loading...
Детройтчууд өнгөрсөн шөнө Өрнөд конференцийн финалын тав дахь тоглолтыг талбайдаа хийж 2 : 1-р ялалт байгуулснаар Стэнлийн цомын финалд хоёр дахь жилээ дараалан шалгарлаа. Тоглолтын үндсэн цаг 1 : 1-ээр тэнцсэн бөгөөд нэмэлт цагийн эхний үед Улаан жигүүрүүдийн залууу тоглогч Даррен Хельм багтаа хожлын шайбыг авчирсан аж. Түрүү жилийн плей -оффт ч тэрбээр 2 гоол, 2 ашигтай дамжуулалт өгч багаа аваргалахад багагүй тусалсан юм. Тоглолтын дараа тэрээр ”Плей-оффын чухал тоглолтонд хожлын шайб оруулсандаа үнэхээр баярлаж байна. Энэ мөчийг би хэзээ ч мартахгүй. Гэхдээ бидний амжилт үүгээр дуусаагүй. Аваргаа хамгаална гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ. Ред Уингзийг одоо Питтсбургтэй хийх шигшээ тоглолт хүлээж байна. Өнгөрсөн жил хоёр баг финалд таарахад Зеттербергийн гайхалтай тоглолтын ачаар Детройтчууд 4 : 2-р ялж байсан. Харин энэ удаа Пингвинчүүд алдаагаа давтахыг хүсэхгүй байгаа нь тодорхой. Тэдний супер хослол болох Малкин-Кросби нар плей -офф эхэлснээс хойш нийт 26 гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан бол эсрэг талд нь 19 гоолтой Франзен-Зеттербергийн хослол зогсож байна. Сонирхуулахад хамгийн сүүлд 1983-1984 онуудад хоёр баг финалд жил дараалан шалгарч байсан ба Эдмонтон Ойлерс, Нью-Иорк Айлендерсийн энэхүү дуэльд эхлээд Нью-Йоркчууд дараа нь Эдмонтон давамгайлж байсан түүхтэй. Мөн 2001 оноос хойш аваргаа хамгаалсан баг Стэнлиин цомд гараагүй байгаа. Цувралын эхний хоёр тоглолт Детройтын ”Joe Louis Arena”-д 5 сарын 30, 31-нд болно. Дараа нь Пингвинчүүд Mellon Arena-даа ээлжит тоглолтыг хийх аж.
Стенлийн цомын шигшээ тоглолтын хуваарь
| 5.30 | Детройт Рэд Уйнгз | . | Питсбург Пингвинс |
| 5.31 | Детройт Рэд Уйнгз | Питсбург Пингвинс |
| 6.2 | Питсбург Пингвинс | . | Детройт Рэд Уйнгз |
| 6.4 | Питсбург Пингвинс | . | Детройт Рэд Уйнгз |
| 6.6 | Детройт Рэд Уйнгз | . | Питсбург Пингвинс |
| 6.9 | Питсбург Пингвинс | . | Детройт Рэд Уйнгз |
| 6.12 | Детройт Рэд Уйнгзs | Питсбург Пингвинс |
Финал хүрэх замдаа
конференцийн шөвгийн найм
Детройт Ред Уйнгз 4 : 0 Колумбус Блү Жакетс (7)
конференцийн хагас шигшээ
Детройт Ред Уйнгз 4 : 3 Анахейм Дакс (8)
конференцийн шигшээ
Детройт Ред Уйнгз 4 : 1 Чикаго Блэкхавкс (4)
конференцийн шөвгийн найм
Питсбург Пингвинс 4 : 2 Филадельфи Флайерс (5)
конференцийн хагас шигшээ
Питсбург Пингвинс 4 : 3 Вашингтон Капиталс (2)
конференцийн шигшээ
Питсбург Пингвинс 4 : 0 Каролина Харриканез (6)
мэргэн буучид
loading...




GO PINGVINS
loading...
Za manai Pitsburg go shv xarldaa manai 2 dowtlogch mergen buuchdiig tergvvleed l goe bnda E.Malkin S.Krosby gogogogog uragshaa
loading...
Edmonton chini Canada-iin hot bizdee. bi l tegj sanaj bna. esvel USA-d bas tiim hot bdag yum uu?
loading...
