Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Баяртай Малдини, Недвед, Фигү

GD Star Rating
loading...

210Италийн Сери А-гийн энэ улиралын сүүлийн тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Европын эрх авах болон Сери Б-рүү унах багуудын нэрс өмнөх тойрогт бараг тодорчихсон байсаншд нилээдгүй өрсөлдөөнтэй  ширүүн тоглолтууд өрнөсөн байна.  Мөн энэхүү улиралыг дуусгаад их спортоо орхиж буй гурван супер одын сүүлчийн тоглолт энэ тойрогт тохиосон. Паоло Малдини карьерийн сүүлийн тулаанаа Фиорентинагийн талбайд хийсэн бол Ювентусын ”пуужин” Павел Недвед цөөнгүй жилүүдийг хамт өнгөрүүлсэн Лациог 2 : 0-р буулган авч их спорттойгоо салах ёслолоо хийлээ. Тэрбээр 2001 оноос хойш ”Хуучин ноёд’-ын төлөө зүтгэхдээ нийт 327 тулаанд оролцож, Италийн аваргаар хоёр удаа (2001-02, 2002-03) тодорч байсан юм. ”Найман жилийн турш надтай хамт байж,  урам хайрладаг байсан та бүхэндээ баярлалаа. Турин дахь аз жаргалтай мөчүүдээ би хэзээ ч мартахгүй. Ювэ надад хэрэгтэй бүгдийг минь өгсөн. Тиймээс би энэ клубт маш их өртэй хүн” хэмээн Недвед өгүүлжээ.
Мөн Интерийн төлөө 2005 оноос хойш хүчин зүтгэж буй  Луйш Фигү Сан Сиро цэнгэлдэхэд сүүлийн тоглолтоо хийжээ. Хөлбөмбөгийн ертөнцийн домгуудын нэг тэрбээр ”Өнөөдөр бол миний амьдралын хамгийн мартагдашгүй өдрүүдийн нэг. Сэтгэл минь үнэхээр хөдөлж байна. Үнэнийг хэлэхэд би анх ирэхдээ Интерт ийм олон жил тоглоно гэж бодож байсангүй.  Эдгээр гайхалтай он жилүүдийг хамт өнгөрөөчихөөд орхиж явна гэдэг хэцүү л байна. Цаашид Интертэй хамтарч ажиллах талаар бодож байгаа” гэжээ. Түүний сүүлчийн тоглолтонд баг нь гайхалтай ялалт байгуулсан бөгөөд Златан Ибрахимовичийн хоёр гоолын ачаар Аталантаг буулган авсан байна. Интер улиралыг ийнхүү талбай дээрээ ганц ч ялагдалгүй өндөрлүүлж байна. Мөн тэдний cупер Швед довтлогч  25 гоолтойгоор мэргэн буучаар тодорч байгаа аж. Түүний араас нэг гоолын алдагдалтайгаар Марко Ди Вайо, Диего Милито нар орсон бөгөөд Фиорентинаг аваргуудын лигт оруулахад голлох үүргийг гүйцэтгэсэн Алберто Жилардино 19 гоолтойгоор удаалжээ. Ирэх улиралыг Торино, Режжина, Лечче багууд Сери Б-д өнгөрүүлэхээр болсон бол доороос Бари, Парма багууд гарч ирж байгаа аж. Одоогоор гурав дахь ”азтаны” нэр хараахан тодроогүй байна.
2009-2010 оны Аваргуудын лигт Интер, Милан, Юве багууд хэсгийн шатнаас Фиорентина урьдчилсан шатнаас өрсөлдөнө. Харин Европын лигт Женоа, Рома багууд тоосоо өргөх аж.

Фиорентина 0 : 2 Милан (54′ Кака, 75′ Пато)

Милан : Дида, Замбротта, Фавалли (76′ Неста)  Малдини, Янкуловски, Бекхэм (80′ Гаттузо) Пирло, Фламини, Кака, Зеедорф, Инзаги (68′ Пато)

Ювентус 2 : 0 Лацио (3′ 59′ Якуйнта)

Юве : Буффон- Зебина, Легротальи, Кьеллини, Салихамижич- Каморанези, Знаетти (54′ Амаури), Маркизио , Недвед (83′ Тьягу) – Якуйнта (71′ Жиовинко ), Дель Пьеро

Рома 3 : 2 Торино (Менез, Вунинич, Тотти), (Вайлатти, Вентола)

Рома : Артур, Кассетти, Мексес, Пануччи, Рийз, Перротта (Вучинич 27’), Де Росси, Брихи, Пизарро, Тотти, Менез (Д’Алессандро60’).

Наполи 3 : 0 Киево (4′ Монтервино, 7′ Больиачино, 18′ Пиа)

Женоа 4 : 1 Лечче (22′ Янкович, 52′ Крискито, 56′ 67′ Милито), (32′ Тирибокки)

Палермо 2 : 2 Сампдориа (8′ Микколи, 42′ Сакки), (45′ Паззини, 59′ Станкавечиус)

Режжина 1 : 1 Сиена (45′ Стуани), (76′ Макароне)

Удинезе 6 : 2 Кальяри (10′ Асамоа, 11′ Пепе, 15′ Флоро Флорес, 58′ Паслуаль, 81′ Квальярелла, 89′ Ихало), (55′ Акуафреска, 57′ Парола)

Интер 4 : 3 Аталанта (6′ Мунтари, 12′ 82′ Ибрахимович, 78′ Камбьяссо), (10′ 53′ Дони, 25′ Чигарини)

Интер (4-3-3): Хулио Цесар ; Занетти, Кордоба, Самуель, Киву (Майкон, 64’); Станкович (Креспо, 64’), Камбьяссо, Мунтари; Фигү (Сантон, 44’), Ибрахимович, Балотелли)

Болонья 3 : 1 Катанья (5′ Мингаззини, 58′ Терзи, 58′ Ди Вайо), (50′ Моримото)

#

баг

т/т

Х

Т

Хж

О.Г

А.Г

+/- оноо

1 Интер (C) 38 25 9 4 70 32 +38 84
2 Ювентус 38 21 11 6 69 37 +32 74
3 Милан 38 22 8 8 70 35 +35 74
4 Фиорентина 38 21 5 12 53 38 +15 68
5 Женоа 38 19 11 8 56 39 +17 68
6 Рома 38 18 9 11 64 61 +3 63
7 Удинезе 38 16 10 12 61 50 +11 58
8 Палермо 38 17 6 15 57 50 +7 57
9 Кальяри 38 15 8 15 49 50 −1 53
10 Лацио 38 15 5 18 46 55 −9 50
11 Аталанта 38 13 8 17 45 48 −3 47
12 Наполи 38 12 10 16 43 45 −2 46
13 Сампдориа 38 11 13 14 49 52 −3 46
14 Сиена 38 12 8 18 33 44 −11 44
15 Катанья 38 12 7 19 41 51 −10 43
16 Киево 38 8 14 16 35 49 −14 38
17 Болонья 38 9 10 19 43 62 −19 37
18 Торино (R) 38 8 10 20 37 61 −24 34
19 Режжина (R) 38 6 13 19 30 62 −32 31
20 Лечче(R) 38 5 15 18 37 67 −30 30

-

48564_hpИспаний Ла лигийн 38-р тойргийн мэдээллээc  хүргэе. Пичичигийн төлөө өрсөлдөж байсан  Это’о Депортивогийн хаалганд сүүлийн мөчид гоолдож багаа ялагдлаас аварсан ч Форланыг гүйцэж чадсангүй. Уругвай эр 32 гоолтойгоор энэ улиралын мэргэн буучаар тодорч байгаа аж. 2004-05 оны улиралд Форлан Вильярреалд тоглож байхдаа мөн мэргэн бууч болж байсан юм. ”Юуны түрүүнд манайхан Аваргуудын лигт шалгарч чадсан нь маш том ажилт. Улиралын турш бидний хичээсний үр дүн ийнхүү гарч байна. Мэдээж хэрэг пичичи авсандаа бас баярлалгүй яахав. Вилла,  Это’о  зэрэг шилдэгүүдийн өмнө орж энэ шагналыг авсандаа үнэхээр баяртай байна” хэмээн Атлетикогийн довтлогч  ярьжээ. Энэ зунаас эрс шинэчлэгдэх нь тодорхой болсон Эзэн хааны клуб улиралыг ялагдлаар өндөрлүүллээ. Осасунагийн талбайд  болсон уг тоглолтыг Реал 9 хүнтэйгээр дуусгасан аж.   Реал Бетис талбай дээрээ хожиж чадсан бол дээд лигт үлдэх боломжтой байлаа. Харамсалтай нь Вальядолидтэй оноо хувааснаар ирэх улиралыг доод лиг өнгөрөөхөөр болж байна. Мөн тэдэнтэй адил хувь заяаг Нумансиа, Рекреативо багууд амсах болжээ.
Ирэх улиралын аваргуудын лигт Барса, Реал, Севилья хэсгийн шатнаас Атлетико урьдчилсан шатнаас өрсөлдөнө. Харин Европын лигт Вильяреал, Валенсиа, Бильбоа багууд оролцохоор болсон байна. Одоогоор Сегундад түрүүлсэн  Xerez клуб дээшээ гарах болзлоо хангаад байгаа ч бусад хоёр багийн нэр нь хараахан  тодроогүй байна.
Ингээд энэ улиралын зарим сонирхолтой баримтаас та бүхэнд сонирхуулья

Улиралын хамгийн ”том” ялалтыг Реал өнгөрсөн оны 9 сарын 24-нд байгуулжээ. Тэд Спортингийг 7 : 1-ээр буулган авсан аж. Мөн Барса хоёр удаа Вальядолид (2008.11.8) Малага (2009.3.22) багуудыг Ноу кампдаа 6 : 0-р ялж  бутниргэж байсан байна
Улиралын хамгийн олон гоолтой тоглолт гэвэл : дээр өгүүлсэн Реалын хожил мөн Вильяреал Атлетико багуудын 4 : 4-р тэнцсэн тулаан. (2008.10.26)
5 сарын 2-нд болсон Эль Классикод мөн 8 гоол орсон гэдгийг та бүхэн санаж байгаа байх. (Реал 2 : 6 Барса)

Улиралын хамгийн хурдан гоолыг Спортингийн Матео Билич Вильяреалын хаалганд 20 секундэд хийсэн (2009.2.21)
Хамгийн хурдан Хет-трикийг Диего Форлан Бильбоагийн хаалганд оруулжээ (73′ 77′ 87′) (2009.5.23)

Нэг тоглолтонд хамгийн олон гоол оруулсан тоглогч бол Это’о , Игуан нар. Тэд Вальядолид, Малагийн хаалганд тус бүр 4 гоол хийсэн байна. (2008.11.8)

Атлетико 3 : 0 Алмериа (18′ Агуеро, 26′ Раул Гарсиа, 49′ Форлан)

Мальорка 2 : 3 Вильярреал (35′ Адуриз, 89′ Вебо), (28′ Кани, 40′ 52′ Лоренте)

Депортиво 1 : 1 Барселона (30′ Бодипо), (89′ Это’о)

Барса : Пинто, Сесарес, Туре, Пике (65′ Ботиа), Силвиньо, Кейта, Гудйонсен, Хави (77′ Абрахам) Кркич, Хлеб, Это’о

Валенсиа 2 : 0 Атлетик (7′ 89′ Давид Вилла)

Нумансиа 0 : 2 Севилья (87′ Арменттерос, 90′ Морено)

Расинг 1 : 1 Хетафе (34′ Тони Мораль), (38′ Гранеро)

Эспаньол 3 : 0 Малага (6′ 44′ 57′ Тамудо)

Бетис” – “Вальядолид” – 1:1 (0:1)

Агирре, 45+1 (0:1). Рикарду Оливейра, 49 (1:1).

“Спортинг” Х – “Рекреативо” – 2:1 (0:1)

Мартин Эрсен, 22 (0:1). Барраль, 57 (1:1). Луис Моран, 66 (2:1).

“Осасуна” – “Реал” – 2:1 (1:1)

Игуаин, 10 (0:1). Плашил, 14 (1:1). Хуанфран, 60 (2:1).

улаан хуудас : Мичел Сальгадо (Р), 56. Хунтелар (Р), 89.

Реал : Касильяс, Салгадо, Метзелдер, Гари, М.Торрес, Л.Диарра, Ван дер Ваарт, Роббен (78′ Хунтелар)  Марсело, Раул, Игуайн

# баг т/т Х Т Хж О.Г А.Г +/- оноо
1 Барселона (C) 38 27 6 5 105 35 +70 87
2 Реал 38 25 3 10 83 52 +31 78
3 Севилья 38 21 7 10 54 39 +15 70
4 Атлетико Мадрид 38 20 7 11 80 57 +23 67
5 Вильяреал 38 18 11 9 61 54 +7 65
6 Валенсиа 38 18 8 12 68 54 +14 62
7 Депортиво 38 16 10 12 48 47 +1 58
8 Малага 38 15 10 13 55 59 −4 55
9 Мальорка 38 14 9 15 53 60 −7 51
10 Эспаньол 38 12 11 15 46 49 −3 47
11 Алмериа 38 13 7 18 45 61 −16 46
12 Расинг 38 12 10 16 49 48 +1 46
13 Атлетик Бильбао 38 12 8 18 47 62 −15 44
14 Спортинг 38 14 1 23 47 79 −32 43
15 Осасуна 38 10 13 15 41 47 −6 43
16 Вальядолид 38 12 7 19 46 58 −12 43
17 Хетафе 38 10 12 16 50 56 −6 42
18 Бетис(R) 38 10 12 16 51 58 −7 42
19 Нумансиа (R) 38 10 5 23 38 69 −31 35
20 Рекреативо (R) 38 8 9 21 34 57 −23 33
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. real says:

    bi 1t nter gd yay 3 aguu toglogch zodog tailj bna inged holbombogiin oduud mani 1 ,1 eeree zodog tailsar l ban daa .haramsaltai

    GD Star Rating
    loading...
  2. sergen mandalt says:

    puujin maani ahiad 1 jil bidniigee bayarluulahgui bsan yum bhdaa bayartai nedved, figo, paolo ta buhen holbombogt durtai hairtai hun buhenii setgel zurhend urgelj bh bolno

    GD Star Rating
    loading...
  3. aaya says:

    ochigdor oroi milan saihan togloltiig uzuulsen shuu… ter zeedorf zodog tailhaar bolson bn lee…

    GD Star Rating
    loading...
  4. fabio says:

    nedved, figu naryn derged augaa geheer maldini-n tuhai dunguj tsuhas durdsan baih yum daa.. bichih yum oldsongui gehed gaihmaar.. denduu augaa toglogch sh dee.

    GD Star Rating
    loading...
  5. crusader says:

    Forza Inter !!!!! 4 jil daraallaad Seri A-iin champions bolj bna Inter go go go

    GD Star Rating
    loading...
  6. munhuulei[r9] says:

    real daraa jil alna, maldinigiin talaar zunduu l yum bichsiishde ugasa aguu toglogchin talar 3,4 n niitlel garsiishd ene sitender

    GD Star Rating
    loading...
  7. messi says:

    nedved maldini 2 bol aguu aguu yu ch heleh bilee odoo dasgaljuulagchaar irgej irehiig husey

    figo zail zail

    GD Star Rating
    loading...
  8. Gal says:

    Fifa.com ruu orj Fantacy-d oroltson South Africa 2010 uzeh biletee hojooroi! Manaihan fantacy-d ih medremjtai shuu! odoo oroltsood ehlehed hojimdoogui bna. en.mcdonalds.fantasy.fifa.com/M/home.mc

    GD Star Rating
    loading...
  9. nisdeg_melkhii says:

    PUUJIN MAANI DAHIAD 1-2 JIL TOGLOH BUREN BOLOMJTOI BSAN SHD FIGO MALDINI 2 CH MUN YALGAAGUI DEE ZA ZA TSENHER GARIGIIN NOGOON TALBAI 3 DOMGOOSOO HAGATSAJ BGAAN BNA DAA CLUBIIN BOLON DASGALJUULAGCHIIN TSAASHDIIN AJILD UNDUR AMJILT HUSYE DEE

    GD Star Rating
    loading...
  10. Kobe@Messi says:

    Yaay manai barcagiin goaliin zuruu ch tasarchjee

    GD Star Rating
    loading...
  11. Kobe@Messi says:

    Yaay manai barcagiin goaliin zuruu ch tasarchjee!!!

    GD Star Rating
    loading...
  12. Àãóó òàìèð÷èä ñåðè à – ä îëíîîð òîãëîõ áîëòóãàé.

    GD Star Rating
    loading...
  13. Bellucci says:

    Äàðàà æèë Èíòåð ìèëàí үЯ¯ËÝÕÃ¯É ÝÝÝ.

    GD Star Rating
    loading...
  14. Bellucci says:

    Maldini áîë äýëõèéí õàìãèéí øèëäýã õàìãààëàã÷ . Áè òýðíèéã õýçýý ÷ ìàðòàõã¿é.
    Goodbye MY REAL CAPTAIN !!!!!

    GD Star Rating
    loading...
  15. Chelsea says:

    Anchelotti moved to CHELSEA>>>>>>>>>>>>>>>>

    GD Star Rating
    loading...
  16. suuri says:

    yo minii hairtai chehiin puujin zodog tailchlaa gj vv bayartai PAVEL NEDVED ;-(

    GD Star Rating
    loading...
  17. storm says:

    bayratai ed bol xol bombogiin tuuhend tomoor bichigdeh humuus shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: