loading...
Хөлбөмбөгийн улирал болгоны хамгийн сэтгэл догдлуулсан мөч Аваргуудын лигийн шигшээ тоглолттой зэрэгцэн ирдэг билээ. Энэ удаад өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг 2 багийн тулаан болох нь ээ. Аль аль нь улсынхаа лигт цагаасаа өмнө түрүүлсэн. Аваргуудын лиг гэсэн нэрэндээ үнэхээр зохицсон финал хаяанд иржээ. Хөлбөмбөг сонирхогчдынхоо энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж буйг сайн мэдэх тул хоолны өмнөх зууш болгон нэгэн тойм бэлдлээ.
Статистик, түүх
Барселон 5 удаа финалд үлдсэнээс 1992, 2006 онд түрүүлсэн. Аваргуудын лиг өмнө нь Улсуудын аварга багуудын цом нэртэй байсан. 1992 онд энэ нэртэйгээр хамгийн сүүлд тэмцээн болоход Барселон Италийн Сампдориг 1-0-оор хожиж аваргалж байлаа. Барселоны амьд домог Кройффын удирдлаган дахь Стоичков тэргүүтэй блауграначуудын тэр жилийн бүрэлдэхүүн үнэхээр гайхамшигтай байлаа. Одоо тоглож буй бүрэлдэхүүнийг тэр үеийн бүрэлдэхүүнтэй харьцуулж болох юм. 2006 онд энэ багийн нэгэн домог Райкаард багт 2 дахь цомыг эргүүлэн авчирсан билээ. Финалд Арсеналыг илүү хүнтэй хэдий ч хожигдож яваад, барьж улмаар хожсон. 3 удаа финалд хожигдсон нь 1961 онд Бенфика, 1986 онд Стяуа Бухарест, 1994 онд Милан багуудад хожигдож байв. Миланд тэд 4-0-оор бут ниргүүлсэн нь Аваргуудын лиг нэртэй болсноос хойшхи тэмцээний хамгийн том финалын ялагдал.
Манчестер Юнайтед 3 удаа финалд үлдэхдээ гурвууланд нь хожсон. 1968 онд Бенфика, 1999 онд Байерн, 2008 онд Челсиг хожиж аваргалсан. Тэд тэмцээний 25 тоглолт дараалан ялагдаагүй яваа нь нэгэн шинэ рекорд. Одоо финалд хэдий хожигдож болох ч энэ нь мөнхийн рекордоор үлдэх өндөр магадлалтай. Тэд хамгийн сүүлд 2007 оны хагас шигшээд Миланд 3-0-оор хожигдож байжээ. Гэхдээ өнөөдрийн бүрэлдэхүүн тэр үеийнхээс илүү хүчирхэг болсон. Фэргюсон саяхан энэ багийг өөрийнхөө дасгалжуулсан бүх багаас хамгийн шилдэг нь хэмээн нэрлэсэн билээ.
Барсагийн дасгалжуулагч Жосеф “Пэп” Гуордиала Аваргуудын лигийг тоглогч болон дасгалжуулагчийн хувиар хожсон түүхэн дэх 6 дахь хүн болох юм. Барсагаас өмнө нь Кройфф Райкаард нар ийм амжилтыг үзүүлж байжээ. Пэп 1992 оны домогт бүрэлдэхүүнд багтан аваргалсан. Дараа жил нь аваргаа бататгахаар дахин финалд үлдсэн ч Миланд хожигдсон билээ.
МанЮтд харин өдийг хүртэл олон баг оролдсон ч чадаагүй аваргаа хамгаалах оролдлогыг хийх гэж байна. Хэрэв чингэж чадвал Сэр Алексын нэр анхных болон болон бичигдэх болно. Мөн бүх түүхийг нь аваад үзвэл ийм амжилт гаргасан 10 дахь дасгалжуулагч болох юм. 1986 онд МанЮтд-д ирсэн Фэргюсон багтайгаа 33 цом хэдийнэ халаасалчихаад байгаа. Одоо ялж чадвал 34 дахь нь болохоос гадна Ливерпүүлийн домогт дасгалжуулагч Боб Пайслитай мөр зэрэгцэх юм. Тэр 1977, 1978, 1981 онуудад багаа түрүүлүүлж байжээ.
Хоорондын дуэлийг аваад үзэхэд түүх Манчестерийн талд байна. 1991 онд Цомтой багуудын цомын финалд Сэр Алекс МанЮтд дахь карриерийнхаа анхны цомыг хүртэж байсан бол Пэп тэр үед багийн бүрэлдэхүүнд байсан ч уг тоглолтод нэр нь дуудагдаагүй ажээ. 2008 оны хагас шигшээд Сэр Алекс дахин ялалт байгуулжээ.
10 жилийн өмнө аваргалсан бүрэлдэхүүнээс Юнайтедад одоо 2-хон тоглогч бий. Эд бол Райан Гиггз болон Гэри Нэвилл нар. Пол Скоулз тэр үед финалд торгуулийн улмаас тоглоогүй юм.
Ромын цэнгэлдэхийг 2 хүн маш сайн мэднэ. Пэп Ромад тоглогч байсан бол ван дер Сар 1996 онд Аякстай тоглоод Ювентуст хожигдож байжээ. Энэ тоглолт финалын тоглолт байсан юм. Өмнө нь 2 удаа Мөнхийн хотын стадион финалын тоглолтыг зохиож байхад 2-ууланд нь Ливерпүүл аваргаар тодорч байжээ. 1977 онд Гладбахыг хожиж байсан бол 1984 онд талбайн эздийг дийлж байсан аж.
Мессигийн эсрэг Роналдо
Энэ тоглолтыг хамгийн их чимж буй зүйлсийн нэг нь яахын аргагүй өдгөө цагийн хөлбөмбөгийн нүүр царай болсон 2 тоглогчийн хэн нь илүүгээ нотлох явдал. Энд тэндхийн санал асуулгуудаас харахад Месси толгой цохисон байсан. Английн фэнүүд ялангуяа big 4-ын нөгөө 3 нь Роналдогийн эсрэг санал өгөх нь мэдээж байсан болов уу. Гэхдээ бүх юм зөвхөн талбай дээр л шийдэгдэнэ. Аль аль нь өөрийн гэсэн давуу талуудтай. Хэн нь түүнийгээ илүү гаргаж чадна, тэр нь маргаашийн тоглолтод ялагч байх болно. Роналдо толгойгоороо маш сайн тоглодог, хаалттай цохилтоос болон тоглолтын явцад асар холоос маш хүчтэй цохиж тоглолтыг шийдэх магадлалтай. Месси харин Роналдо шиг өөр дээр нь 2 тоглогч хүрээд ирвэл бажгадахгүй, түүний хөлнөөс бөмбөг салгана гэж маш хэцүү. Марадона нэгэнтээ “Бөмбөг бол түүний нэгэн эрхтэн, бөмбөг Месси 2 сална гэдэг боломжгүй” гэж хэлсэн байдаг. Холын зайнаас төдийгүй ойрхон зайнд тэр хэдэн ч хүн хуураад гарах чадвартай. Мөн алсын пассыг тогтоож авахдаа тэр хэнийг ч дагуулахгүй. Манчестер яг Челси шиг хамгаалбал Мессид ялгаагүй хэцүү байх авч тэр үүгээрээ бусаддаа хаалга руу цохих боломж гаргаж чаддаг гэдгээ харуулсан. Тоглолтын хувьд ингээд өөр өөр. Гэвч бага насных нь амьдрал төстэй ажээ.
Роналдо болон түүний 3 ах эгчид цэцэрлэгч аав тогооч ээж 2 нь гэртээ унтах талбай гаргахын тулд угаалгын машинаа байнга нааш цааш болгодог байлаа. Роналдо 11 настайдаа түүний шүтээн болсон Луиш Фигогийн өсч хүмүүжсэн Спортинг Лиссабоны хүүхдийн академид ирэв. Тэр тэнд үргэлж л хөдөөний хөөсөн мантуугаараа дуудуулж, байнга л зодуулдаг байв. Эцэст нь тэр тэвчиж чадсаан. Өнөөдөр түүний хийсэн гоол бүрийнхээ дараа гаргадаг эмоц нь чухамхүү тэр хэцүү бэрх үеүүдийг хэрхэн давж энд ирсэнээ санадагтай холбоотой. Хүмүүс түүнийг амбицтай гэдэг. Энэ ч үнэний хувьтай. Гэвч түүнийг өөрийнх нь оронд тавиад үзвэл бас нэг өөр бодол төрдөг. Спортын хүн болгон асар их хор шараар амьсгалж амьдардаг. Тэр олон доромжлол, зодуур нь түүнийг ийм байдал руу хөтөлсөн. Тэр үргэлж л тоглолтоороо хариуг нь өгч, шилдэг нь байхыг хүсдэг байсан. Яв явсаар мөрөөдөлдөө хүрч, дэлхийн шилдэг тоглогч болж чадсан юм. Тэр одоо амьдаа Роналдо, домогт Зидан нарын эгнээнд багтахыг хүсч буй. Тэд 3 удаа дэлхийн шилдэг болсон. Роналдо энэ жил мөн л өндөр магадлалтай яваа. Саяхан Премиер лигийн нэгэн тоглолтон дээр түүнийг сэлгээгээр суулгахад тэр маш их дургүйцсэн. Хүн бүр л түүнийг буруушааж байлаа. Гэвч тэр мэргэн бууч болохыг хүссэн, ингэж чадвал тэр 2 дахиа дэлхийн шилдэг болоход маш их түлхэц өгөх байлаа. Хүмүүс харамсалтай нь түүний дотоод санааг ойлгосонгүй. Гэхдээ түүнд одоо энэ тэмцээнийг ялж чадвал давхар цохилт хийх боломж нь бүрэн нээгдэх болно.
Месси багаасаа өсөлт багатай хүүхэд байлаа. Хормоны эмчилгээг дийлэх мөнгө аавд нь байсангүй. Дээрээс нь Аргентинд тухайн үед хямрал нүүрлэснээр өчүүхэн цалинтай төмөрлөгийн ажилчин эцэг нь гэр бүлээрээ Испани явах шийд гаргав. 2000 онд 13 настай Барселонд ирсэн Месси ам бүл зургуулаа. Бөмбөгөнд хэтэрхий дуртай, ердөө метр 40 см хүүг аав нь Барселоны хүүхдийн академид шалгууллаа. Энэ бол түүний сүүлчийн найдвар байсан юм. Хөлбөмбөгөөс гадна эндээс л тэд Мессигийн өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой байлаа. 4 жил эмчилгээ хийлгэв. Найдвар талаар болов оо. Хүсэж байснаар 1 метр далыг давсангүй. Гэвч нөгөө талаар тэд энд ирснээрээ гайхамшигтай учирсан гэж болно. Тэр өнөөдөр хар зах дээр 150 сая еврогоор үнэлэгдэж байна. Хэзээ ч, хэнд ч ийм өндөр үнийг санал болгож байсангүй ээ.
Өрсөлдөгчийг нь өнгөрсөн зун Реал 100 саяар авах гэж оролдсон нь тухайн үедээ мөн л рекорд үнэлэмж байсан юм. Гэвч тэр Мессигийн нэгэн адил багтаа үнэнч үлдэхээ мэдэгдсэн. Үүгээрээ тэд мөн л адилхан. Бас нэг төстэй юм нь тоглолтын өмнө хэн хэн нь адилхан үг хэлсэн байсан. Роналдо “Манай баг байхгүй байсан бол би энд ирэхгүй байсан” гэсэн бол Месси “Миний хэрхэн тоглох нь хамаагүй, баг илүү чухал” гэсэн байв. Бяцхан статистик харвал Месси толгой цохиж байгаа. Тэр лигтээ 23, ЧЛ-т 8 гоолтой байгаа бол Роналдо 18 ба 4 гоол хийсэн. Гэхдээ Роналдо бэртлээс шалтгаалж 2 сар тоглоогүй гэдгийг бодох хэрэгтэй байх. Хэн нь шилдэг гэдгийг тэр өдрийн тэнгэр л мэдэх буй заа. Түүнээс хэн хэн нь өөрийн гэсэн арга барилтай, ялгаагүй дэлхийн шилдэг тоглогчид билээ.
Багуудын форм, гараа
Дасгалжуулагчдаас эхлэе. Пэпийг Сэр Алексийн дэргэд нялх ногоо гэж хэлж болно. Гэхдээ тэр лигтээ хэдийнэ 103 гоол хийчихээд байгааг хэрхэвч мартаж болохгүй. 2 баг хагас шигшээ тоглолтыг ялснаас хойш аль аль нь адилхан тоглолт хийсэн. Барса лигийнхээ цомд нэг илүү тоглолт хийсэн бол Юнайтед ялгаагүй Вигантай хийх ёстой байсан дутуу тоглолтоо хийсэн. Хоёулаа сүүлийн үед гарааны тоглогчдоо амраагаад байгаа. Барса шинэ залуусаараа Осасунад хожигдсон бол МанЮтд-ын залуус Халл ситиг хожсон. Гэхдээ гарааны тоглогчид нь тоглоогүй бол энэ нь сэтгэл зүйд нөлөөлөх нь үгүй. Харин удаан амарсан 22 тоглогч сайхан сэргэлт авсан уу, эсвэл нөгөө гайхамшигтай формуудаа жаахан гээчихсэн үү? Өнгөрсөн Европын аваргаар Португал Холланд улсууд үндсэн 11-ээ амраачихаад тоглуулахад аль аль нь формоо гээчихсэн байсныг санаж байна. Гэхдээ энэ удаад адилхан амарсан тул ялгаагүй ээ. Ямар ч байсан гайхамшигтай финал болох болно гэдэг нь тодорхой.
Талбай дээр гарах 22 тоглогч нийлээд хэчнээн янчаан хүрэхийг сонирхлоо. Тэрбум евро хүрч байна аа. Эндээс харахад л үнэхээр дэлхийн сор болсон тамирчдыг бид харах нь ээ. Үүнээс гадна тэд өөр нэгэн юмаар ижил. Энэ нь багийн бүрэлдэхүүнд өөрийнх нь академийн хүүхдүүд олноороо байгаагаар харагдана. Яахав Барсатай харьцуулахад Юнайтедын Скоулз, Нэвилл, Гиггз нар талбайд гарах магадлал бага ч ван дер Сарыг эс тооцвол бусад нь толгой дараалан Манчестерт хүүхдээрээ ирээд, энд л жинхэнэ од болж өндийсөн.
2 багийн тоглолтын арга барил тэс өөр. Өнөөдөр дэлхийн аль ч буланд очоод ямар баг хамгийн гоё тоглолт үзүүлдэг вэ гэвэл бүгд л хамгийн түрүүнд Барса гэж хэлнэ. Тэд газраар ойрхон пасслаж тоглодог. Бөмбөгөө алдангуут баг тэр чигээрээ маш хурдан хамгаалалтад орж, бөмбөгөө буцааж эзэмшихийг хүсдэг. Асар их хурд нь тэдэнд үүнийг хялбархан болгож өгдөг. Тиймдээ ч тэд тоглосон тоглолт бүртээ 75 хувийн бөмбөг эзэмшилттэй байдаг юм. Харин Юнайтед хамгаалах талдаа илүү голлосон баг. Тэдний хамгаалалтын дуо өнөөдөр дэлхийд шилдэг нь. Цэвэрлэгч нар нь ч гэсэн гайхалтай хамгаалдаг. Энэ нь гэхдээ тэд бага довтолдог гэсэн үг огтхон ч биш юм. Тэд хүлээж байгаад гайхамшигтай контр хийдэг. Арсенал дахь тэр контр бол энэ хувилбарын сонгодог жишээ. Контроос гадна тэд бөмбөгөө илүүтэйгээр эзэмшиж, өөрсдийн довтолгооны хувилбараа гайхалтай хийдэг. Лигтээ тэд хамгийн өндөр бөмбөг эзэмшилтийн хувьтай тоглодог. Барсагаас ялгаатай нь тэд агаараар их тоглодог. МанЮтд хэрэв нэг гоол хийчихвэл Барсад маш амаргүй байх болно. Өнгөрсөн жил яг ийм юм болсон.
Гарааг нэг таамаглах гэж оролдов. Барса дассан сурснаараа 4-3-3-аараа л тоглох болов уу. Хамгаалалтын эгнээ л асар их санаа зовоож байгаа. Милито Маркуиз 2 гэмтэлтэй бол 2 жигүүрийн хамгаалагчид болох Абидал Алвес нар торгуулийн улмаас тоглохгүй. Тэгэхээр баруунд Пуёол гарч таарах байх. Төвд энэ улирлын нээлт болсон Пикю хуучин багийнхаа эсрэг тоглох бол түүний хамтрагчаар Челси дээр байсан шиг Турэ гарах байх. Харин зүүн жигүүр дээр Пэпийн толгой хамгийн их өвдөж байгаа. Силвиньог гаргая гэтэл тэр Роналдог барьж чадахгүй. Кэйта гарч тун мэдэх юм. Ингэсэн тохиолдолд 6 номерын байрлал дээр асуудал босоод ирнэ. Өвөл шаггүй тоглож байсан Бускетс яах бол. Тэр гэхдээ Челси дээр маш муу байсан билээ. Гэхдээ л тэр магадгүй юм. Өмнөх 5 нь тодорхой. Цагтайгаа амжиж Онри Иниеста 2 эдгэсэн нь онцгой сайн хэрэг.
Юнайтедын талаас хараад үзвэл таамаглахад нэлээн төвөгтэй. Чухал тоглолтод Фэргюсон үргэлж хүний бодоогүй гараа гаргадаг. Өнгөрсөн жил гэхэд л Рүүнийг баруун хагас дээр зоосон байсан. Энэ удаад Сэр Алекс Барсатай адил 4-3-3 гэж тоглох нэлээн өндөр магадлалтай. Ноднингийнх шигээ Роналдог төвийн довтлогчоор тавьж магадгүй. Контр хийхэд энэ нь гайхалтай үр дүнг өгдөг. Түүний 2 талд Рүүний Парк 2-ыг гаргах байх. Энэ нь анхнаасаа эхлээд хамгаалах тактикийг харуулаад байгаа. Ядарч цуцахыг мэддэггүй тэр 2 Эвра О’Ши нарт тусалж, онцгой хурдан Месси Онри 2-ыг барихад нэмэр болно. Тевез Бербатов нарын хэн нэг нь сэлгээнээс орох байх. Магадгүй 2-уулаа ч орж мэднэ. Төвд бол уг нь Фергид хангалттай хөзөр бий. Гэхдээ энэ удаад өрсөлдөгч багийн онцлогоос шалтгаалж, Флэтчер нэлээн их үгүйлэгдэх болно. Тэр хагас шигшээд авсан торгуулийн учраас тоглохгүй. Тэгэхээр Карриктай цуг Андерсон Гиггз нар гарах болов уу. Скоулзыг гаргая гэтэл 3 хамгаалах чиглэлийн хүн болчих гээд байдаг. Хөгшин үнэг ер нь чухал тоглолтод хашир бурхинуудаасаа хэн нэгийг нь залуусын дэргэд заавал тавьдаг. Хамгаалалтад Видич бол баталгаатай. Фэрдинанд гэмтлээсээ болоод олон хоног тоглоогүй. Сая Халл сити дээр гаргана гэж байсан ч гараагүй. Өмнө нь хэлэхдээ Сэр түүнд форм хэрэгтэй гэж байсан. Гэмтэл нь бүрэн илааршаагүй юм болов уу даа. Формгүй хүнийг Сэр тоглуулах онцгой дургүй байдаг. Эсвэл тэр ам мэх хэрэглэж байна уу? Ямар ч байсан Рио байхгүй тохиолдолд Юнайтед орлох хүнтэй. Тэр нь залуухан, туршлага нимгэн хэдий ч авьяаслаг Эванс. Эвра зүүн жигүүртээ гарах нь тодорхой болсон бол О’Шиг баруунд гарах эрхтэй гэж Сэр ам гарсан. Эцэст нь нэмж хэлэхэд Фэргюсоны гарааг хэн ч таашгүй.
Тоглогчдын харьцуулалт/байрлалаар/
Гарааг өөрийнхөөрөө таамагласны үндсэн дээр бичлээ.
Хаалга.
Барса. Валдесын хувьд заримдаа маш их алдаа гаргаж тоглодог. Хаалган дээрээ хөдөлгөөнгүй зогсож байхын оронд орхиод урагшаа хэт их түрдэг. Гэхдээ тэр өнөө цагийн шилдэг хаалгачдын нэгэнд баттай орно.
МанЮтд. Ван дер Сар байрлалаа гайхалтай эзэлдэг. Мөн хаалгач хүнд байх ёстой урт чац нь түүний давуу тал. Өнгөрсөн өвөл он дамнаад 14 тоглолт хаалгандаа гоол алдаагүй. Британи төдийгүй Европын эрхийг эвдсэн. Пеналтид ялах магадлал өндөр.
Хаалгачийн хувьд МанЮтд ялимгүй давуу талтай дүр зураг харагдаж байна.
Хамгаалалт.
Барса. Сэвильягаас 14 саяар ирж байсан Кэйта цэвэрлэгчийн байрлал дээр маш сайн тоглодог. Алсаас хүчтэй цохино. Гэхдээ Роналдог зогсооно гэдэг амаргүй даваа Барсагийн домогт ахмад универсал нэгэн. Турэ яг ижил. Пикю 5 саяар Юнайтедад очиж байсан ч өнгөрсөн зун яг тэр үнээрээ буцаад Каталондоо ирсэн. Арал дээр сурсныгаа Каталонд гайхалтай гаргаж байгаа. Пуёолын залгамжлагч залуу.
МанЮтд. Эвра Монакод байхдаа Челсид гоолдон финалд үлдэж байсан нь Сэрийн нүдэнд торсон. Дриббл гайхалтай, Роналдотой ялангуяа гайхалтай ойлголцдог. Хамгаалалт ч гэсэн муугүй. Видич Сэр Алексын бас нэгэн нээлт. Энд тэд дэлхийн топ хамгаалагч болсон. Стандарт нөхцлүүд дээр хамгийн их аюултай этгээд. Эванс ван дер Сарын гайхалтай рекордуудад маш том үүрэг гүйцэтгэсэн. Сул тал нь туршлага нимгэн, Барсагийн хурдтай довтолгоонд самгардаж мэднэ. О’Ши чадвараар тааруухан ч туршлага нь түүнийг чимдэг. Хамгаалалтын аль ч байрлалд тоглох чадвартай. Бүр хаалган дээр ч зогсож байсан удаатай.
Барсагийн үндсэн бүрэлдэхүүн байхгүй тул Риогоос хамааралгүйгээр Юнайтед харьцангуй давуу юм.
Хагас хамгаалалт.
Барса. Бускетс Дээр хэлсэнчлэн нэг хэсэг сайн байсан ч Турэ Кэйта нар ирснээр банзанд суух болж, формоо алдаж эхэлсэн. Чави ба Иниеста. Европын аваргыг олон жилийн дараа эх орондоо авчирсан багийн амин сүнс болсон хослол довтолгооны салшгүй хэсэг. Тэдний мэдрэмжтэй сэтгэлгээ л бусдыгаа гоол оруулахаас аргагүй байдалд хүргэдэг. Хамгаалалтад мөн л гайхалтай. Бөмбөгөө арагш алдахгүй төвд таслахыг үргэлж хичээдэг.
МанЮтд. Каррик бол Премиер лигийн төдийгүй Европ дахь нэгэн underrated тоглогч. Юнайтед гэхээр бүгд л Роналдо, Рүүний, Тевез гэдэг ч хар ажлыг энэ залуу хийгээд байдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Холоос буудаад тоглолтыг шийдэж мэднэ. Барса шиг багийн өөдөөс түүнд хамгийн их хань болох хүн нь Флэтчер байсан. Андерсон бол жинхэнэ бразил тоглогч. Хэт урагш цөмөрч байгаад ардаа зай гаргаад байдаг. Хурд, дриббл мундаг. Гиггз хэдий нас нь явж байгаа ч алдарт дриббл нь яг тэр хэвээрээ. Тоглолтыг туршлагаараа уншдаг.
Уг нь бол Барса давуу харагдаж байвч Бускетс хүчийг нь жаахан сулруулаад байна.
Довтолгоо.
Барса. Ярих юм юу ч алга. Түүхэн дэх цөөхөн супер трио.
МанЮтд. Тевез юм уу Бербатов ороод ирвэл дээрхээс дутна гэж үгүй. Гэхдээ минийхээр Рүүний Парк 2 жигүүрт гарсан. Тэд Онри Месси 2-ыг pressure-т хийнэ гэж тооцсон болохоор энд аль ч талд нь давуу үнэлгээг өгч чадахгүй нь.
Нөөц. Сэлгээгээр орох магадлалтайг нь л дурьдая.
Барса. Боян авьяаслаг залуу. Яг л Барса стилд тохирсон бүтээгдэхүүн. Гэхдээ Райкаардын үеийг бодвол Пэптэй бага тоглож байгаа. Форм бага зэрэг алдагдсан нь харагдаад байгаа. Хлэб мөн ялгаагүй, форм муутай байгаа. Уг нь хурд, дриббл гээд л их л чадварлаг тоглогч доо. Силвиньо туршлагаар арвин ч өөрөөсөө үе мултарсан дүү шижигнэсэн залуусын эсрэг хэцүү.
МанЮтд. Нөгөө талаас байдал харин нэлээн өөр харагдаж байна. Сэр үргэлж ротэйшн хийж байдаг тул тоглогчид нь формоо алдах нь бага. Скоулзын туршлага агуу. Сайн хамгаалахаас гадна алсын буудалт нь осолтой. Тевез Бербатов нар өнөө цагийн хөлбөмбөгийн нүүр царай болсон тоглогчид. Бербатов төвийн довтлогч гэхэд байнга хойш орж тоглодог, багийнхандаа боломж их гаргадаг. Виган эсвэл Вэст Хам дээр хийсэн гайхалтай пасснууд нь youtube дотор бий. Түүний хөлнөөс бөмбөг салгана гэдэг бараг л боломжгүй. Тевез огт ядрахыг мэддэггүй тоглогч. Чухал гоолууд багтаа бэлэглэдэг. Браун Нэвилл нар бэртэл нь эдгэсэн. Гэхдээ форм тааруу байгаа. Рафаэл бас л авьяаслаг нэгэн. Гэхдээ Европын дэвжээнд одоохондоо хэт ногоон. Туршлага нимгэнээсээ болоод алдаа нэлээн гаргадаг ч хамгаалалт довтолгоог хослуулсан, яг л жигүүрийн хамгаалагч байхаар заяагдсан тоглогч.
За ингээд зөвхөн хүлээх л үлдлээ. 2 шилдэг багийн ялах магадлал яг тэнцүү. Тэр өдрийн тэнгэр л мэдэж. Билет гадуур шагаар 1300 евро хүрсэн л гэж байна, Английн Дотоод хэргийн сайд Ромд очсон 30 мянган фэнүүддээ болгоомжлол төрүүлсэн байна, хуурамч билет 10 мянган ширхэг зарагдсан л гэж байна гэх мэтээр том үйл явдлыг дагаж бий болдог аахар шаахар хэргүүд энэ тоглолтын эргэн тойронг улам л хурцалж байгаа бололтой.
Хүн төрөлхтөнд хөлбөмбөг заяасан нь ямар их аз вэ.
loading...




way to cup, ali aliniig n demjdeg, shutdeg, 2uula l sain baguud. Tas hiisen gol uzeh n nadad chuhal bn. : )
loading...
henry______eto’o______messi
xavi______yaya toure______keita
abidal______puyol______pique______dani alves gej garah bhoo
loading...
bayrallaa Л Олонбаяр yostoi saihan zuush bna onoo oroi saihan toglolt bolno oo
loading...
Ronaldo-g tsom tsohidog l geh yum minii huvid zugeer l onovchtoi shuluun tsohitiig l hiideg bolohoos jinhene tsum tsohidog masteruud chin Roberto Carlos, Gabriel Batistuta nar shuudee…odoo togloj bgaa toglogchdoos Adriano, Ibrahimovic nar bol tsum tsohino C.Ronaldo tsohiltooroo tedniig yagaad ch guitsehguildee..
loading...
ene Chelsea and min Abidal, Dani Alves toglohgui shdee…
loading...
ehlel.com-d bga shu humuusee
loading...
ehleh tsag bolloo saihan toglolt bolnoo hartsgaay
loading...
gool eto 10dahi minut saihan saihan
loading...
messi bujagnuulj bna shvv CR7 goos heden hubi ilvv yum bna ta nar haraj baigaa biz
loading...
gool gool gool gool messi messi messi 2-0
loading...
uraaa messi heading goooool
loading...
ronaldo shataj bna aaa kkkkkkkk
loading...
messi goool ronaldo shar cardtai iim l bna daa haritsuulalt ni
loading...
barsa barsa barsa vneheer ilvv yum bna haana bna chinii MANu shaldan odod
loading...
Barca win Barca champions Barca 3 cup manaixan bayaraa temsegleerei saixan bna barca go
loading...
saihan toglolt bolloo Puyol-iig magtahgui baihiin argagui bagiin aglagchiin uurageen 100% guitsetgelee bas deer n xamgaalagchiinxaan uuregiig bayr xurgii BARCA
loading...
ZA BARCAAAAAAAAAAAAAAA. UNEHEERIIN TA NARIIG SHUTEJ AMIDARIEAAAAAAA!!!!!!! manu-d bas bayar hurgie saihan toglolt gargah ugsund.
