Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » Баттоны 4 дэх поул позишн

GD Star Rating
loading...

Формула 1-ийн нисэгч бүрийн мөрөөддөг Монакогийн гран прид түрүүлэх бодит боломж Женсон Баттоны өмнө нээгдлээ. Баттон өнөөдөр болсон байрлал тогтоох уралдаанд хамгийн сайн амжилт үзүүлж, маргааш болох жинхэнэ уралдааны тэргүүн эгнээнээс гарах болов.

but1

Монакогийн гараа нь энэ улирлын 6 дахь гараа бөгөөд Баттон эдгээр 6 гран прид 4 дэх поул позишндоо манлайллаа. Монакогийн гараа нь шууд хотын гудамжаар уралддаг замтай, зам нь маш нарийнхан тул гүйцэж түрүүлнэ гэдэг өдрийн од. Тиймээс энд байрлал тогтоох уралдаан маш чухал үүрэгтэй байдаг. Тэгээд ч Браун Жи Пи багийн машин энэ улиралд бусдаас хамаагүй хурдтай байгаа тул маргаашийн уралдаанд Баттоны түрүүлэх магадлал тун өндөр.

Харин Баттоны хажууд Ферраригийн Кими Райкконен зогсохоор боллоо. Феррари энэ улирал эхэлснээс хойш анх удаа хамгийн урд эгнээнээс гараа хийх нь. “Машин сайжирсаар, сайжирсаар байна. Поул позишнд маш сайн байлаа. Энэ бидэнд  сайн үр дүн, ялангуяа энэ 2-р байр. Маргааш бид ялалтын төлөө тэмцэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Кими хэлжээ.

Харин Баттоны багийн анд Баррикелло 3-р сайн цагийг үзүүлэв. Баррикеллогийн 38 насных нь төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд өөрийн төрсөн өдөртөө поул позишноор бэлэг барьж чадаагүй ч маргаашийн уралдаанд ялалт байгуулах зорилготой гэнэ.

Тэдний араас Феттель, Масса, Росберг нар оржээ.

Дэлхийн хошой аварга Фернандо Алонсо 9-д орсон бол түүний хажуугаас К. Накажима гараа хийнэ. Алонсо Италийн хэвлэлд ярихдаа Накажимагийн хажуугаас гараа хийнэ гэдэг хүсээд байхаар зүйл биш гэж ярьсан байна.

Өнгөрсөн оны дэлхийн аварга, энэ жил аваргаа хамгаалах учиртай Льюис Хэмилтон Формула 1-т орсноосоо хойш анх удаа Q1-ээс Q2-т орж чадсангүй. Тэр өөрийн алдаанаас болж маргааш 16-р байрнаас гараа хийх боллоо. Монакод 16-аас гараад оноотой хоцорно гэдэг юу л бол.

“Би юу бодож байснаа мэдэхгүй, би алдаа гаргасан. Энэ бол ичгүүртэй хэрэг. Учир нь энэ долоо хоногт манайх маш сайн байсан. Би багийнхнаасаа уучлал гуйхыг хүсэж байна…Хэцүү байна, гэхдээ алдаанаасаа суралцах хэрэгтэй. Маргаашийн уралдаанд дахиад оролдоод үзнэ. Гэхдээ түрүүлнэ гэдэг зүйл байхгүй болсон ” хэмээн Хэмилтон хэлж.

28 хоногийн өмнө Бахрейны гран пригийн байрлал тогтоох уралдаанд 1, 2-т жагсаж байсан Тойотагийн Ярна Трулли, Тимо Глок нар энэ удаа 19,20-д зогсох нь. Тэдний өмнө БМВ-ийн Хейдфелд, Кубица нар!

Харин 24 гараанд оролцсоны эцэст анх удаа Форс Индиа багийнхан Q2-т оржээ. Бүр 2 нисэгч нь 2-уулаа шүү. Физикелла 13, Сутил 15-р байраар маргааш гараа хийнэ.

Монакогийн гран-при. Байрлал тогтоох уралдаан:

1. Женсон Баттон (“Браун”) – 1:14,902
2. Кими Райкконен (“Феррари”) – 1:14,927
3. Рубенс Баррикелло (“Браун”) – 1:15,077

4. Себастьян Феттель (“Ред Булл”) – 1:15,271
5. Фелипе Масса (“Феррари”) 1:15,437
6. Нико Росберг (“Уильямс”) – 1:15,455
7. Хейкки Ковалайнен (“Макларен”) – 1:15,516
8. Марк Уэббер (“Ред Булл”) – 1:15,653
9. Фернандо Алонсо (“Рено”) – 1:16,009
10. Казуки Накажима (“Уильямс”) – 1:17,344
11. Себастьен Буэми (“Торо Россо”) – 1:15,833
12. Нельсон Пике (“Рено”) – 1:15,837
13. Жанкарло Физикелла (“Форс Индия”) – 1:16,063
14. Себастьен Бурдэ (“Торо Россо”) – 1:16,120
15. Адриан Сутил (“Форс Индия”) – 1:16,545
16. Льюис Хэмилтон (“Макларен”) – 1:16,264
17. Ник Хайдфельд (“БМВ-Заубер”) – 1:16,264
18. Роберт Кубица (“БМВ-Заубер”) – 1:16,405
19. Ярно Трулли (“Тойота”) – 1:16,548
20. Тимо Глок (“Тойота”) – 1:16,788

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Man U says:

    hamilton ooroosoo l bolsiim doo. ter ergelteer aytaihan garj chadkui bogsoo tsohij hayad. hairan mashin. q2 too ch orj chadaagui. mc laren ug ni sn bsiishd . heikki gehed l q1 t uraldaj bn. tegehded hamilton zugeer bag alj hayad. hamiltond durgui mani met shig humuust today qualifying shan bsoon. mar ch goe yum bolno doo. medeej monaco d turuulne gedeg asar ih ner tor shuu deee. ene button neeree guitsegdehgui hurdan bna lee. mar ch barag l tod bizdee. gehdee manai ferrari uliral ehleed anh udaa l iim shan bairlal avch bna shd. uzuuleed og ferrari

    GD Star Rating
    loading...
  2. uugii says:

    heikki ug ni q2-t hamgin hurdan tsag uzuuled yavj bsan q3-t nilen hund garah shig bolson. monaco ch hetsuu dee. button l bish bol uur hen ch turuulsen yahav

    GD Star Rating
    loading...
  3. Tomroo says:

    Ene jiliin F1 ch neleen sonirhol tataj bn shuu…Tomchuud yawan changarna biz de…Gogo Ferrari, Kimmi Massa 2g l demjeed suuj baiy do

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: