loading...
Мөрөөдөл нь дахиад л биелсэнгүй. Кливленд хотынхон 45 жилийн турш мөрөөдөж байна. Энэ хотын мэргэжлийн спортын баг нь 45 жилийн турш мэргэжлийн лигт түрүүлээгүй. Харин ЛеБрон Жеймсийн ачаар эндэхийн сагсны баг нь НБА-ын аварга болох боломжтой болсон.
2007 онд аваргын төлөө шалгарсан ч Спэрс тэднийг юу ч болгоогүй. Яахав тэр үед ЛеБрон 22-хон настай, туршлага ч арай бага байсан байх.
Харин энэ улиралд Кавальерс улирлын турш лигийн шилдэг баг байсан. 66 хожил, 16 хожигдол. Талбай дээрээ 39-2. Кавальерсийн онооны зөрүү нь дунджаар +8.9. ЛеБрон улирлын хамгийн Үнэ цэнэтэй тоглогч. Кливленд хотынхон төдийгүй олон олон сагсан бөмбөг сонирхогчид Кавальерс энэ жил аварга болох өндөр магадлалтай гэж бодож байсан болов уу. Аварга болдоггүй юм гэхэд ямар ч байсан Коби – ЛеБроны супер финал үзэхийг хүсч байсан байх.
Гэвч Кавальерс шигшээ тоглолтонд шалгарч чадсангүй. Плей-оффийн эхний 2 шатыг тус бүрд нь 4:0-ээр ялж, юунд ч бүдрэхгүй мэт байсан Кавальерс конференцийн аваргын төлөө Орландод 2:4-өөр хожигдлоо.
Хожигдлын шалтгаан нь Орландогийн сайн тоглолт, тухайлбал тэдний холын шидэлтүүд байсан. Цувралын 6 тоглолтонд Мэжик нийт 62 удаа холын шидэлтээ оновчтой болгосон. Уг нь Кавальерс энэ улирлын лигийн хамгийн сайн хамгаалалттай багийн нэг, тэр дундаа эсрэг багаа 3 онооны шидэлтийг хамгийн муу амжилттай шидүүлдэг баг. Гэвч Орландогийн Рашард Льюис, Хедо Туркоглу зэрэг өндөр тоглогчид нь 3 онооны шидэлтийг хайр найргүй оновчтой болгож байлаа. Тэднийг хамгаалж байсан Илгаускас, Варежао, Бен Уоллес зэрэг удаан тоглогчдыг үүнд буруутгах аргагүй л дээ. Бас Дуайт Ховард дээр дабл-тим хийх үед Мэжикийн мэргэн буучид сул гарах нь зайлшгүй. Энэ мэтчилэн Мэжик бүх л цувралын турш амархан оноо авч байлаа.
Эсрэгээр Кавальерсийн Мо Уилльямс зэрэг гол тоглогчид нь төдийлөн сайн байсангүй. ЛеБрон мэдээж хийх ёстойгоо хийж байсан ч Рашард Льюисийн хэлснээр ганц хүнээс илүү 5 хүн сайн тоглох нь чухал. Энэ цувралын хамгийн сайн тоглогч нь Кливлендийнх байсан ч дараагийн 4 тоглогч нь Мэжикийнх байсан.
Хожиж байгаа багийн бүх л юм төгс харагддаг. Мэжикт хожигдохоос өмнө Кавальерст сул тал бага мэт санагдаж байсан. Гэвч хожигдсоных нь дараа харахад Кавальерс төгс баг биш гэдэг нь илхэн байна. Майкл Жордан ч ганцаараа Буллзыг аварга болгоогүй. Буллзд өөр нэгэн агуу тоглогч Скотти Пиппен байсан. Одоо лигийн өнгийг тодорхойлж байгаа бусад багуудад 2-3 маш сайн тоглогчид байгаа.
Кобид Газоль тусалж байна, мөн Одом хэмээх олон талт тоглогч байна. Байнумийг саяхан болтол л лигийн ирээдүй гэж байсныг ч дурдъя.
Орландод Дуайт, Рашард, Хедо 3 ямар сайн ойлголцож байна аа. Бас Бүх оддын тоглолтонд сонгогдсон Жамеер Нельсон байгаа. Гэснээс Нельсон Лейкерсийн эсрэг шигшээ тоглолтуудад тоглохоо мэдэгдээд байгаа.
Наггетсд Мело, Биллапс гэсэн 2 од, дээр нь Нене, Жи. Ар, Мартин.
Селтикст мэдээж “Их гурвал”+ Рондо. Спэрст Данкан, ПАркер, Жинобили.
Харин Кавальерст ЛеБроноос өөр хэн байна?Мо Уилляьмс Бүх оддын тоглолтонд оролцсон л доо. Гэхдээ өмнөх сонгогдсон тоглогчид нь гэмтээгүй бол Дэвид Стерн түүнийг Оддын тоглолтонд оролцуулж чадахгүй л байсан. Тэгэхээр Кавальерсийн бүрэлдэхүүн хангалтгүй байна. ЛеБрон ганцаараа зүтгээд харин ч хол явах шиг. Кавальерсийн удирдлага энэ зун Шакилыг Варежаогоор солих тухай ярьж байгаа бололтой.
Угаас Кавальерс энэ улиралд хамгийн сайн амжилт үзүүлсэн ч Бостон, Орландо, Лейкерсийн эсрэг нийт 9 тоглохдоо 6-д нь хожигдсон байна. Эдгээр 6 хожигдол нь дунджаар 13.8 онооны зөрүүтэй. Топ багуудын ийм муу тоглож байсныг нь бодохоор ерөөсөө л Кавальерс болоогүй байна. Өшөө сайжрах хэрэгтэй. Ганц тоглогч бүгдийг хожиж чадахгүй.
ЛеБрон залуу байна, дахиад олон улирал тоглоно. Аварга болох нь гарцаагүй байх л даа. Гэхдээ ирэх улирал дуусаад ЛеБрон чөлөөт агент болно. Тэр Кавальерсийг орхивол яах вэ? Кливленд хотынхны аварга багтай болох гэсэн мөрөөдөл дахиад л замхарлаа л гэсэн үг.
loading...






unen shuu cle-d sn tuv l dutagdaad bn bas selgeegee saijruulah heregtei
loading...
sanal neg bnaa.
loading...
Cle улиралын тоглолтонд сайн л байсан хэнд ч дийлдэхгүй юунд ч бүдрэхгүй мэт байсан…Харин Play Off гэж юу болохыг одоо ойлгож байгаа байх багийн тоглолт туршлага гээд маш олон зүйл нийлж байж ямар ч спортод аварга гэдэг эрхэм алдрыг хүртэнэ…Дараа дараагийн жилээс аварга аваасай гэж найдая…Харин энэ жил бол ЛАЛ-н жил…Go LA Go…
loading...
SHAN NIITLEL BOLJEE GANTS MOD GAL BOLHQU GEJ
loading...
Bron bron gantsara zutged chadahgui e zidrunas g solihgui l bol hetsu king ene ulirald mvp awtsan yum chin bololdo
loading...
thh gants lebron yvad butehgui gehdee l mo ilga ben wallace nter gd zondoo l bna barag orlandagas iluu ch ym shig
loading...
Fuck you ass hole Orlando ÌÀÉÆÈÃ.
loading...
Нэг ийм үг байдагдаа дэндүү дээгүүр явах аюултай гэж…Кливеланд улиралд аймар сайн байсан. Бас плейоффт 2 багийг 4-0 ээр хожсон. Би дэндүү дээгүүр явж байгаад хожигдох вий дээ гэж бодож байсан чинь тэглээ шүү за яахав. Лэброн минь хэзээ нэгэн өдөр аварга авах байлгүйдээ. Даан ч Кливэландад нэг аварга аваад өгчвөл уг нь. Лэброн Нью Иорк руу яваасай тэгвэл гоё.
loading...
LB-d tuslax xvn bxgvi ch gex shig ter D.West Mo.Williams Varejao iIlgauskas Ben wallace ed nariigaa sain nairuulj chadwal ted ORL LAL 2-s l law ilvv bvreldexvvntei yaxaw DEN-t 2 superstar bga gej tootsno.
loading...
udaxgui avarga bolnoo. bagaal jooxon saijruulax xeregtei bolovu.
loading...
bagiin bureldehyynd uurchlult hiih heregtei. selgeenii toglogch naraa bas solison n deer bizde. Posey, J.Terry, JR Smith nar shig huurhun onoo tyychihdeg hyn heregtei bn da. Odoo ilgauskas hugshirch bna. bolih heregtei.
loading...
Cavaliers hoiton jil avrag avii gej bodoj baigaa bol Lebrondeer Amare or Bosh baihad l hangalttai.
loading...
Yao min-iig avbal yostoi goyo bolno
loading...
LA us OM hoyoriin tsuvral goyo boloh bhaa!!! humuus bugd Superman, Hedo, RLw geed het tuilshraad gants 2 huniig hunii toonoos hasaad bh shig bna!!! ene 2 bagiin tsuvrald Pitrus, Lee nar mash ih noloo uzuulne. yalan guya Pitrus ene tsuvrald Kobe haaj chadval ted yalana. medeej Orlandood bgaa hamgiin tom davuu tal bol toviin bairlal, harin hamgiin tom sul tal bol selgeenii toglogchid. Orlandogiin hojigdson togloltuudiig haraad baihad garaanii 5 toglogchdiin aldaa ih bolhoor l hojigdood bgaa shuu de!! Medeej LA bol selgee saitai bag tednii gol zewseg bol Kobe geheesee iluu Odom yum shig l haragdaad bgaa da!! Odom, Gazol nar muu toglohleer l LA buur suldgui bolchood bgaa sh de!! za za olon yum nurshaad yahav Orlando yalaasai!!!
loading...
Odoo lebron uiljin daraan kobe uilaasai.
loading...
ene zun olon sonirholtoi soliltsoo naima ahiigdeh baiha.Odoo gehed Boozer Nets yum uu Pistons iin ali negruu oroh gej baigaa surag baina. Heat ene zun Amare yum uu Boshiin ali negiig avhaar zutgene gej am aldsan baih jisheetei.Tegeed ene Draft-aas yamar oduud torohiig taashgui.
loading...
saihan bichlee cle heterhii ondort hooj yavaad say l buulaadaa hehe
loading...
Лэйкерст маш их сул тал байна. Коби тоглодгоороо тоглоно Гасол гайгүй тоглох байх. Одом ч орон гарантаад. Нодлинжингоо 3-аас бөмбөгдөөд байсан Саша одоо сэлгээний сандал бүлээцүүлээд сууж байдаг болсон. Алдарт Билл Уолтений хүү Луок Уолтонг би аавийнхаа шийрийг хатаах байх гэж бодож байсан гэтэл сандал бүлээцүүлээд суудаг болсон
loading...
god bless lakers…..
loading...
lebroniig uruvdchihluu.herwee lakers ene jil avarga avbal daraa jilees lebroniig demjinee.ghdee ireeduid lebron olon olon avarga boloh ni todorhoi.
loading...
unen unen
loading...
Леброн үнэхээр өөлөх зүйлгүй төгс тоглосон ч яах аргагүй л багийн бусад тоглогчид нь тун хангалтгүй байлаа. Төвийн байрлал нь хамгийн сул Ховард үнэхээр эзэгнэж байсан. Гэхдээ л хэчнээн сайн төвийн тоглогчтой байгаад ч гэсэн Ховард ялгаагүй л эзэгнэнэ дээ. Ховард одоо Карим Абдул Жаббар болон Уилт Чемберлэн нарын статистикаар л тоглож байна ш дээ үнэхээр аймаар байнаа. Бусад төвийн тоглогчдоос хэт тасархай байна.
loading...
za daraa jil shaajil taaraa uulan KIDD orson bol arai l gaigui togloh bsiin KIDD turshlagatai shuudee mo.Williams sain l daa daanch hangalttai sain bsangui.shdee esergeer ORLANDO tugs blaa shuu hehe
awraga awah bhoo
loading...
Cavaliers hoiton jil avrag avii gej bodoj baigaa bol Lebrondeer Amare or Bosh baihad l hangalttai en vgndee bi sana l negtei bnaa….udaxgui avarga bolnoo. bagaal jooxon saijruulax xeregtei ………bi jamesiin chvvten bishrehshii…..james bol king nazuudaaa .odoo zalhuunn bndaa .
loading...
lebron olon olon avarga boloh ni todorhoi …bi nadaj bnaa…timee bzdee nazuudaa……….
loading...
Play Off king hen bilee .medhuu ter bol Lebron james shudee..ter odohndoo zaluu bnaa ..turshlgaa bga bnaa baraa jil zabl avarga bolnoo……………….daraa jiliin togltondoo san bag bvreltej orooroo ……….
loading...
Lebron ynheer gantsaardaj baina…odoo baigaa toglogchdoos ni Zidranus, Varejo, West ene 3-iig zailuulsa ch bolno. Orond ni 3-s shiddeg hutga bolson toglogchdiig olj avah heregtei! ORL bol yneer tasarhai baina..ted Detroit avarga avdag iliinh shigel saihan bagiin toglolt yzyylj baina. Ylanguya ter 3-iin shideltyyd aimar bailaa! Hervee ene ercheeree yavbal 3-s shideltyyd ni orsoor baih um bol…LAL hetsyydne. Gehdee LAL 3 udaa avarga bolson 3 udaa yzyyrt yldej yzsen bag Lamar, Gazol turshlga suuj baina. Deerees ni Ariza gaihamshigtai baina. Chuham Ariza sain bagtaa tuslaad baih um bol LAL ORL G BUULGAJ CHADNA. Ariza bol uuruu ORL iin hyyhed shyy dee uul ni….Deerees ni Jackson bolon KOBE g nembel ch LAL hatuu boortsog baih bolno. Yer ni bol ene jiliin avargiin tuluuh toglolt ALAAN bolno. 4:3 r asuudal shiidegdeh baih! BI gehdee LAL avarga boloosoi l gej bodoh um!!!!!!!!!!!
loading...
1 vs 5 hiiseer bgaad LBJ guai uhaarsan biz… Cleveland hotiihniig uruwdchihluu… hetsuu yumoo… Odoo ch gal garsan togloltuud bolon gj bodjiin… Ter P.Jackson sanaa shuu tsaadah chin… ZaZa nuguudur hurdan boloosoi doo…
loading...
Хүмүүсээ та нар өөрсдийнхөө дуртай одоо тоголж байгаа болон түүхэн НБА-ын тоглочдийг хэлнэ үү
Миний дуртай Одоогийн тоглогчид: Кевин Гарнетт, Тим Данкен, Леброн Жэймс.
Түүхэн:
Майкл Жордан, Ларри Бёрд, Жон Стоктон. Та нар өөрсдийнхнөөгөө бичнэ үү.
loading...
ene jil lakers turuuleh ni todorhoi lakers go kobe go ene jil zaaval turuulerei lakers chadnaa kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
loading...
Загаднасан газар маажив гэдэг шиг миний хэлэх гээд байсан юмыг хэлчихлээ.
loading...
lebroniig unen uruvduj bna. uneheer gantsaardaj bna. uvliin tsonhoor l mungu hayj bgad amaro-iig avah bsiimdaa. avtsan bol togorhoi bsanshtee mungu yu yum be clevelendiinhan tedend zuvhun avarga l heregtei LEBRON BOL UNUU UEIIN JORDAN SHUUDEE!!!!
Goy niitlel bna.
loading...
KING shig bagaa avch yvdag buh uzuulelteeree bagiinhnaa terguuldeg iim toglogch umnu ni bsan boluu? sain medkui bna. Gehdee bhgui gedegt itgej bna. IREH JIL AVARGA. ESVEL NEW-YORKOD OCHIJ AVARGA AVSAN NI DEER.!!!!!!!!!!
loading...