loading...
Эдгээр өдрүүдэд Жудо бөхийн Азийн АШТ Тайвань улсын нийслэл Тайпай хотод явагдаж байна. Манай баг тамирчдыг энэ жилийн улсын аваргууд бүрдүүлж байгаа ба Г.Болдбаатар (60 кг, “Олимп” сургууль), С.Мияарагчаа (66 кг, Хүч), С.Ням-Очир (73 кг, Хангарьд), Г.Дашдаваа (81 кг, Хилчин), Б.Ариун-Эрдэнэ (90 кг, Хангарьд), Б.Тэмүүлэн (-100 кг, Женко), Х.Мөнхбаатар (-100 кг, Хүч), Д.Ганхуяг (үнэмлэхүй, Алдар), М.Уранцэцэг (48 кг, Женко), М.Бундмаа (52 кг), Т.Баттөгс (57 кг, хоёул “Хүч”), Ц.Мөнхзаяа (63 кг, Сүлд), П.Лхамдэгд (70 кг, Женко), Я.Дулмаа (-78 кг), Я.Согоо (+78 кг, үнэмлэхүй, хоёул “Алдар”) гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Тайванийг зорьжээ.
Өнөөдөр хүнд жин буюу эрэгтэй -80 -90 -100 +100, эмэгтэй -63 -70 -78 +78 кг-н барилдаанууд явагдсан байн.
81 кг-д хүч сорьж буй ОУХМ Г.Дашдаваа эхний шатандаа гоц мөргөж, хоёрдугаар шатанд Катарын Валед Ханфиг буулган авснаар хэсгийнхээ аваргын төлөө өрсөлдөх боломжтой болсон юм. Харамсалтай нь манай бөх Японы Масахиро Макамацуд ялагдал хүлээсэн ба торгуулийн тойрогт ”талбайн эзэн” Чен Юн Вуг буулган авч хүрэл медалийн төлөө 2006 оны Азийн наадмын хүрэл медальт Узбекистаны Шокир Муминовтой учраа таарчээ. Энэхүү чухал барилдаанд Дашдаваа ялагдал хүлээснээр тавдугаар байр эзэлсэн амжилтаар тэмцээнийг өндөрлүүлж байна.
-90 кг-д хүч сорьон ОУХМ Б.Ариун-Эрдэнэ эхний тойрогтоо 2007 оны Азийн аварга БНСУ-ын Юүн Вү Квонд дийлдсэнээр тэмцээнээ дуусгалаа.
-100кг – Б.Тэмүүлэн эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар шатанд Иосеф Аленези (Кувэйт) -ийг буулган авсанаар хэсгийнхээ аваргын төлөө 2003 оны Дэлхийн аварга Солонгосын Хе Тай Хвантай барилдахаар болсон. Энэ барилдаанд Хван арга туршлагаар илүүрхэн манай бөхийг ялсан ч финалын барилдаанд ялагдсан тул Тэмүүлэнд дахин нэг боломж олдсон юм. Үүнийгээ ч тэр сайн ашиглаж торгуулийн тойрогт Тайвань, Хятадын жудочдыг буулган авснаар хүрэл медаль хүртлээ. Хүрэл медалийн төлөө түүнтэй барилдсан Японы Иномата нь 2006 оны зүүн азийн наадамд манай бөхчүүдийг буулган авч түрүүлж байсан юм.
+100кгд барилдсан МУ-ын Арслан Мөнхбаатар эхний шатанд Салем Салемийг (Саудын Араб), хэсгийн аваргын төлөө Юү Хен Линг (Тайвань) тус тус буулган авч хагас шигшээд Олимп дэлхийн аварга Японы Кэйки Сузукитэй учраа таарсан ч арай л барсангүй. Ингээд хүрэл медалийн төлөө Ираны Эхсан Ражабитай барилдсан ч ялагдал хүлээж Азийн аваргыг 5-р байртайгаар өндөрлүүллээ.
Эмэгтэй
-63кг : ОУХМ Мөнхзаяа эхний тойрогтоо Узбекистаны Абдурахмановаг, хэсгийн аваргын төлөө Ираны Бидел Хассанохенийг буулган авч хагас шигшээд Хойд Солонгосын Чун Гам Хвантай таарч барилдлаа. Хэдийгээр Мөнхзаяа энэ барилдаанд ялагдсан ч хүрэл медалийн төлөө Тайваний Чин Фан Ванг ялснаар медалийн болзол хангасан юм.
-70кг : ОУХМ Лхамдэгд эхний тойрогтоо гоц мөргөж хэсгийн аваргын төлөөх барилдаанд Энэтхэгийн Чонгтамыг буулган авсанаар хагас шигшээд шалгарсан. Гэвч Хятадын бөхөд ”өвдөг шороодож” хүрэл медалийн төлөө Казакстаны Урдабаеватай оноолт таарчээ. Медалийн төлөөх чухал барилдаанд Лхамдэгд тун няхуур ”үзэж” ялснаар монголын багийн хоёр дахь медалийг хүртэв.
-78 кг : Я.Дулмаа эхний шатанд Тайвань, Хойд Солонгосын бөхчүүдийг буулган авч хагас шигшээд учраа таарсан Киргизстаны Кахароваг ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Түүний өрсөлдөгч нь Бээжингийн олимпийн хүрэл медальт Хойд Солонгосын Гёон Ми Ёон байсан бөгөөд манай бөхийг юко үнэлгээгээр буулган авснаар Азийн аварга болжээ.
+78 кг Алдар нийгэмлэгийн бөхө Я.Согоо эхний тойрогтоо гоц мөргөж групын аварын төлөө Казакстаны бөхөд ялагдан торгуулын тойрогт шилжин барилдсан боловч Узбекстаын Шекероавд ялагдсанаар 7-р байр эзэллээ.
Одоогийн байдлаар монголын баг 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар 5-р байранд жагсаж байна. Энэ удаагийн Азийн АШТ-т нийт 27 орон оролцож байгаа ба медалийн тоогоор Өмнөд Солонгос тэргүүлж байна (3 алт, 1 мөнгө, 2 хүрэл)
Маргааш үлдсэн жингийн барилдаанууд явагдаж тэмцээн өндөрлөнө.
loading...




Янзтай. Шуурхай байна шүү.
loading...
Дээрх мэдээний дэлгэрэнгүйг t67.blog.mn -с унших
loading...
Tuvshinbayar end oroltsoogui yum baih daa. Olympiin avarga shuu gedgee haruulahgui yasan yum bol?
loading...
1 alt avchaasai
loading...
amjilt husii tamirchdadaan
loading...
tuvshinbayr ch odoo beltgel ntr hiihgui songuuli enee teree geel yvj bga biz
loading...
Болдбаатар Азийн аварга боллоо мэдээг t67.blog.mn -с харах
loading...