loading...
2008-2009 оны улирлын Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд Испаний Барселона клуб Английн Манчестер Юнайтед клубыг хожсоноор энэ улиралд хет-трик хийлээ.
Сэр Алекс Фергюсоны хэлснээр Барселона яах аргагүй илүү баг нь байж чадсан, жинхэнэ аварга баг шиг тоглолт үзүүлж чадсан.
Манчестер Юнайтед тоглолтыг тун эрчтэй эхлүүлж, бараг эхний минутанд гоол хийх дөхсөн гэхэд болно. Криштиану Роналдугийн чөлөөт цохилтыг Вальдес бүрэн аюулгүй болгож чадаагүй бөгөөд Пак ойсон бөмбөгийг нэмсэн ч “шувуу буудсан”. Гэхдээ л эхний 9 минутанд үзүүлсэн МЮ-ийн тоглолт олон олон фэнүүддээ асар их итгэл, найдвар бэлэглэсэн байх.
Гэвч Барса бараг анхны довтолгоогоороо л гоол хийснээр тоглолтын дүр зураг орвонгоороо эргэсэн гэхэд болно. Талбайн төвөөс Андрьес Иньеста бөмбөгийг эзэмшин тууж явсаар Самуэль ЭтоОд дамжуулахад Камерун довтлогч Премьер лигийн шилдэг хамгаалагч Н. Видичийг хуурч, хаалганд цохисон нь гоол болсон юм. 3 жилийн өмнө Парисийн финалд ЭтоО мөн л гоол хийж байлаа. Сүүлийн хэдэн тоглолтонд тун тааруу байсан Самуэль хамгийн чухал Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд гоол хийх ёстой байж.
“Тэдний эхний гоол биднийг алсан. Тэдний анхны довтолгоо байсан, тэд гоол хийсэн. Бид сайн эхэлсэн ч гоол алдсаны дараа бага зэрэг нервтэж, тэд ч бүх л шөнийн турш бөмбөг эзэмшлээ” хэмээн Фергюсон хэлжээ.

Үнэхээр ч гоол хийснээс хойш Барса бүрэн давамгайлсан. Дунд шугамын Кэррик, Андерсон, Гиггз нар Барсагийн хагасууд болох Чави, Иньеста нарын тоглолтыг зүгээр л харж байсан гэхэд болно.
1-р үед гоол нэмж ороогүй. 2-р үе эхлэхэд Карлос Тевез талбайд Андерсоныг сэлгэж орж ирсэн. Хагас хамгаалалтын байрлалын тоглогчоо довтлогчоор сольсон нь Барсад бүр л ашигтай байсан байх. Тоглолтын явц, хэмнэл сүртэй өөрчлөгдсөнгүй. МЮ-ийн зарим довтолгоонууд аюул учруулж байсан ч тэдний экс тоглогч Жерард Пике тухай бүрд нь сайн хамгаалж байлаа. Харин Чави чөлөөт цохилтоос золтой л гоол хийцэнгүй, бөмбөг шон оносон.
Мөн Чавигийн дамжуулалтаар 3 долоо хоног орчим гэмтэлтэй байсан Анри хурдан довтолгоонд шилжиж, эртний “найз” Фердинандийг хуураад цохьсон ч Ван дер Сар хааж дөнгөсөн.
Энэ мөчид 1999 оны шигшээ тоглолт санагдаж байв. Тэр үед Баейрн Мюнхен Ман.Юнайтедийг иймэрхүү л давуу тоглолт болон 1:0 гэсэн үр дүнгээр илүүрхэж байсан ч сүүлийн мөчид 2 гоол дараалан алдаж харамсалтай хожигдож байсан. Харин энэ удаа тийм зүйл дахин давтагдсангүй. Фергюсоны баг тоглолт дуустал муу тоглосон.
Пакийг суулгаж, Бербатовыг оруулснаар 4-2-4 болсон ч үүнээс удалгүй Чавигийн дамжуулалтаар Леониль Месси гоол хийж, Барсагийн хожлыг бүр ч баталгаажуулсан. Гоол хийх хийхдээ бүр мөргөж шүү. ПЛ-ийн шилдэг хамгаалалтын хослол Фердинанд-Видичийн дундаас Месси мөргөж гоол хийнэ гэж хэн санах билээ.
70 дахь минутанд 2:0 болсноор Барса аварга авах нь ерөнхийдөө тодорхой болсон.
Роналдугийн 5 метрийн цохилтыг Вальдес хаасан нь МЮ-ийн найдварыг бүр ч тасалсан байх.
Барсагийн төгс тоглолт үргэлжилж л байсан. Иньестагийн цохилт, Пуойлийн мөргөлт, цохилт гээд довтолгоонуудыг Ван дер Саар л аюулгүй болгож байлаа. Голланд хаалгач энэ тоглолтонд хамгийн сайн тоглосон Юнайтед тоглогч байх.
Тоглолт өндөрлөх шүүгчийн шүглийн дуу гарч Барселона нийтдээ 3 дахь удаагаа, сүүлийн 4 улиралд 2 дахь удаагаа Европын клубуудын хамгийн том цомыг хүртлээ.
Тэдний хувьд мөн Ла Лиг, Испаний цомд энэ сард түрүүлээд байсан бөгөөд нэмээд Аваргуудын лигийн цомтой болов. Ийм треблийг Испаний багуудаас анх удаа Барса хийлээ. Пэп Гуардиола дасгалжуулагч болсон анхны улиралдаа л Барсагийн түүхэн дэх хамгийн агуу улирлыг авчирлаа. Мөн Пэп тоглогч, дасгалжуулагчийн хувиар аль алинаар нь Аваргуудын лигт түрүүлсэн 6 дахь азтан болжээ.
Харин Манчестер Юнайтед аварга цолоо хамгаалахаар шигшээд шалгараад хожигдсон 6 дахь баг.
Лео Месси өнөөдөр Криштиану Роналдугаас хамаагүй илүү тоглолт үзүүлсэн. Олон хүн энэ 2-ыг харьцуулдаг. Ганц тоглолтоор дүгнэхэд өрөөсгөл ч ямар ч байсан олон хөлбөмбөг сонирхогчдын анхаарал татаж байсан Месси-Роналдугийн дуэльд Аргентин залуу давамгайллаа.
Месси Аваргуудын лигийн 11 тоглолтонд 9 гоол хийсэн амжилтаар энэ улирлын Аваргуудын лигийн мэргэн бууч болж байна. Мөн Альфредо ди Стефаногоос хойш Аваргуудын цомд мэргэн бууч болсон анхны Аргентин тоглогч болжээ.
Юутай ч энэ улирлын Аваргуудын лиг ийн өндөрлөж байна. Дараа жилийн наадам хол мэт санагдавч юу юугүй л хэсгийн тоглолтын сугалаа явагдаад, нэг л мэдэхэд Аваргуудын лигийн сүлд дуу, одтой лого, Хейнекений рекламууд бүх л сувгуудаар гараад эхэлнэ. Тэр болтол энэ улирлын тухай ярьцгаах биз.
21-тэй Мессигээс гадна 22-той Пике, 20-той Бускетс, 18-тай Бояан зэрэг Барсагийн академиас төрөн гарсан залуу тоглогч нар Барсаг дараа дараагийн улирлуудад олон ялалтанд хүргэх биз. Зарим нэг нь Барсагийн энэ амжилтыг зөвхөн эхлэл ч гэж нэрлэж байна.
Аваргуудын лигийн шигшээ тоглолт:
Барселона – Манчестер Юнайтед 2:0
Гоол: Это’О, 10; Месси, 70
Барселона: Вальдес, Пике, Пуйоль, Эрнандес, Иньеста (Родригес, 90), Это’О, Месси, Анри (Кейта, 72), Силвиньо, Туре, Бускетс
Манчестер Юнайтед: ван дер Сар, Эвра, Фердинанд, Криштиану Роналду, Андерсон (Тевес, 46), Руни, Гиггз (Скоулз, 75), Пак Чжи Сун (Бербатов, 66), Видич, Каррик, О’Ши
Шар хуудас: Пике, 16 – Криштиану Роналду, 78; Скоулз, 80; Видич, 90
Шүүгч: Бузакка (Итали)
Рим. “Стадио Олимпико” цэнгэлдэх
loading...






sanaa-d boh bishee ene chin.tegeed ymar negen boh unaagui bna shaltag ch bicheegui bna.tegeed manu olon sain selgeetei genee hehehe zaza
loading...
barsa chi shu chamd itgej naidaj bla
loading...
manu uul ni sn bag l daa gexdee ene jil barca xojij bgaa ni barca fanatuudiig bayrluulsan sxan uil ywdal bolloo turuu jil barca 4d ch uldeegui gexdee ym negeeree bdaggui ee gej
loading...
Барса – Хуурамч аваргууд
loading...
Barca maani avarga avlaa, Lakers maani avarga avlaa. Boloo, hangalttai. Ene jil sport bugd minii tald bailaa bayrlalaa.
loading...
saihan toglolt bolsoon yarih yum baihgui. barsa mash nyagt bie biee uneheer neg oilgoj togloson. manu-d biee heterhii ih tooson yum l bolbol bi gesen bodoltoi hed heden toglogch baisnaas bolj hojigdson. bas togloltiin nairuulaga hiih hun barag haragdsangui. cr7 argentina erd hen bolohoo haruulna gesen huviin bodoltoi baisan ni l bagaa yalagdald hurgeh shig bolloo. lm10 ene ulirald uneheer sain togloloo. ter 70 dahi minutad orson gool olon huniig almairuulsan baih shuu uneheer ondor tehnik bas medremj. lm10 ch ene jiliin shildeg boloh baihaa daa cr7 ch ongorchee hoorhii
loading...