Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, дугуй » Менчов Жиро д’италиаг тэргүүлж байна

GD Star Rating
loading...

sastre_2310979Дугуйн олон өдрийн Жиро д’италиа тэмцээний 19 дэх гараа өнөөдөр болж тамирчид Авелина хотоос Везувий галт уул хүртэл 182  км замыг туулсан байна. Барианд хамгийн түрүүнд  Cervélo багийн тамирчин  Карлос Састре орсон бөгөөд Испани эр замаа 4 цаг  33 минут 23 секундэд туулж бусдыгаа манлайлсан аж. Састрегийн хувьд тэмцээний хоёр дахь түрүүгээ ийн авч байгаа ба 5 сарын 25-нд 16 дахь гараанд тэрбээр мөн түрүүлээд байсан юм.  Түүний араас + 21 секундын алдалтай Liquigas багийн Франко Пеллизотти орсон бол Данило Ди Лука + 30 секундын хойно гуравдугаар байр эзэлжээ. Харин тэмцээнийг тэргүүлэн ягаан цамцыг эзэмшиж байгаа ОХУ-н Девис Менчов дөнгөж 4-р байранд орсон байна. Гэсэн ч тэрбээр тэргүүлэгчийн байраа алдаагүй ба 81 цаг  13 минут 55 секундын амжилтаар ”Giro”-г тэргүүлсэн хэвээр үлджээ. Орос эртэй хамгийн ойр яваа өрсөлдөгч нь Пеллизотти  бөгөөд ердөө 21-хэн секунд энэ хоёр тамирчныг зааглаж байна.

Харин тэмцээний онооны ангилалд Данило Ди Лука 162 оноотой тасархай тэргүүлж байна. 3ургаа дахь гараанаас хойш цэнхэр цамцаа хэн нэгэнд алдаагүй тэрбээр 4 болон 10 дахь гарааны аваргаар тодорсон билээ.

”Giro d’Italia”-гийн уулын ангилал буюу шар цамцыг одоогоор Acqua & Sapone-Caffè Mokambo багийн Стефано Гарзелли эзэмшиж байна. Тэрбээр 10 дахь гараанаас энэ цамцыг өмсөж байгаа юм.

Казакстаны Астана багийн бүрэлдэхүүнд багтан уралдаж байгаа домогт Ленс Армстронг уралдааны үеэр осолдож бэртэл авсан мэдээ байна. Одоогоор Ленс  уралдааны үргэлжлүүлэх эсэх нь тодоргойгүй байгаа  ч эмч нар түүнийг хүнд бэртэл аваагүй гэжээ.

2009 оны Giro d’Italia өндөрлөхөд одоо ердөө хоёрхон гараа үлдсэн ба маргааш тамирчид Наполигоос Ананьи хот хүртэл 203  км замыг туулах бол нөгөөдөр буюу бүтэн сайнд нийслэл Ромд хүрэлцэн ирнэ. Тус 14.4 км-н уралдааны эцэст 2009 оны Giro-гийн аварга тодрох билээ.

Жиро д’италиаг тэргүүлэгчид

нэр баг цаг
1 Flag of Russia Денис Менчов  (RUS) Menchov holds the pink jersey as general classification leader Rabobank 81h 13′ 55″
2 Flag of Italy Данило Ди Лука (ITA) Di Luca holds the mauve jersey as points classification leader L.P.R. Brakes-Farnese Vini + 18″
3 Flag of Italy Франко Пеллизотти  (ITA) Liquigas + 1′ 39″
4 Flag of Spain Карлос Састре(ESP) Cervélo TestTeam + 2′ 40″
5 Flag of Italy Ivan Basso (ITA) Liquigas + 3′ 33″
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: