loading...
Детройтчуууд ”Joe Louis Arena”-даа хийсэн хоёр дахь тоглолтонд 3 :1-ээр ялснаар цувралыг 2 : 0-ээр тэргүүлж эхэллээ. Ийнхүү Майк Бабкок ”Талбайдаа хийх эхний хоёр тоглолтоос давуу байдал үүсгэхийг хичээнэ” гэсэн үгэндээ хүрч байна. Тоглолтын эхний гоолыг 16 дахь минутад Евгений Малкин оруулсан бөгөөд эхний үеийг Пингвинүүд тэргүүлж чадсан ч хоёрдугаар үе эхлээд дөрөвхөн минут өнгөрч байхад гоол алдчихсан. Хадлер, Ельм нарын довтолгооны хувилбарыг Шведийн легионер Эрикссон гүйцээж багтаа тэнцээг авчирчээ. Түүний гоолоос дөрвөн минтын дараа Питсбургийн лидер Евгений Малкин хоёр минутаар торгуулсан ба энэ боломжыг ашиглан Филппула тооны харьцааг 2 : 1 болгож чаджээ. Түүнд дамжуулалтыг өгсөн Томас Ольстром, Мариан Хосса нар гуравдугаар үеийн эхэнд Абделкадерт дахин гайхалтай пасс өгснөөр Детройтчууд ялах нь тодорхой болсон юм. Энэ тоглолтын дараа Сидней өөрийнх нь оруулсан нэг шайбыг тооцоогүй хэмээн маргалдсан ч удаашруулсан бичлэгээр гоол ороогүй нь батлагджээ. Гуравдугаар үеийн төгсгөлд Евгений Малкин, Хенрик Зеттерберг нарын хооронд зодоон болж шүүгч тус бүрыг нь хоёр минутаар торгосон ч орос эр дахин маргаан дэгдээснээр талбайгаас чөлөөлөгджээ. Гэхдээ түүнийг цувралын гурав дахь тоглолтонд оролцуулах аж.
Тоглолтын баатраар Крис Осгүүдийг мэргэжилтнүүд нэрлэж байна. Өмнөх тоглолтонд олон цохилтыг хааж багаа аварсан тэрбээр ”Чадахаараа л хичээлээ. Зөвхөн би ч гэлтгүй манайхан бүгд сайн байсан гэдгийг мартах болохгүй. Сүүлийн тэр Малкиний хийсэн үйлдлийн хувьд байх л асуудал” гэжээ.
Цувралын гурав дахь тоглолт маргаааш Mellon Arena -д болно.Хэрвээ Детройтчууд үлдсэн хоёр тоглолтонд ялалт байгуулж чадвал 1998 оны финалд 4 : 0-оор ялсан амжилтаа давтах юм.
| үе | баг | нэр | цаг | оноо | |
|---|---|---|---|---|---|
| 1 | PIT | Евгений Малкин | 16:50 | 1–0 PIT | |
| 2 | DET | Жонатан Эрикссон | 4:21 | 1–1 | |
| DET | Валтери Филппула | 10:29 | 2–1 DET | ||
| 3 | DET | Абделкадер | 2:47 | 3–1 DET | |
loading...




odo red wings daragin 2 togloltin ali 1nd hojih heregtei tgvl ch 2 jil daraallad avarga boloh bolomjtoi bno doo
loading...
Penguinuud boloogui bnuu. Detroit dovtlogchdoo hamgaalj chaddag two-way humuuseer burduuldeg ni haragdaj bna gej bi heleegui yu. Zuvhun sniper baigaad bag yavdagguig ene tsuvral haruulj bna daa
loading...