Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » Боксчид Азийн АШТ-д оролцохоор мордлоо

GD Star Rating
loading...

Зургадугаар сарын 7-нд манай өмнөд хөршийн Жүхай хотноо боксын Азийн АШТ эхэлнэ. Тус тэмцээнд оролцох Монгол улсын шигшээ багийн тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Манайхан тэмцээн эхлэхээс өмнө Гуанжоугийн багтай хамтарсан бэлтгэл хийх тул ийн эрт нутгаасаа гарч байгаа аж.

Манай багийн бүрэлдэхүүнд Н.Төгсцогт (48 кг), П.Сэрдамба (51 кг), Э.Идэрхүү (54 кг), Б.Жавхлан (57 кг), З.Энхзориг (60 кг), У.Мөнх-Эрдэнэ (64 кг), М.Нандин-Эрдэнэ (69 кг), Н.Шинэбаяр (75 кг), Т.Чулуунтөмөр (81 кг), С.Эрдэнэбаяр (91 кг), Д.Идэрбат (+91 кг) нар багтсан бөгөөд дасгалжуулагчаар Д.Банди, Д.Батсүрэн, шүүгчээр Ц.Нандигжав, багийн ахлагчаар Т.Үйтүмэн явсан юм. Тэмцээнд оролцох тамирчдаа сонгохын тулд зарим жинд сорилт тоглолт хийсэн.

Tухайлбал 69 кг-д М.Нандин-Эрдэнэ эрхээ баталгаажуулахын тулд Б.Ганбаатар, Л.Шинэтулга нарыг ялсан бол 60 кг-д З.Энхзориг Б.Содгэрэлийг буулгаж аван, Азийн АШТ-д оролцох болсон. Тэгвэл У.Мөнх-Эрдэнэ Б.Түвшинбатыг сорилт тоглолтод хожиж, байрыг нь эзэлсэн байна. Сонирхуулахад манай боксчид Азийн АШТ, ДАШТ-д бүтэн багаараа оролцож байгаагүй аж. 1990 оны Азийн наадамд цорын ганц удаа 11 тамирчинтай явж байжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. LAL&CFC says:

    manaihaan ochood nusiig ni hatsartai ni naagaad ug

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: