Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » Баттон 6-аас 5-д нь

GD Star Rating
loading...

Женсон Баттон Монакогийн гран прид манлайлснаар энэ оны ДАШТ эхэлснээс хойшхи 6 гарааны 5-д нь түрүүллээ. Ийм амжилтыг Формула 1-ийн домгууд болох Алберто Аскари (1952), Хуан Мануэль Фанхио (1954), Жим Кларк (1965), Жеки Стюарт (1969), Нейжель Мэнселл (1992) болон Махиэль Шумахер  (1994, 2002 болон 2004 онуудад) үзүүлж байжээ.

podium-monaco-z-11_240509

Мөн Браун ЖП баг ДАШТ эхэлснээс хойш 3 дахь удаагаа 1, 2-р байрыг хамтад нь эзлэв. Харин дэлхийн аварга болж байснаа мартах дөхөж байгаа Кими Райкконен Монакод 3-т орж, өнгөрсөн оны ДАШТ-ын Бразилийн гран пригээс хойш анх удаа шагналын тавцан дээр гарчээ. Харин 5-р байраар гараа хийсэн Фелиппе Масса 4-р байрын төлөө эхний тойргуудад С. Феттельтэй өрсөлдөж ялснаар 4-т орж, шагналын 5 оноо багтаа болон өөртөө нэмэрлэв. Харин Феттель барианд ч орж чадсангүй.

Британи нисэгч 60 жилийн турш Монакод 5 түрүүлж байсан бөгөөд Баттон 6 дахь нь болжээ.

Баттон Монакогийн уралдаанд эхнээс нь авахуулаад дуустал нь бүрэн ноёлж байлаа. Тэрээр одоогоор ДАШТ-ыг нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа бөгөөд түүний ард багийнх нь анд Рубенс Баррикелло 16 онооны зөрүүтэй бичигдэж байна. Браун ЖП 6 уралдааны дараа 86 оноотой байгаа нь Зохион бүтээгчдийн цомд 2, 3, 4-т бичигдэж байгаа Ред Булл, Тойота, Ферраригийн оноонуудыг нийлүүлсэнтэй тэнцүү болжээ.

Форс Индиагийн Физикелла байрлал тогтоох уралдаанд 13-т орж, багийнхнаа баярлуулсан бол жинхэнэ уралдаанд 8-д орох дөхсөн байна.

Монакогийн гараа Макларений хувьд тун ч урамгүй байлаа. Хэмилтон өчигдөр Q1-ээсээ ч шалгарч чадаагүй нь түүнийг өнөөдөр оноо авахгүй байх магадлалыг 90 хувь болгосон. Тэрхүү магадлал ч биелж, дэлхийн аварга маань ердөө 12-р байранд оров. Хейкки Ковалайнен барианд ч орж чадаагүй.

Дараагийн гараа 2 долоо хоногийн дараа Туркт болно.

Монакогийн Гран-при.

1. Женсон Баттон (“Браун”)
2. Рубенс Баррикелло (“Браун”) +7,6
3. Кими Райкконен (“Феррари”) +13,4

4. Фелипе Масса (“Феррари”) +15,1
5. Марк Уэббер (“Ред Булл”) +15,7
6. Нико Росберг (“Уильямс”) +33,5
7. Фернандо Алонсо (“Рено”) +37,8
8. Себастьен Бурдэ (“Торо Россо”) +63,1
9. Жанкарло Физикелла (“Форс Индиа”) +65,0
10. Тимо Глок (“Тойота”) + 1 тойрог
11. Ник Хайдфельд (“БМВ-Заубер”) + 1 тойрог
12. Льюис Хэмилтон (“Макларен”) + 1 тойрог
13. Ярно Трулли (“Тойота”) + 1 тойрог
14. Адриан Сутил (“Форс Индиа”) + 1 тойрог
15. Казуки Накажима (“Уильямс”) – + 2 тойрог
16. Хейкки Ковалайнен (“Макларен”) – барианд ороогүй
17. Роберт Кубица (“БМВ-Заубер”) – барианд ороогүй
18. Себастьян Феттель (“Ред Булл”) – барианд ороогүй
19. Нельсон Пике (“Рено”) – барианд ороогүй
20. Себастьен Буэми (“Торо Россо”) – барианд ороогүй

ДАШТ-ын явц

Баттон (“Браун”) 51
Баррикелло (“Браун”) 35
Феттель (“Ред Булл”) 23
Уэббер (“Ред Булл”) 19,5
Трулли (“Тойота”) 14,5
Глок (“Тойота”) 12
Алонсо (“Рено”) 11
Райкконен (“Феррари”) 9
Хэмилтон (“Макларен”) 9
Масса (“Феррари”) 8
Росберг (“Уильямс”) 7,5
Хайдфельд (“БМВ-Заубер”) 6
Ковалайнен (“Макларен”) 4
Буэми (“Торо Россо”) 3
Бурдэ (“Торо Россо”) 2
Физикелла (“Форс Индия”) 0
Сутил (“Форс Индия”) 0
Пике (“Рено”) 0
Кубица (“БМВ-Заубер”) 0
Накажима (“Уильямс”) 0

Зохион бүтээгчдийн цом

баг

Оноо

Браун 86
Ред Булл 42,5
Тойота 26,5
Феррари 17
Макларен 13
Рено 11
Уильямс 7,5
БМВ-Заубер 6
Торо Россо 5
Форс Индиа 0
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Man U says:

    ene ch ugaasaa ochigdor shiidegdchihsen bsiim doo. harin monaco d ferrari ergen irlee. ene l saihan bna daa

    GD Star Rating
    loading...
  2. sergen mandalt says:

    Mclaren maani yagaad bn daa ene shine bag udahgui bh oo ulirliin togsgold erch ni buuraad nomtoi yum nomooroo l bolno doo harj bgaarai

    GD Star Rating
    loading...
  3. Kobe@Messi says:

    BROWN GP ch sn bna a ferrari maani yachvaa hurdan deeguur bair ruu oroosoi

    GD Star Rating
    loading...
  4. carmelo says:

    ene ehleed azaar ingeed bna geed bodood btal uneheer F1-d huvisal bolj bgam bishuu
    mclaren, ferrari nter zuer l asuudaltai bna
    ternees bish ingeh baguud bishshdee
    tehnikiin huvid jhn muu bolchihvuu
    brown gj shine bag ymar tehnologiin devshleer l ingeed bna daa hehe

    GD Star Rating
    loading...
  5. bayaraa says:

    diffuzer gdg tuhuurumj tavichaad ingeed bgan shd

    GD Star Rating
    loading...
  6. Liverpool & Judo says:

    Brown bish Brawn GP shuu zaluus aa

    GD Star Rating
    loading...
  7. boldoo says:

    tednii amjilt tsever tehniktei holbootoi.busad bag ni 1 ym bodoj bga blgude.

    GD Star Rating
    loading...
  8. Amca says:

    “Brawn” gp team bol Honda F-1 baaz suurin deer bgaa bag buguud hamgiin gol n ene bagiin ezen Brawnii bag udirdah bolon menegmentiin asar ih turshlagatai taktiktai nharagdaj bna!Mun tyynii Ferrarigaas sursanaa Hondag udirdah yedee amjilt gargaj chadaagyi n sonirhol tataj bna,yagaad gevel ter bagiig uuriin bolgomogts l Mercedesees motor avj bolidiinhoo aerodinamiciig mash sain byteej chadsan n bas l sanaatai gar gedgiig haruulj bna. Hervee Mercedes motor uguugyi bol ter udiid yun uraldaantai mantai tv-gee biden shig shirteel suuj bh bsan shyy dee…Hamilton Mc lareniihen bas motoroo ugsun gomdool bgaa bailgyi .

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: