Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » 37-р тойргийг тоогоор илэрхийлэхүй

GD Star Rating
loading...

Премьер лигийн 37-р тойрогтой холбоотой зарим тоо баримтыг танилцуулъя.

269648_33_preview

1 – Уиган сүүлийн 7 тоглолтноос нийт 21 оноо авах боломжтой байснаас ердөө 1-ийг авчээ.

1 – Валерий Божинов 2007 оны 8 сарын 3-нд Манчестер Ситид ирснээсээ хойш анхны гоолоо хийжээ.

2 – Манчестер Юнайтед 2 дараалж 3 удаа түрүүлсэн дээд лигийн анхны баг.

5 – Тоттенхэм өөрийн “White Hart Lane” цэнгэлдэхдээ Манчестер Ситиг 5 дараалан хожоод байна.

6 –  Мөн Тоттенхэм өөрийн талбайдаа хийсэн сүүлийн 6 тоглолтондоо дараалан хожив.

8 – Ливерпуль энэ улиралд 8 багийг 2 удаа хожжээ. Эдгээр 8-д: Манчестер Юнайтед, Челси, Болтон, Блекбэрн, Портсмут, Сандерланд, Ньюкасл болон Вест Бром багууд багтаж байна.

8 – Ливерпуль Вест Бромтой Премьер лигт 8 тоглохдоо 8 хожжээ.

10 – Тоттенхэм энэ улиралд талбайдаа хийсэн 19 тоглолтонд нийтдээ ердөө 10 гоол алдсан нь тус багийн түүхэн дэх дээд амжилт болсон байна.

10 – Стоук энэ улиралд ПЛ-т нийт 12 хожсоныхоо 10-ыг нь талбай дээрээ хожжээ.

11 – Сэр Алекс Фергюсон 11 дэх удаагаа Английн Премьер лигт түрүүллээ..

11 – Челси энэ улиралд ПЛ-т талбай дээрээ 11 дэх удаагаа ялж байгаа бол Блекбэрн айлын талбайд 11 дэхээ хожигджээ.

13 – Вест Хэм энэ тойрогт Эвертоны талбайд зочилж хожигдсон. Тэд Гуудисон Паркт хийсэн сүүлийн 12 тоглолтноос ганц удаад нь л хожиж байж. Тэрхүү хожил нь 2005 оны 12 сарын 14-нд тохиож байжээ.

15 – Ер нь Вест Хэмийн эрлэг нь Эвертон. Вест Хэмийг ПЛ-т хамгийн олон хожсон (15), хамгийн олон гоол хаалганд нь хийсэн (51), тэднээс хамгийн олон оноо салгасан (52) баг нь Эвертон.

15 – Уиган сүүлийн 17 тоглолтынхоо 15-д нь хожиж чадаагүй.

18 – Манчестер Юнайтед Английн АШТ-д 18 дахь удаагаа түрүүлж, Ливерпулын дээд амжилттай зэрэгцээд байна.

20 – Челси Гус Хиддинкийн удирдлага дор 20 дахь тоглолтоо хийжээ.

21 – Манчестер Юнайтед энэ тойрогт Арсеналтай 0:0-ээр тэнцсэн. Сүүлийн 21 тоглолтноос анх удаа МЮ гоолгүй хайнцжээ.

21 – Эдвин ван дер Сар энэ улиралд ПЛ-т 21 дэх удаагаа хаалгаа хоосон маналаа. Энэ үзүүлэлтээрээ тэр “Barclays Golden Glove” шагналыг авах нь.

24 – Вест Бром Премьер лигт дэвшсэнийхээ дараагийн улиралд эргээд буусан 24 баг болж байна.

31 – Сэр Алекс Фергюсон Англи, Шотландын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр амжилттай дасгалжуулагч. Тэрээр нийт 31 томоохон тэмцээний цом хүртжээ.

37 – Эвертон нэг тойрогт дунджаар 1 гоол хаалгандаа алддаг. Тэд 37 тойрог тоглохдоо 37 гоол хаалгандаа алдсан байна.

40 – Сэр Алекс Фергюсон болон Арсен Венгер нар 40 дэх удаагаа “тулжээ”. Үүнээс Фергюсон 15, Венгер 14 хожсон. 9-д нь тэнцэж, 2-т нь торгуулийн цохилтоор тоглолт шийдэгдсэн байна.

50 – Николья Анелька Челсигийн бүрэлдэхүүнд 50 дахь тоглолтоо хийв. Энэ тоглолтонд гоол хийснээр ПЛ-д энэ улиралд 18 гоолтой болоод байна.

50 – Жонни Еванс ПЛ-ийн 50 дахь тоглолтондоо оролцжээ. (Манчестер Юнайтед болон Сандерланд багуудад тоглож).

51 – Сандерланд Портсмутад сүүлийн 51 жилийн турш дээд дивизионы тоглолтонд хожил аваагүй хэвээр байна.

64 – Манчестер Юнайтед 37-р тойрогт энэ улирлын 64 дэх тоглолтоо хийжээ. ПЛ-ийн өөр баг энэ улиралд ийм олон тоглоогүй.

83 – Ливерпуль одоогоор 83 оноотой байгаа. Энэ нь ПЛ-д тус багийн авсан хамгийн дээд оноо.

100 – Астон Вилла ПЛ-т айлын талбайд 100 дахь удаагаа тэнцжээ.

100 – Пол Шарнер ПЛ-т Уиганы гарааны бүрэлдэхүүнд 100 дахь удаагаа гарчээ.

150 – Никки Батт Ньюкаслын бүрэлдэхүүнд 150 дахь тоглолтоо хийсэн байна.

199 – Ливерпуль Вест Бромийн эсрэг бүхий л тэмцээний хүрээнд нийтдээ 199 гоол хийгээд байгаа гэнэ.

200 – Мортин Гамст Педерсен Блекбэрний төлөө 200 дахь тоглолтоо хийжээ.

300 – Майкл Кэррик 300 дахь лигийн тоглолтондоо оролцлоо.  (Вест Хэм, Свиндон, Бирмингэм, Тоттенхэм болон Манчестер Юнайтед багуудад тоглож)

300 – Кевин Нолан Болтон, Ньюкасл багуудын төлөө 300 тоглолт хийгээд байна.

300 – Ричард Хьюз Бурнмут, Гримсби болон Портсмутын төлөө 300 тоглолт хийжээ. Мөн Портсмутын гарааны бүрэлдэхүүнд 100 дахь удаагаа гарав.

350 – Брэд Фридель ПЛ-д 350 дахь тоглолтоо хийжээ. (Ливерпуль, Блекбэрн болон Астон Вилла багуудад тоглож)

350 – Робирт Грин 350 дахь удаагаа клубын гарааны бүрэлдэхүүнд гарчээ. (Норвич, Вест Хэм багуудын)

401 – Блекбэрн ПЛ-т нийтдээ 401 гоолыг айлын талбай дээр хийсэн тоглолтуудад хаалгандаа алджээ.

599 – Челси ПЛ-т “Стэмфорд Бриж” цэнгэлдэхдээ тоглосон тоглолтууддаа 599 гоол хийжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. MAN UTD says:

    Tevez man’ Liverpoold ochih bolj bh shiv dee … uul n’ manaidaa bsan bol hairan sain toglogch ulaan hamart mini yu l hiigeed bn daa orond n’henii avchirah gej bgaam bol…

    GD Star Rating
    loading...
  2. Sir Alex Ferguson says:

    F.Riberyg avna

    GD Star Rating
    loading...
  3. Tomroo says:

    Ooe anduudaa Teveziig Liverpoold maani irj bga gesen yaria gartsan bhin.unen uu…

    GD Star Rating
    loading...
  4. messi says:

    bitgi zuudle

    GD Star Rating
    loading...
  5. messi says:

    hehe sir alex ferguson gesend helsen shu

    GD Star Rating
    loading...
  6. Tomroo says:

    Ribery chini barca ruu yawah ni todorhoi boltsiin bish uu.

    GD Star Rating
    loading...
  7. Man U says:

    glory glory man united .
    glory glory man united
    glory glory man united
    as the reds go marching on on on

    GD Star Rating
    loading...
  8. Man U says:

    tevez ugaasaa l yavah gd bsiiimdoo . ronaldo tevez 2iig yavhaas ni omno ashgiig ni gargachmaar l bna shuu. tevez ingeed urvagch boljoogoom bna l dee. kkk. gehdee tuunii hiisen buhniig martkui ee

    GD Star Rating
    loading...
  9. Neo says:

    Tevka ch MANU-d hiih estoi zuilee sain hiij baisan. Sir Alex, Ser Alex gej helmeer bna. Odoo MANU-n oodoos bombogdoh baih daa.

    GD Star Rating
    loading...
  10. Neo says:

    Ats Barsa-n omnoos ner tortei togloj hojood yavaarai Mori Tevka mini dee. MANU avarga avna doo. Barsa English baguudtai garaaraa hurtel toglood ch barahgui dee Messi guia

    GD Star Rating
    loading...
  11. aaya says:

    TV…n tailbarlagchid unheer chanargui bn aaa ene bol minii l bodloldoo….

    1- mergejiliiin bus humuus tailbarlaj bn …. tailbar hiine gdg bol zugeer orilohiiin ner bish shuu deee….. chaddaggui yum bol ydaj espn , russia sport geed aldartai subguudiiin tailbarlagch nariiig duuraih heregtei sh deee

    2- tailbarlagch nariiin hubiiin medleg mash hangalttgui bn iim uchiraas haritsuulj dugnej unelej tailbarlaj chadahgui heterhiii neg taliig barij bn

    3- nernii duudlagiig buruu duudjiin yadaj hdn oduudaaa zob duuddag bh heregtei shdeee 21r zuund amidarch bj 5,6han uz\sgiig holbood zob unshaad duudchihaj chadahgui bn shdeee…. uuchilaarai ene zarim negen tailbarlagch bolon TV hotlogch, mede unshigch nart holbootoi yum shuuu!!!!!

    GD Star Rating
    loading...
  12. Man U says:

    tv5 iin neg medeegeer barka bag hojloo geed bhaar ni bi yamar bag yum boloo geed ochood uzsen chin barca blee. alia naasan. araichdee gemeer. neg emegtei bdagdaa sportiin medee unshdag. ter tegej bj bilee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: