loading...
Францын нээлттэй тэмцээний гуравдугаар шатнаас топ теннисчид ”бөөнөөрөө” хасагдаж эхэллээ. Сүүлийн хоёр жил дараалан Ролан Гарросын хагас шигшээд шалгарч байсан Сербийн Новак Жокович өөрөөсөө чансаа доогуур Германы Кольшрайберт ялагдал хүлээсэн нь хамгийн том шуугианыг дэгдээсэн аж. Гурван сет үргэлжилсэн уг тоглолтонд Герман эр 6-4 6-4 6-4-өөр ялалт байгуулсан байна.
Новак ялагдсаныхаа дараа ”Өрсөлдөгчөө хэтэрхий дутуу үнэлчих шиг боллоо. Уг нь энэ жил түрүүлэх хамгийн боломжтой гэж өөрийгөө бодож байсан юм. Намайг дэмжиж байсан хүмүүсээс уучлалт гуймаар байна. Би алдаагаа хүлээн зөвшөөрнө” гэжээ.
Мөн нутгийнхаа дэвжээн дээр амжилт гаргана хэмээн амлаж байсан Гиль Симон ч, Новакийн араас тэмцээнийг орхилоо. Түүнийг өвдөг шороодуулсан эрхэм нь 2005 онд оргил амжилтаа үзүүлж байсан Румыны Виктор Ханеску аж. Талбайн эздийн төлөөлөл болох Цонга, Монфис нар дөрөвдүгээр шатанд үлдээд байгаа ч Дель Потро, Роддик гэсэн хатуу учраануудтай таарсан тул дараагийн шатанд үлдэх эсэх нь бүрхэг байна.
Чансааны эхний гурав болох Надаль, Федерер, Мюррэй нар тус тусын өрсөлдөгчөө хөнгөхөн буулган авч ээлжит шатанд шалгарчээ.
Надаль 4-р шатанд Шведийн Робин Сёдерлингтэй, Федерер Германы ”хашир чоно” Томми Хаастай тоглохоор учраа таараад байгаа бол Энди Мюррэй нөгөө хоёроосоо харьцангуй хүчтэй өрсөлдөгчтэй таарчээ. Өнгөрсөн жилээс дэлхийд танигдах болсон Хорватын Марио Чилич бол яавч басаж болохгүй өрсөлдөгч нь мэдээж.
Гуравдугаар шатанд бүдэрсэн шилдэгүүд гэвэл Вавранка (Швейцарь), Давид Ферррер (Испани), Степанек (Чех), Мелзер (Польш), И.Андреев (ОХУ), Пол Анри-Матьеу (Франц) нар байна.
4-р шатны оноолт
1) Р. Надаль (Испани) – Р. Содерлинг (Швед)
Н. Давыденко (ОХУ) – Ф. Вердаско (Испани)
Э. Мюррей (Их Британи) – М. Чилич (Хорват)
Ф. Гонсалез (Чили) – В. Ганеску (Румын)
Х. М. Дель Потро (Аргентин) – Ж.-В. Цонга (Франц)
Т. Робредо (Испани) - Кольшрайбер (Герман)
Э. Роддик (АНУ) – Г. Монфис (Франц)
Т. Хаас (Герман) – Федерер (Швейцарь)
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсөн төрөлд ч шилдэгүүд ээлж дараалан Францыг орхисоор байна. Гуравдугаар шатны томоохон ялагдлыг Дементьева, Венус Уйльямс нар хүлээсэн бөгөөд тэд Венус Унгарын залуу теннисчин Агнеш Савайн эсрэг юу ч хийж чадалгүй хоёр сетэд 6-4 6-0-оор ялагдсанаар шүүмжлэлийн бай болоод байгаа аж. Харин орос бүсгүйн хувьд Австралийн Саманта Стосурт ялагдал хүлээжээ. Стосурын хувьд хосын төрөлд дэлхийд шилдэгээр өргөмжлөгддөг боловч ганцаарчилсан төрөлд олигтой амжилт гаргаж байгаагүй юм. Мариа Шарапова өрсөлдөгч Шведоваг гурван сетэд 1-6 6-4 6-3 -аар ялж 4-р шатанд Хятадын На Литэй тоглохоор болжээ. Энэ хоёр теннисчин өмнө нь хэд хэдэн удаа учраа таарахад Маша давамгайлж байсан юм.
Номер нэг хэргэмийг зүгээр нэг хүртээгүй гэдгээ Динара Сафина батлаж өрсөлдөгч болгоноо бутниргэсээр байгаа ба ээлжит шатанд талбайн эзэн Аравен Разайтай учраа таарчээ. Харин түүний эсрэг талаас тэмцээнийг эхлүүлсэн Серена, Испаний Мартинез Санчезийг нилээдгүй хэл ам хийсний эцэст буулган авчээ. Тэмцээний үеэр шударга тоглсонгүй хэмээн Серена өрсөлдөгчөө шүүмжилсэн бол Мартинез ”Би ямар ч буруу зүйл хийгээгүй. Серена тоглолтондоо хэтэрхий шатсан байсан’ хэмээн хариулсан аж.
4-р шатны оноолт
Д.Сафина (ОХУ) – А.Резаи (Франц)
В.Азаренко (Беларус) – А.Иванович (Серби)
А.Савай (Унгар) – Д.Цибулкова (Словак)
М.Шарапова (ОХУ) – Н.Ли (Хятад)
Е.Янкович (Серби) – С.Кирстя (Румын)
В.Раззано (Франц) – С.Стосур (Австрали)
С.Кузнецова (ОХУ) – А.Радваньска (Польш)
А.Возняк (Канад) – С.Уильямс (АНУ)
loading...




M.SHARAPOVA SAFINA 2 TAARAASAI HOT YM BOLNDOO
loading...