loading...
Лхагва гаригт Японы сүмогийн холбооны Банцүкэгийн зөвлөлөөс долдугаар сарын тэмцээнд жюүрёо зиндаанд дэвшин барилдах бөхчүүдийн нэрийг зарлав. Үүнд таамаглаж байсны дагуу макүшитагийн түрүү бөх Токүсэгава, тус зиндааны барууны магнай Китазакүра нар багтжээ.
Нацү башё өндөрлөсний маргааш зодог тайлах мэдэгдлээ хийсэн Ушиомарүгийн оронд дээрх хоёр сүмочийн хамтаар хэн дэвших вэ гэдэг нь сонирхол татаж байв. Гадаад бөхчүүдээс анхлан цолд хүрч, макүүчид түрүүлж байсан Такамияма буюу Азүмазэки ояката тэтгэвэрт гарснаар Ушиомарү дэвжээндээ багшлахын тулд ийнхүү сүмочийн замналаа өндөрлөсөн юм.
Макүшитагийн эхний 15-аас шууд жюүрёод дэвших боломжтой байдаг бөгөөд барууны 7-гоос 6-1 амжилт үзүүлсэн Хошиказэ Б.Амармэнд суларсан суудлыг эзлэх гол нэр дэвшигчдийн нэг байлаа. Гэвч Банцүкэгийн зөвлөлийнхөн зүүний 2-оос дөрөв ялсан Котоютакагийн амжилтыг илүү үнэлж, цолтныг эгнээнд багтаажээ.
Токүсэгавагийн хувьд Монголын 17 дахь сэкитори болж байна. Харин “Кирияма” дэвжээнийхээ анхны цолтон нь аж. Кёкүшюүзан зодог тайлж, Рюүо, Дайюүбү нар макүшитад буусан тул Нагоя башёд манай 14 бөх дээд хоёр зиндаанд хүч үзэх нь.
loading...




Áóÿíáàò õ¿¿ õààíà áàéíàà äåíâåð 6 òîãëîëòîíä õîæèãäâîë ñàãñ ¿çýõã¿é ãýýä áàéñàí. Õàõà Ëàêåðñ àãóó Êîáå àãóó
loading...
INTERNET ASHIGLAN MUNGU OLOX ARGA. tA TUXAIN SAIT-D BURTRUULEED MUNGU AVNA. NEG UDAA ZOCHILXOD 1$, IRSEN MAIL BURT 5$. http://hellishdollars.com/pages/signup.php?CO=zoloo
loading...