Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 8.Булангууд, Ярилцлага » Райкаард: “Мэсси илүү сайжрах болно”

GD Star Rating
loading...

xin_310303071044194249292Барсагийн менежер асан Фрэнк Райкаард ФИФА-н албан ёсны вэб сайтад ярилцлага өгчээ.

- Барселончууд Аваргуудын Лигийн шигшээ тоглолтод шалгарч үлдлээ. Ромд МанЮ-тай халз тулахад ялах боломж хир байгаа гэж бодож байна?
- Дэлхийн хамгийн шилдэг 2 баг өрсөлдөх учраас гайхамшигтай финал болно. Мэдээж маш сонирхолтой тоглолт, хамгийн хүчирхэг 2 багийн хоорондох тулааныг та харна. Манчестер Юнайтед сүүлийн үед маш сайн байгаа. Тэдэнд Роналдy гэх мэт багтаа ялалт авч ирэх чадвартай өндөр түвшний тоглогч байна. Гэвч нөгөө талд гайхалтай хөлбөмбөг тоглодог Барселона хүлээж байгаа. Миний бодлоор энэ цөөнгүй гоолтой тоглолт болох байх. Хэрвээ Барсагийн хамгаалалт алдаа гаргахгүй бол тэд МанЮ-г ялж чадна гэж би бодож байна. Гэвч энэ бол хөлбөмбөг, хэн ч юу болохыг тааж чадахгүй шүү дээ.

- Хүмүүс Мэссигийн тухай маш их ярьж, түүнийг магтаж байна. Таны хувьд?

- Тэр бол онцгой залуу. Хэдхэн жилийн өмнө би түүнийг анх харж байсан, түүний бөмбөгтэй хэрхэн харьцаж байгаа нь намайг алмайруулсан шүү. Тэр гайхалтай бөмбөг эзэмших чадвартай, маш цөөн хүн түүний чаддагыг хийж чадах байх. Мэсси одоо их залуухан байгаа нь сайн хэрэг, яагаад гэвэл цаашид тэр хөлбөмбөгчнийхөө хувьд өсч дэвжин одоогоос ч илүү сайжрах болно. Хөлбөмбөг бол хүмүүсийг баяр жаргалтай болгодог зүйл, үүнтэй адилаар Мэсси ч бас бусдад баяр баясгалан өгч байна, хүмүүс түүний тоглолтоос сэтгэл ханамж авч байна шүү дээ. Би түүний тоглолтод маш их дуртай.

- Таны Барселона дахь карьерийн эхэн үед Роналдиньо ид гялалзаж байсан. Таны бодлоор тэр дахин дээд түвшний тоглолтоо үзүүлж чадах болов уу?

- Ронни бол миний хамтран ажиллаж байсан авъяаслаг тоглогчид дундаас ч хамгийн онцгой тоглогч . Барселонад тэр гайхамшигтай байсан. Түүний бишрэм ур чадвар, бөмбөгтэй болон бөмбөггүй хөдөлгөөнүүд гээд л гайхамшиг байлаа. Зарим хүмүүс түүнийг эргэж хэзээ ч өмнөх шигээ тоглолт үзүүлж чадахгүй гэхийг нь сонсож байсан, гэхдээ би үүнтэй санал нийлэхгүй байна. Тэр зөвхөн өөрийн тоглолтдоо анхаарлаа дахин хандуулж, ухаан бодлоо дайчлах л хэрэгтэй, үүний дараа тэрээр өмнөх гайхалтай үедээ эргэн очиж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Яг л Мэсси шиг тэр хөлбөмбөгт маш их баяр хөөр авч ирсэн хүн.

- Та хамтран ажиллаж байсан тоглогчдоосоо хамгийн мундаг хэн нэгнийг онцолж чадах уу?

- Энэ тийм ч амар биш. Би дэлхийн хамгийн гайхалтай авъяаслаг хэд хэдэн тоглогчтой ажиллаж байсан азтай хүн. Роналдиньогийн тоглолт үзэх гайхалтай, мөн авъяаслаг, ур чадвартай Дэкү болон Чави гэх мэт чаддаг бүхнээ тоглолтод зориулж гаргадаг тоглогчид. Иниеста, тэгээд Мэссигийн нэр энэ жагсаалтад орох ёстой. Тиймээс миний хувьд хэн нэгнийг онцлох нь хэтэрхий шударга бус зүйл. Эдгээрээс гадна нэр нь дурьдагдаагүй ч миний хүндэлж явдаг цөөнгүй тоглогчид бий.

- Та тоглогч болон менежерийн аль алины хувьд маш сайхнаар дурсагдах карьертай хүн. Энэ бүхэнд хүрэхэд хэн хамгийн их нөлөө үзүүлсэн бэ?

- Маш олон хүний нөлөө байдаг ч би Жон Кройфыг нэрлэх байна. Би хүүхэд байхдаа түүний Аяакс-д байсан үеийн тоглолтыг үздэг байснаа санаж байна. Би түүнийг хүндлэн биширдэг байсан юм. Хожим нь тэр Аяакс-д бидний дасгалжуулагчаар ирсэн нь миний хувьд гайхамшигтай үе байсан бөгөөд түүний удирдлагад маш их зүйл сурч авсан. Тэр маш их мэдлэгтэй бөгөөд тоглолтод туйлын ая холбогдол өгч ханддаг хүн.

- Таны ирээдүйн талаар маш олон янзын таамаглал байна. Та дараагийн хийх алхмаа хэдийнэ шийдчихсэн үү?

- Миний ирээдүй? Тийм ээ, элдэв таамаглал үргэлж л байдаг шүү дээ. Хэвлэлүүд өөрсдийн таамаглалаа дэвшүүлж л байдаг. Гэвч миний хувьд яг хаана энэ бүхнийг дуусгахаа хэлж чадахгүй нь. Түүнчлэн яг одоо энэ тухай ярьж чадахгүй нь, магадгүй дараагийн хэдэн долоо хоногийн дотор ярих зүйлтэй болох байх. Би яг тодорхой нэг клуб руу очихыг хүсч байна гэж хэлэх боломжгүй байна л даа, яагаад гэвэл тэр клуб маань одоогоор дасгалжуулагчтай ч байж болох юм. Хэрвээ хэн нэгэн надад санал тавьсан тохиолдолд энэ тухай ярилцаж болох юм. Би дасгалжуулагчийн ажилд дуртай, гэхдээ гол нь зөв цаг мөчид.

- Та дахиад шигшээ багийн дасгалжуулагч хийх үү?

- (инээв) Би нэгэнтээ Голландын шигшээ багийг дасгалжуулж байсан. Тэгээд дараа нь Клубын хөлбөмбөгийн ертөцрүү орсон доо. Яг энэ мөчид бол үгүй гэж хэлнэ, би өөрийгөө клубын менежер хийх хэрэгтэй гэж бодож байна. Гэвч хөлбөмбөгт хэзээ ч үгүй гэж хэзээ ч битгий хэлж бай, хэзээ ч хаалгаа бүү хаа.

by TJ

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Batu says:

    ug n manaid irsn bol gj bodoj bsiin daanch ugui yum shigee

    GD Star Rating
    loading...
  2. Totti says:

    Miland ochchuul sain l bn gehdee yag ochih gj btal dundaas ni MANCity garaad irehviidee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: