Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » Ролан Гаррос гуравдугаар шатандаа орлоо

GD Star Rating
loading...

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/6/69/Frenchopen.svg/244px-Frenchopen.svg.pngПарист үргэлжилж Францын нээлттэй тэмцээний  хоёрдугаар тойрог өндөрлөлөө.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Марат Сафиныг эс тооцвол энэ шатанд шилдэгүүдээс бүдрээгүй ба гуравдугаар тойргоос гал гарсан тулаанууд өрнөх шинжтэй байна. Сафиний хувьд Францын залуу теннисчин Оуннатай гурван цаг гаруй үргэлжилсэн гайхалтай тулааны эцэст ялагдал хүлээсэн юм. Карьерийнхаа оргил амжилтыг үзүүлээд Франц эрийн ээлжит өрсөлдөгч нь Чилийн ”Чулуун гар” Гонзалез байх юм.

Сүүлийн гурван жил Парисийн дэвжээнд ялагдаж үзээгүй Рафаель Надаль эхний тойргийн өрсөлдөгчөө хөнгөхөн ялж ээлжит шатанд Австралийн алдарт Лейтон Хевиттэй учраа таарчээ. Харин түүний гол өрсөлдөгч Рожер Федерер ”талбайн эзэн” Пол-Анри Матьеутэй тоглохоор болсон байна. Фед хоёрдугаар тойрогт  Аргентиний Акасусаг буулган авсан ба тоглолтын дараа ”Түүний тоглолтын арга барил их өвөрмөц юм. Ер нь хүндхэн тоглолт боллоо. Ялах гэж нилээдгүй хүч зарцуулсан болохоор дараагийн тулаан хүнд болох байх” гэжээ.

2009 оныг эрчтэй эхлүүлж оргил чансаандаа хүрээд байгаа Энди Мюррэй хоёрдугаар шатанд Италийн Питито Старастэй тоглож дөрвөн сетэд ялсан ба одоо Сербийн шилдэгүүдийн нэг Типсаревичтэй учраа таараад байгаа.
Бэртэл гэмтэлд ороогдоод он гарснаас хойш бараг харагдаагүй Николай Давыденко эргэн ирж шилдэг тоглолтоо үзүүлж байна. Гуравдугаар шатны түүний өрсөлдөгч нь сүүлийн үед форм сайтай байгаа Швейцарийн Вавранка байх юм.

3-р тойргийн бусад шилдэгүүдийн  оноолтыг хүргэе.

Давид Феррер (Испани) – Робин Сёдерлинг (Швед)

Николас Алмаро (Испани) – Фернандо Вердоска (Испани)

Виктор Ханеску (Румын) – Жиль Симон (Франц)

Хуан Мартин дел Потро (Аргентини) – Игорь Андреев (ОХУ)

Христоф Рокус (Румын) – Хуан Уйльфред Цонга (Франц)

Энди Роддик (АНУ) – Марк Жикель (Франц)

Юрген Мелзер (Австри) – Гаел Монфилс (Франц)

Эмэгтэй ганцаарчилсан төрөл

Мариа Шарапова алдагдсан нэр хүндээ сэргээхээр шaргуу тэмцэж байна. Өдгөө дэлхийн чансааны 102 -т эрэмбэлэгдэж буй тэрээр хоёрдугаар шатанд нутаг нэгт Надежда Петроватай  учраа таарсан ба 2-6 6-1 6-8-р ялалт байгуулжээ. Ээлжит шатанд Маша орос гаралтай Казакстан бүсгүй Шведоватай учpаа тааараад байгаа.

Өнгөрсөн оны аварга Ана Иванович хоёрдугаар шатны өрсөлдөгчөө илт илүүрхэн ялаад ээлжит шатанд Чехийн Бенесоватай тоглохоор болсон байна. Өнгөрсөн онд дэлхийн чансааг тэргүүлж байсан тэрбээр одоо чансааны 8-д бичигдэж байна.

Харин чансааг тэргүүлэгч Динара Сафина нутаг нэгт залуу теннисчин Павлюченковатай гуравдугаар шатанд оноолт таарчээ. Павлюченковата энэ жил  18 хүрч байгаа юм.

3-р тойргийн бусад шилдэгүүдийн  оноолтыг хүргэе.

Суарез  Наворра (Испани) – Виктория Азаренко (Беларус)

Венус Уйльямс (АНУ) – Агнеш Савай (Унгар)

Елена Янкович (Серби) – Ярмила Грот (Словак)

Елена Дементьева (ОХУ) – Саманта Стосур (Австрали)

Светлана Кузнецова (ОХУ) – Мелинда Цинк (Унгар)

Бондаренко (Украйн) – Радванска (Польш)

Мартинез Санчез (Испани) – Серена Уйльямс (АНУ)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    angilal gsn chn olympiin torol talbain hockey genee haha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: