loading...
Бундеслигийн энэ улирал өндөрлөхөд ердөө ганцхан тойрог дутуу байна. Аваргын төлөөх өрсөлдөөн маш ширүүн өрнөж байгаа болохоор хүн бүрийн сэтгэлд битүүхэн айдас, бас найдвар нуугдаж буй. Одоогийн байдлаар Уольфбург 66 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа ч ардаас нь Байерн, Штутгарт нар хоёрхон онооны алдагдалтай нэхэж байна. Ингээд та бүхэнд Штутгартын дасгалжуулагч Маркус Баббелийн нэгэн ярилцлагыг сонирхуулья. Тэрээр 10 настайдаа Байерны хүүхдийн клубт элссэн бөгөөд ”Улаануудын” төлөө нийт 182 тоглолтонд оролцож 9 гоол оруулсан төдийгүй лигийн аваргаас гурвантаа тодорч байжээ. 1996 оны УЕФА-н цомын аварга тэбээр 2 удаа холбооны цомд түрүүлж байсан. Баббел карьерийнхаа төгсгөлд Бундеслигт эргэн ирж 4 дэх аваргаа авсан билээ. Тэрээр өнгөрсөн жил Штутгартад туслах дасгалжуулагчын ажлаар ирсэн боловч өнгөрсөн 11 сард Ахлах дасгалжуулагч болон дэвшсэн. Одоогоор 19 тоглолтоос ганц хан ялагдал амссан үзүүлэлттэй байна.
Сур: Юуны түрүүнд багаа ийм амжилтай авч яваад тань баяр хүргэе !
МБ: Баярлалаа
Сур: Баббел, та улирлын сүүлийн тоглолтонд ямар найдлага тавьж байна вэ?
МБ: Одоогийн нөхцөл байдлыг харвал нэг их найдахгүй байгаа. Уольфбург гэртээ Бременд хожигдоно гэдэг юу л бол. Ядаж байхад Бремен өмнө нь УЕФА-н цомын финалд тоглох байгаа. (ярилцлагыг УЕФА-н финалаас өмнө авсан) . Энэ улиралд Уольфбург гэртээ маш сайн үзүүлэлттэй байгаа нь миний санааг зовоож байна. Бид ч гэсэн Байерны гэрт хүндхэн тоглолт хийнэ. Бүх зүйл мэдээж хэцүү байх болно, гэхдээ бид эцсээ хүртэл тэмцэж хүчтэй эсэргүүцэл үзүүлэх болно.
Сурв: Иенс Лейман шүүгчид бидний эсрэг ажиллаад байна гэж мэдэгдсэн. Энэ талаар та юу гэж бодож байна ?
МБ: Иенс юу хийх ,хэлэхээ үргэлж мэддэг. Түүнд дарамт шахалт ирж байгаа. Өөрөө ч энэ тухай мэднэ. Гэхдээ би түүний мэдэгдлийн талаар элдэв янзын юм бодмооргүй бна.
Сурв: Танайхан цомын тэмцээнд Байернд 5:1 харьцаатайгаар хожигдсон. Тэгвэл энэ амралтын өдрүүдээр ямар үр дүн хүлээж бна?
МБ: Тэр тоглолт яг өвлийн амралтын дараа хамгийн эхний тоглолт байсан. Тухайн үед бид формоо олоогүй хүнд хэцүү өдрүүд байсан юм. Гэвч бид одоо нөхцөл байдал огт өөр байна шүү дээ. Бидний форм сайн байгааг сүүлийн хэдэн тоглолтоос та бүхэн харж байгаа байх.
Сурв: Та Байернд цөөнгүй олон жил зүтгэсэн. Алиензэд эсрэг дүрээр ирэх ямар байна?
МБ: Би энд эсрэг дүрээр ирээгүй их удсан байна. Мюнхен бол гайхалтай хот, бас гайхалтай цэнгэлдэхтэй. Цэнгэлдэхийн уур амьсгал хүртэл гайхалтай . Мюнхенд ирж тоглоно гэдэг хөлбөмбөгч бүрийн мөрөөддөг зүйл гэж би боддог.
Сурв: Маркус , та цаашид штутгартын ажилтанд яаж туслах вэ?
МБ: Надад олон жил ажилласан туршлага гээд байх юм байхгүй. Өөрт байгаа мэдрэмжээрээ багтаа түр зуур ч гэсэн туслахыг л хичээж бна. Манай багын потенциал, эрч хүч л цаашдын амжилтанд нөлөөлөх байхдаа.
Сурв: Хэрвээ баг чинь Байернд хожигдвол байдал муугаар эргэх болов уу. Аваргуудын лигт орно гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ.
МБ: Ийм зүйл болбол гайхамшиг л гэсэн үг ! Карлсруэ, Хертаг хожиж бидэнд бидэнд тусалвал ривалуудын дунд жирийн харьцаа үүсэх анхны алхам болно. Гэхдээ бид Карлсруэд биш өөрсдөдөө найдаж хожихын төлөө тоглох болно
By Төөгөө
loading...




bayern l bish bol ali ni ch yahav
loading...
yagad ?
loading...
dg
loading...
Wolfsburg turuulcheesei
loading...
zugeer l france , germany 2t ijilhen shine bag avarga boloosoi l gej hussiin
loading...
Germand shine awarga mendellee fanatuudaa…Enehuu awarga maani Germanii tuuhend tod bichigdeheer olon recorduudiig togtoochihloo…Wolfsburgiin ene 2 dowtlogch uneheer gaihaltai yum aa…ene zun bitgii zaragdchihaasaa.ireh jiliin awarguudiin ligt ene hosloliig harmaar bn shuu…
loading...