loading...
Тайваний Тайпей хотод 2009 оны жудо барилдааны Ази тивийн АШТ болж өндөрлөлөө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд манай улсын тамирчин Ганбатын Болдбаатар өнөөдөр барилдаж, Ази тивийн аварга боллоо.
Тэрээр эхний тойрогтоо Катарын бөх Абас Редаг ялж, 2-р тойрогтоо хийлж, хэсгийн аваргын төлөө эзэн орны бөх Супапон Патомкулнитиг ялсан байна. Улмаар хагас шигшээд БНСУ-ын бөх Гван Хьеон Чойг ялжээ. Чой хэсэгтээ Японы К. Акимотог ялаад байсан юм. Ингээд аваргын төлөө Болдоо маань БНАСАУ-ын бөх Кьюн Жин Кимийг ялснаар анх удаа Ази тивийн аварга боллоо.
66 кг-ийн жинд манай тамирчин С. Миярагчаа эхний тойрогтоо хийлж, 2-р тойрогтоо Казакстаны бөх Сергей Лимийг ялаад хэсгийн аваргын төлөө БНАСАУ-ын бөх Пак Чол Минийг ялжээ. Харамсалтай нь мөнгөн медалийн төлөө Японы бөх Тацуаки Игусад ялагдсан байна. Харин хүрэл медалийн төлөө барилдаанд Энэтхэгийн Санжу Синг Иром гэгч бөхийг мөн ялснаар Ази тивийн АШТ-ний хүрэл медалийн эзэн болжээ.
73 кг-ийн жинд ОУХМ С. Ням-Очир эхний тойрогтоо хийлж, 2-р тойрогтоо Узбекстаны Найруз Журакобиловыг ялаад хэсгийн аваргын төлөө БНАСАУ-ын бөх Чол Су Кимд ялагджээ. Дагах барилдаанд Саудын Арабийн Яассир Аяадыг ялж, хүрэл медалийн төлөө Туркменистаны Гуяанч Нурмухаммедовыг ялснаар Монголын багийн бас нэгэн хүрэл медалийн эзэн болжээ. Түүний жинд БНСУ-ын бөх түрүүлжээ.
Үнэмлэхүй жинд энэ оны улсын аварга, ОУХМ Д. Ганхуяг эхний тойрогтоо Тайваний бөх Хан Жиен Ценгийг, 2-р тойрогтоо Энэтхэгийн бөх Анил Кумарыг ялснаар хэсгийн аварга болсон байна. Харин мөнгөн медалийн төлөө Японы бөх Хироки Тачияамад ялагдаж, хүрэл медалийн төлөө Кувейтийн Абдулла Алотайбиг ялж, жудо бөхийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртлээ.
Манай эрэгтэй баг тамирчид 1 алт, 4 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 3-т орсон байна. БНСУ-ын эрчүүд 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл, Япончууд 2 алт, 3 мөнгө тус тус хүртжээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М. Уранцэцэг Тайланд, Киргизстаны бөхчүүдийг ялаад мөнгөн медалийн төлөө энэ жинд аварга болсон БНСУ-ын бөхөд ялагдсан. Хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөхийг ялсан байна.
52 кг-ийн жинд ОУХМ М. Бундмаа эхний тойрогтоо хийлж, 2-р тойрогтоо буюу хэсгийн аваргын төлөө БНАСАУ-ын бөхийг ялсан байна. Мөнгөн медалийн төлөө Узбекстаны бөхийн ялаад аваргын төлөө БНХАУ-ын бөхөд ялагдаж, мөнгөн медаль зүүлээ.
57 кг-ийн жинд Т. Баттөгс эхний тойрогт Узбекийн бөхийг ялаад хэсгийн аваргын төлөө БНАСАУ-ын тамирчинд ялагдаж. Дагах барилдаанд Хонконгийн бөхийг ялаад хүрэл медалийн төлөө Тайваны бөхийг ялсан байна. Энэ жинд манай бөхийг ялсан БНАСАУ-ын бөх Юн Хуй Рим түрүүлжээ.
Үнэмлэхүй жинд Я. Дулмаа эхний тойрогтоо хийлж, 2-р тойрогтоо буюу хэсгийн аваргын төлөө Вьетнамын бөхийг ялжээ. Мөнгөн медалийн төлөө энэ жинд түрүүлсэн БНХАУ-ын бөхөд ялагдаж, хүрэл медалийн төлөө Тайваны бөхийг ялсан байна. Я. Дулмаа ийн энэ удаагийн тивийн аваргаас 1 мөнгө, 1 хүрэл медаль авлаа.
Манай бүсгүйчүүд нийт 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ.
Энэ оны Азийн Аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын баг тамирчид нийт 1 алт (Г. Болдбаатар), 2 мөнгө (М. Бундмаа, Я. Дулмаа), 9 хүрэл (С. Миярагчаа, С. Ням-Очир, Б. Тэмүүлэн, Д. Ганхуяг, М. Уранцэцэг, Т. Баттөгс, Ц. Мөнхзаяа, П. Лхамдэгд, Я. Дулмаа) медаль хүртэж, багийн дүнгээр 5-д орсон байна. Уг нь манай тамирчид нийт 12 медаль авсан амжилтаараа Япон, БНСУ-тай зэрэгцсэн ч медалийн чанараараа 5-руу ухарчээ. БНСУ-ын баг 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл, Японы баг 3 алт, 5 мөнгө, 4 хүрэл медаль тус тус хүртсэн байна.
loading...





boldbaataraa chi shu. husen huleej bsan altan medaliig avch chadlaa. mongolchuud er ni sain oroltsson bnooo . erchuud ni 3t orson geeg chin uneheer tom amjilt shdee, niit dungeeree 5d sain bnoo sn bn
loading...
Uneheer sain bna. Uragshaa JUDOKAS
loading...
ENE AZIIN AVARGA YASAN CHANAR MUUTAI BOLSON YUM BE?2 SO YAPON HYATAD-S UUR HUCHTEI ORNII BUHCHUUD ALGA BNA SHD EE DELHIID HUCHTEI URSULDDUG HUUCHIN CCCP-N HEDEN “STAN”-UUD ALGA(UZBEK-D NEEH SAIN BISH ) IRAN ALGA AZIIN AVARGA BISH AZIIN NEG BUSIIN AVARGIIN CHANARTAI TEMTSEEN L BOLJEE ENE NIITLEL-G HARAHAD YU GSN ALT MUNGU HUREL AVSAN TAMIRCHIDDAA BAYAR HURGEY
loading...
NISDEG MELKHII-d
26 uls orson gedeg tom uzuulelt shuu.
Judo barilddag, hogjij bgaa buh l ulsiin tamirchid oroltsson.
Manaihan ch gaigui barildlaa.
JPN, KOR, PRK-tai taarahaaraa ihevhclen yalagddag bsan bol ene udaa tulhuu diilsen.
CHinii haraad bgaa ter STAN-uud medal avch chadaagui l bhgui yu.
Er ni shine olympiin cycle ehelj bgaa bolohoor shine hun olon bsan.
loading...
Sain baina gej magtya.
loading...
sain bn shuu ushuu ih amjilt gargaarai hunii husel hyzgaargui shuu
hussen buhnee awj sarwaasan bolgondoo hurch bgarai boldoo
hochiig chin bichih gj bgd …
loading...
olympiin temtseen ingej medal tuudeg boltugai!!! Uragsha
loading...
Москвагийн жүдогийн Их дуулгын мэдээг t67.blog.mn -с харах
loading...
bagshiinhaa ehner
loading...
Sain bna shvv vneheer sain bna emeegiin huu emeegee martajee……………………………………………………………………………………………………………..
loading...