loading...
2012 оны Лондоны олимпод боксын эмэгтэйчүүдийн төрөл багтаж магадгүй байна. Одоогоор яриа хэлэлцээний шатанд явж байгаа энэ асуудлыг ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге дэмжин ажил хэрэг болгохоор хөөцөлдөж байгаа бөгөөд тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа ”Бид олон улсын боксын холбооны удирдлагатай ярилцсан. Тэд одоо байгаа эрэгтэйчүүдийн 11 жинг, ес болгон багасгаад эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн төрлийг нэмэхээр болсон. Ирэх 12 сард ОУОХ-ны удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудал нэгмөсөн шийдэгдэх байх. Бокс бол эрсдэлтэй спорт. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд. Тиймээс бидэнд чамгүй эсэргүүцэл тулгарах нь тодорхой” гэжээ.
Харин Олон улсын боксын холбооны төлөөлөгч (AIBA) ‘‘Бид эрэгтэйчүүдийн жинг 10 болгож багасгана гэж ярьсан. Ес гэж хэлээгүй. Гэхдээ ноён Жак Рогге биднийг дэмжин, туслаж байгаад баяртай байна. 8 сард болох ОУОХ-ны уулзалтаас бид нааштай мэдээ сонсоно гэж найдаж байна’‘ гэжээ. Боксын спорт нь 1904 оноос олимпийн наадмын хөтөлбөрт багтсан ч хэтэрхий аюултай гэсэн үндэслэлээр өнгөрсөн зууны эхэн үеийн хэд хэдэн олимпоос хасагдаж байсан юм.
loading...




emegteichuuded bol hatuu sport l doo
loading...
emegteechuudorvol manaih olimpoos altan medal tasrahgui
loading...
shal balai yum
loading...
yahaw sonin l iin manaihand magdalal garch erj magadgvi lyum
loading...