loading...
Францын ”Ligue 1”-н сүүлийн тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж аваргаа тодрууллаа. Сүүлийн долоон жил лигтээ доминантласан Олимпик Лион энэ улиралд тун амжилт муутай тулалдаж дөнгөж 3-р байранд орсон бол Жирондин Бордо 1999 оноос хойшхи анхны түрүүгээ хүртлээ. 1998 оны Дэлхийн аварга, алдарт Лоран Бланаар удирдуулсан тэд улиралын эхнээс л итгэлтэй тоглолтыг үзүүлж чадсан ба Миланаас зээлээр ирсэн Иоан Гуркуфф багийнхаа лидерийн үүргийг гүйцэтгэсэн юм. Энэ улиралын шилдэг тоглогчоор тодорсон түүнийг Бордочууд 15 сая еврогоор худалдан авсан гэдгийг бид өмнө мэдээлсэн. Бордотой сүүлийн тойрог хүртэл аваргын төлөө тэмцэлдсэн Марселийг энэ жил тун сайн байлаа гэж мэргэжилтнүүд магтаж байна. Мэргэн буучдын жагсаалтанд дээгүүр бичигдсэн Мамаду Ньянгаас гадна Хатем Бен Арфа, Зенден, Бакари Коне, Тайво зэрэг шижигнэсэн залуустай Les Phocéens ирэх жилийн аваргуудын лигийн хэсгийн шатнаас өрсөлдөнө.
Олимпик Лионы хувьд аваргуудын лигийн урьдчилсан шатны эрхтэй үлдсэн ч багийн ахлагч Жуниньо нь ”зодог тайлахаа” мэдэгдсэн нь аюулын харанга дэлдэж буй. Сүүлийн хэдэн жил багийнхаа ноён нуруу болж яваа энэ эрийг үлдээхээр клубын удирдлага чамгүй ятгасан ч үр дүнд хүрч чадаагүй аж. Мөн тэдний гоолын машин Карим Бензема ч европын топ багууд руу зорчиход ойрхон байгаа.
Жюли, Ротен, Кежман зэрэг хуучин бууны хугархайнуудаар багийнхаа цөмийг бүрдүүлсэн нийслэлийн PSG сүүлийн тойргийн тоглолтдоо тэнцсэнээр европын эрхгүй хоцорчээ. Тэдний өмнө Лилль ердөө +1 бөмбөгөөр Европа лигийн эрх халаасалсан аж.
Нант, Кан, Ле Гавр багууд Relegation буюу доод лиг рүү багууд унаж Лен, Монпелье, Болонь багууд дээшээ гарч ирэх болзлоо хангасан байна.
Энэ улиралын Францын лигийн үзэгчдийн дундаж тоо 20,913 байгаа нь Английн лигээс даруй хоёр дахин бага үзүүлэлт аж. Улиралын турш нийт 832 гоол орсон ба нэг тоглолтонд дунджаар 2.18 гоол ордог аж.
38-р тойрог
“Лилль” – “Нанси” – 3:2 (2:1)
Гоол: Виттек, 12 (1:0). Рами, 14 (2:0). Уадду, 40 (2:1). Хаджи, 64 (2:2). Плестан, 76 (3:2).
“Гренобль” – “Сошо” – 0:1 (0:1)
Гоол: Мевлют Эрдинг, 43 (0:1).
“Марсель” – “Ренн” – 4:0 (0:0)
Гоол: Коне, 51 (1:0). Ньянг, 55 (2:0). Душез, 58, в свои ворота (3:0). Ньянг, 71 (4:0).
“Кан” – “Бордо” – 0:1 (0:0)
Гоол: Гуффран, 48 (0:1).
“Ницца” – “Гавр” – 0:0
“Тулуз” – “Лион” – 0:0
Удаление: Менса (Лион), 37.
“ПСЖ” – “Монако” – 0:0
“Лорьян” – “Ле Ман” – 1:1 (1:1)
Гоол: Хельстад, 17 (0:1). Сиани, 33 (1:1).
“Сент-Этьен” – “Валансьен” – 4:0 (1:0)
Гоол: Илан, 14 (1:0). Гомис, 52 (2:0). Гомис, 56 (3:0). Мираллас, 66 (4:0).
“Нант” – “Осер” – 2:1 (1:0)
Гоол: Класнич, 12 (1:0). Берто, 48 (1:1). Багайоко, 53 (2:1).
Мэргэн буучид
| # | нэр | орон | баг | гоол |
|---|---|---|---|---|
| 1 | André-Pierre Gignac | Toulouse | 24 | |
| 2 | Karim Benzema | Lyon | 17 | |
| - | Guillaume Hoarau | PSG | 17 | |
| 4 | Ireneusz Jeleń | Auxerre | 14 | |
| - | Michel Bastos | Lille | 14 | |
| 6 | Marouane Chamakh | Bordeaux | 13 | |
| - | Steve Savidan | Caen | 13 | |
| - | Fernando Cavenaghi | Bordeaux | 13 | |
| - | Mamadou Niang | Marseille | 13 |
loading...




баг
Laurent Blanc ñàéí äàñãàëæóóëàã÷ þì.Èðýõ æèë Àâàðãóóäûí ëèãèä àìæèëòòàé îðîëöîîðîé.Äàøðàìä äóðüäõàä Laurent Blanc – èéã Ðåàë , Þâåíòóñ äàñãàëæóóëàã÷àà áîëãîõîîð èäýâõòýé îðîëäîæ áàéãàà àæ.
loading...