…………………………………..BARCELONA………………………………..
loading...
Puyol 200 xuwi togolloo
loading...
Tамирчид, Хөгжөөн дэмжигчид, Хамтдаа бид хүчтэй, Энэ он жилүүдээр дүүрэн хү*** чармайлт, сорилтууд, Олон ч гоол бид хийсэн, Үүгээрээ бид харуулсан, харуулсан, Ялагдашгүй гэдгээ. Хүрэн – цэнхэрүүд салхинд авч гарна Дайчин уриа, Бид хэн бэ гэдгийг бүгд мэднэ, BARÇA!! BARÇA!! BAAAARÇA!!!!
loading...
HEN MESSI-G MURGUJ CHADKU GEED BLA HARVUU MURGUJ CHADNA.. GEDGIIG N CHADKU GESEN HUND HANDAJ HELHED F*UCK
loading...
ireh jiliiin avarga realmadrid!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1
loading...
za saihan toglolt bolloo,Barsa mash hunguhun yalalt baiguullaa, Odoo Manuchuud bagahan shig uilaarai
loading...
Saynii hojigdol bol tsewer taktikiin aldaa, anhnaasaa l 4-4-2 ooroo toglohgui ferguson dandaa yah gej ingedeg bainaa suga jiguuriig ni ashiglaj ch chadsangui sdaaa sdaaa. INGEHEE BAISIIN BOL CHELSEA CHELSEA CHELSEA CHELSEA CHELSEA CHELSEA CHELSEA CHELSEA CHELSEA CHELSEA CHELSEA CHELSEA CHELSEA CHELSEA l turuuleh yostoi baij aztai muu barca amidraldaa uzsen hamgiin hugiin final bolloo
loading...
http://soccernet.espn.go.com/report?id=266961&league=UEFA.CHAMPIONS&cc=4716
loading...
BARSA d bayar hurgye turuulsend…argaggui sain blaa manai toglolt yordoo garsangui….ene jil barsa turuullee harin daraa jil ali ulsiin yamar bag be……..?
loading...
Ulaan chutguruud usan nudet chutguruud bolloo,hahahaha
loading...
romed barcagiinhan id nuduulj baigaadaa
loading...
BARCA uneheer uneheer shn togloloo.manu gaas hamaagui iluu blaa.messi uneheer delhiin shildeg boloh n de! ireh jil ene bureldehuunee ulam saijruulaad dahin avarga bolohiig husej bn. uragshaa!
loading...
xavi,iniesta 2 ch hamt tovdoo olon jil togluul ch olon olon tsomiig catalonii ner tord avch ireh n de! deerees n ene busquets sain blaa,ulam saijrah boltugai! messi uragshaa olon udaa avarga bolooroi! etoo vidic iig uneheer nus bolgoloo. deerees n henry maani 1 bhgu bsan tsomoo avlaa da! neeree SYLVINHO G magtmaar bn.sain blaa.
loading...
Manchester Barca-g yagaad ch hojihgui gedeg ni todorhoi bailaa… deer ni ene jil Messi Ronaldo-goos hamaagui iluu bailaa FIFA-iin ene jiliin shildeg hulbumbugch Lionel Messi boloh ni todorhoi bolson
loading...
Red Devil-d helhed taktikiin aldaa baihguie ugaasaa hojij chadahgui 2-0 gedeg bol hangaltgui bailaa dahiad hed heden udaa 100%-iin bolomjiig aldsan shuu yadaj 3-0…
loading...
Puyol uneheer universal toglogch yuma haana ch toglood baih yum… dovtlogchoor togluulbal yah bol…kkk
loading...
Forca Barca! Shutej amidar!
loading...
Barca – Chelsea deer olon Chelseagiin omsgol tailuulj uiluulsan. Onoodor buur ch olon MANU-n malgai gazar devsuulj, omsgol tailuullaa, kkk….
loading...
oorsdoo bicheechee oor site s orchuulj bhaar im yumiig bi bichcheheer l yum bna hehe
loading...
Áóÿíáàò õ¿¿ õààíà áàéíàà äåíâåð 6 òîãëîëòîíä õîæèãäâîë ñàãñ ¿çýõã¿é ãýýä áàéñàí. Õàõà Ëàêåðñ àãóó Êîáå àãóó
loading...
barca g chelsea l zogsooh bag
loading...
barca g chelsea l zogsoon
loading...