loading...
Филиппиний Олангапо хотноо энэ сарын 13-23-нд шатрын Ази тивийн АШТ болж өндөрлөлөө. 40 гаруй орны 131 шатарчин оюун ухаанаа сорьсон тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцсон юм. Тэднээс хамгийн өндөр амжилтыг их мастер Б.Мөнгөнтуул үзүүллээ. Тэрбээр 11 өргөөс 7.0 оноо авч VII байр эзэлсэн бол энэ оны улсын аварга ОУХМ У.Лхамсүрэн 5.5 оноогоор 24-р байрт бичигджээ.
Эрэгтэйчүүдээс ОУХМ Б.Гүндаваа 6.0 оноогоор 32, ФМ Ц.Батчулуун 5.5 оноогоор 43-р байрт шалгарсан байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Энэтхэгийн их мастер Суря Шехар Гандули 8.0, эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын ОУМ Жан Шяовень 9.0 оноогоор түрүүлжээ. Аварга болсон шатарчид тивээ төлөөлөн ДАШТ-д оролцох эрхийг авсан аж.
loading...



