Фернандинью, Левандовски, Луиз Адриану (Гладкий, 90).
“Вердер”: Визе, Налду, Бениш, Предль, Фриц, Бауманн, Нимайер (Циолис, 103), Озил, Фрингс (Пасанен, 95), Писарро, Розенберг (Хант, 78).
Шар хуудас : Фрингс, 45+1. Срна, 57. Левандовски, 77 Фриц, 82 Илсинью, 87. Циолис, 115 . Бениш, 120+2
Шүүгч : Медина Канталехо (Испани). Şükrü Saracoğlu цэнгэлдэх (Турк) 37,357 үзэгч

loading...




ewr
loading...
CCCP-iin baguud suuliin 5 jild 3 udaa avarga bolloo. Ene bol zuun Europe-t football
khogjij baigaag batalj baina. Sonirkholtoi goe toglolt bolson. Olon goal orokh bolomj bailaa. za Avarguudiin liga -iin finaliin togloltoo khuleekheesdee.
Shakhter-t amjilt khusei.
loading...
shakhtar neeree shono sn toglosoon. werderiig ingej hojigdono gej bodsongui. brasilchuud sain bnaaa. shakhtar d bayr hurgeyeee. 8 sard manai bagtai togloj magadguim bna. manaih zenited aldsan tsomoo erguulj avnaaaa
loading...
ene orosuud bayjaad ireheer hulbumbug n hurdan butsaj huuchnii europiig ailgadag tuvshindee orj bn shu, Shakhtar-n ezen ukrainiin terbumtan togloltiin umnu unuu shunu hojvol shakhtar-n buh toglogchid 400.000 euro ugnu gsn bnle. ene hed ch bayjlaa shu, Umnu n orosiin shigshee, CSKA ,ZENIT, zergig bas tom temtseend orj bhad tgj amlaj bsn sanagdana.
loading...
werderiig demjij bailaa. yagaad gevel ukrainii bag hojivol UEFA giin husnegted orosiin umnu orchih baih gej bodood. xaxaxa. ghde pizzarogiin gooliig toostsongui. srna giin aldaad penalti zaasangui haramsmaar l yum bna.
loading...
UEFA giin khusnegtend
….5 Russia 47.625
6 UKR 41,625 baigaa sanaa zovoltgui.
loading...
tiim bnaa thx
loading...
Good luck Shaktar
loading...
Ene bagt bayar hurgie!!!
loading...
Bi ooroo Spartak Moscow bagiin togloltiig uzdeg.Humuusee ene bagiig sain demjeerei.trener konsultant Oleg Romantsev ergen irsen shuu…
loading...
ochidoriin huvid pizzaro-n goal yaaltchgui oton togloltoor eheltsen ldee
baby brasilchuud sn blaa gj ochigdoriin huvid
neeree 8 sard manu-tai toglohdoo sn beldeerei gj heley daa hehe
loading...
berder iin tsag duusahaas umnu orson goaliig shuugch tootsoogui minii l harahad jaahan tulheltseen l bsan bdag l, getel totsoogui ter l joohon haramsaltai blaa ternees bish goy toglolt bolsoon
carmelo goy hellee hehehe neeree ain beldeerei…..
loading...
werder neeree ymarch dovtoglogoogui bsan diego bsan bol
loading...