loading...
Олон хүний хүсэж байсан ЛеБрон – Кобигийн шигшээ тоглолт болохгүй нь. Тэглээ гээд сонирхол татахгүй байхгүй нь мэдээж.
Өнөөдөр Орландо Мэжик талбай дээрээ Кливленд Кавальерсийн 103:90-ээр хожсоноор 2009 оны Дорнод бүсийн аварга болж, ҮСБХ-ний аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Мэжик 1995 онд бүсийн аварга болж байсан ч лигийн аваргын төлөө Хьюстон Рокитст 4 тоглолтонд цэвэр хожигдож байв.
Сүүлийн тоглолтонд Дуайт Ховард супер байж, кареертаа плей-оффийн хамгийн их 40 оноо авсан бол Рашард Льюис 18 оноо авчээ. Ховард бол лигийн элит 5 тоглогчийн нэг. Тиймээс түүнээс энэ мэт сайн тоглолт хүлээх нь зүйн хэрэг. Тэр энэ цувралын туршид сайн тоглож, үүргээ хангалттай биелүүлж байсан. Кавальерсийн эсрэг 6 тоглолтонд дунджаар 25.8 оноо, 13 самбараас авалт хийж, 65.1 хувьтай довтоллоо. Лигийн түүхэнд түүнээс гадна ганцхан тоглогч плей-оффын цувралд хожихдоо 65-аас дээш хувьтай довтолж, 25+ оноо, 13+ самбараас авч байсан нь домогт Карим Абдул Жаббар. Бакс 1974 оны бүсийн аваргын төлөө Буллзыг 4 тоглолтонд хожиход Жаббар 34.8 оноо, 19.5 самбараас авалт хийж, 66.3 хувьтай довтолж байжээ.
Ховардаас гадна энэ цувралын онцлох хүн нь Рашард Льюис байсан. Түүний чухал шидэлтүүд энэ цувралын 2 ч тоглолтын хувь заяаг шийдсэн. Дашрамд Льюис багтаа хамгийн их буюу Ховардаас өндөр цалин авдаг тоглогч юм.
Орландо 6 жилийн өмнө ердөө 21 ялж, драфтын тэргүүнийг сонгох эрхтэй болж байв. Тэрхүү сонголт нь Дуайт Ховард байсан. Ховард дээр тулгуурлан боссон баг ийн өнөөдөр лигийн аваргын төлөө тоглохоор шалгарч үлдэж байна.
Харин лигийн энэ улирлын MVP ЛеБрон Жеймс энэ цувралын тоглолт бүрт 35+ оноо авч байсан ч 6 дахь тоглолтонд ердөө 25 оноо авчээ. Мөн 2-р үед 1 ч оноо авч чадаагүй байна. Ингээд ЛеБрон дахин нэг жил хүлээх нь. Түүний баг энэ улиралд Орландогийн талбайд 5 тоглож, 5 хожигдлоо.
Кавальерс улиралд 65-аас дээш ялсан ч түрүүлж чадаагүй 3 дахь баг болж байна. Кливлендэд хамгийн шилдэг тоглогч байсан байх, гэхдээ Мэжик яах аргагүй илүү баг нь байлаа. “Бидний мөрөөдлийг холдуулсан 3 онооны шидэлт бүрийг харахад их хэцүү байлаа” хэмээн Кавальерсийн хамгаалагч Д. Гибсон хэлсэн. Үнэхээр ч Мэжик энэ цувралд Кавальерсийг холын шидэлтээр бөмбөгдсөн бөгөөд 6 тоглолтонд 63 удаа холын шидэлтээ амжилттай болгосон нь плей-оффын дээд амжилттай тэнцсэн үзүүлэлт юм.
4-р үеийн цаг дуусахад 2:21 дутуу байхад Дуайт цагиран дээрээс довтлоход ордонд цугласан үзэгчид “Beat L.A.!” хэмээн хашхирч байлаа.
Аваргын төлөө шалгарч үлдсэн багуудын эхний тоглолт 6 сарын 4-нд Лейкерсийн талбайд болно.
“Орландо” – “Кливленд” – 103:90 (30:25, 28:15, 28:30, 17:20)
О: Дуайт Ховард – 40+14 самбар. Р. Льюис – 18+8 самбар. Пьетрус – 14.
К: Л. Жеймс – 25. Дел. Уэст – 22. Мо Уильямс – 17.
Цувралын харьцаа – 4:2.
Өрнөд бүсийн шигшээ тоглолт ч мөн 6 тоглолтонд өндөрлөсөн. Коби болон түүний нөхөд 2 дахь жилдээ дараалан аваргын төлөө тоглохоор болж байгаа бол Лейкерс нийт 30 дахь шигшээдээ шалгараад байна. Мөн 2004, 2005 онуудад дараалан шигшээ тоглолтонд шалгарсан Детройтоос хойш ийм амжилт үзүүлсэн анхны баг болов.
Лейкерс 16 дахиа дараалан цувралын эхний тоглолтонд хожсон бол тэрхүү цувралдаа хожлоо. Харин Жорж Карлийн удирдсан баг плей-оффын цувралын эхний шатандаа хожигдсон бол турхүү цувралдаа хожигддог юм байна. Карлын энэ онцгүй үзүүлэлт 0-10 болсон нь лигийн түүхэн дэх хамгийн муу амжилт.
6 дахь тоглолтонд Коби 35 оноо авсан. Тэрээр 4 өөр плей-оффт дор хаяж 500 оноо авч байна. Майкл Жордан 8 өөр плей-оффт 500-аас дээш оноо авч байжээ.
1 болон 3 дахь тоглолтуудад Энтони Картер, Кенион Мартин нар эгзэгтэй мөчүүдэд дамжуулалтаа таслуулаагүй байсан бол цуврал 7 тоглолтоор үргэлжлэх байсан биз ээ.
“Денвер” – “Лейкерс” – 92:119 (20:25, 20:28, 27:30, 25:36)
Д: К. Энтони – 25. Жи. Ар. Смит – 24. Кен. Мартин – 13.
Л: К. Брайант – 35 + 10 дамжуулалт. П. Газоль – 20 + 12 самбар. Одом – 20 + 8 самбар.
Цувралын харьцаа – 2:4.
loading...







L.A-d howardiig dunguh l asuudal boloh bh. Ternees M.Pietrus kobe-g dungunu gedeg bol ystoi tiim ym bhgui. lebroniig 3 togloltond 40+ avhuulsan hun kobe-g dungunu gedeg bol zueer Ulger. Tehdee Odom Gasol Bynum 3 ch Orlando-d ch asuudal uchruulna sht. Za LAL-AA demjeed l baij baiy
loading...
pietrus lebroniig sn haasan ch gh shg.toglolt burd l 30aas deesh onoo avaa bizdee.
loading...