Ene jiliin final ih sonirholtoi boloh ni ee. Ungursun jil avarga boloh bolomj iluu gej Detroittoi neg jiliin geree baiguulsan ex-Penguin Marian Hossa odoo uuriinhuu songoltiig zuv gedgiig batlah uldlee, ugui bol mani hun dahiad Stanley Cupgui hotsroh ni.
Gehdee two-way buyu hamgaalj toglodogooroo aldartai 2 terguun dovtlogchtoi Detroit arai iluu togloh bolov u!
Hamgaalagchdiin huvid Dteroit hamaagui iluu: Lidstrom- Rafalski- Chelios- Kronwall- Stuart- Ericsson geed l. Penguinii huvid Goncharaas uur Kris Letang gedeg rookie zaluu dovtloh chadvartai uldsen ni grinderuud. Yalanguya Orpik, Scuderi, Eaton nar.
Haalgachiin huvid Fleury- Osgood tentsuuhen l baih. Gehdee Penguinuud Holmstrom, Franzen gesen tom bietenguudtei taaraagui ni Detroitod iheehen bolomj olgoj baigaa um. Uchir ni hurdtai Chicagog hojloo, physical Anaheimiig hojson, neg ch gesen hojil avah gej ulairsan Columbusiig hojson. Harin Penguinuud het hashirlasan Flyersiig, neg line-tai Washingtoniig zovj baij hojson. Harin suuliin roundad het yadarsan Carolinag hojson. Edgeer buh bagt Anaheimiin Ryan Getzlaf, Correy Perry, Columbusiin Rick Nash shig physical but scorer toglogch baigaagui dandaa sniperuud (Jeff Carter, Ovie, Staal) baisan.
loading...
great malkin
loading...
GAN chi ice hockey sain meddeg yum baina shu bi uul ni ene jil washingtoni turuulesei gej bodoj baisan yagad gevel tedend ovechkin bdag uchir. Ovechkin bol nhl in Lebron l gesen ug. daraa jil washington avarga bolj chadah boluu?
loading...
Bi yr ni Orosiin shigshee bagiig demjdeg vanquer ted turjuulj chadah boluu?
loading...
neeren Pavel Datsyuk bertcen yum uu togloj baiga yum uu ner ni garahgui yum
loading...
zaza manai detroit finald dahiad l irchihlee,HENRIK ZETTERBERG,MARIAN HOSSA,PAVEL DATSYUK TEGED IREN DEEREE IRTSEN BGAA CLEARY GEED ER NI SHILDEG BURELDEHUUN BGAA BIZ,NODNIN OTSON SUVUUNUUDIIG 4-2OOR NIRGEJ BILEE,ENE JIL ULAM L SAIN BGAA,ZA SHUUD HELEHED MANAIHIIG ZOGSOOH 2 BAG BOLOH BOSTON BRUINS,SAN HOSE SHARKS BYE BOLSON BIDEND BOLOMJ BII,SYDNEY CROSBY,EVGENII MALKIN 2 GEHDEE HAMGAALALT UNEN SUGA SERGEI GONCHARAAS OOR YUM BHGUI TEGEED DEER NI 2,3 DUGAAR 5TUUD GEJ BAAHAN ROOKINUUD,HARIN DET BOL SAMUELSON,ALDART LIDSTROM,HOLLSTROM,LANG,FRANZEN,GEED TURSHLAGATAI BOLON OSCH YAVAA ZALUUCHUUD,WASINGTON CHADAHGUI BHAA,YAG L CLE SHIG YU BOLNO DOO,LEBRON-OVECHKIN,KOBE-CROSBY,WADE-STAAL,MELO-HEATLEY,PIERCE-SAKIC BH GEJ BODJIIN
loading...
Манайд NHL сонирхогчид овоо байдаг юмуу хэхэ. Би уг нь Овечкиныг дэмждэг юм. Даанч Вашигтон Капиталс Питтсбургт хожигдчихлоо доо. Питтсбург түрүүлээсэй. Бас Анахэймыг дэмждэг Детройтыг хожих шахсан шүү. 8 аар гарсан баг ш дээ аймар сайн тоглосон Анахеймчууд.
loading...
Ulaan jiguuruudee uragshaa
loading...
daraa jil Atlantagaa demjnee muu bagchj gesen fan ni shuu bas Capitalsiig demjdeg Kovalchuck Ovechkin 2 ch goe snuu minii huvid nhl duuschihsoon
loading...