loading...
Энэ оны 2 дахь “Их дуулга”-ын тэмцээн болох Францын нээлттэй тэмцээний 4-р тойрогт дэлхийн нэг номер, энэ тэмцээнд 4 дараалан түрүүлээд байсан Испаний Рафаель Надаль ялагдлаа.
Түүнийг хожсон шуугианы эзэн нь тэмцээний 23 чансаатай Шведийн Робин Содерлинг бөгөөд 4 сетэд 6-2, 6-7 (2), 6-4, 7-6 (2) харьцаагаар хожлоо.
Надаль “Ролан Гаррос”-т 31 дараалан ялаад байсан, эдгээр 31 тоглолтууддаа нийт 7-хон сет алдаж байсан юм байна. Мөн уг тэмцээнд 5 дараалан түрүүлсэн анхны эрэгтэй теннисчин болох зорилготой байв.
Надалийг хожсон Содерлинг “Энэ жирийн л нэг тоглолт” гэж хэлж. Мөн “Тэр өнөөдөр сайн байж чадсангүй…Надаль бол бүх үеийн хамгийн агуу шороон хучилтат талбайн тоглогч” хэмээн үргэлжлүүлжээ.
Эрэгтэй аварга хожигдсон 4-р шатанд эмэгтэй аварга ч хожигдлоо. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлж байсан Сербийн Ана Иванович хожигдсоноор 2004 онд өмнөх жилийн аваргууд болох Хуан Карлос Ферреро, Жастин Хенин нар зэрэг хожигдож байсан тохиолдлыг давтаж байна.
Надалийн энэ хожигдол Рожер Федерерт сайхан боломж олголоо. Федерер Надалийг шороон хучилтат талбай дээр хожиж чаддаггүй, сүүлдээ хатуу хучилтат талбайд ч барахаа больсон. Харин одоо Швейцарь эрд түрүүлж үзээгүй “Ролан Гаррос”-тоо түрүүлэх боломж бүрдэв. Надалиас гадна түүнд эвгүй байж болох Новак Жокович ч мөн хожигдоод байгаа.
Тэмцээний 3 номер Энди Мюррей, 12 номер Фернандо Гонзалес нар мөн дунд шөвөгт шалгараад байна.
Эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын Динара Сафина учраа бүрээ илт давуу хожиж байна. Тэрээр 4-р шатанд Францын Аравейн Резайг 6-1, 6-0 харьцаагаар буулгаж аван шөвгийн 8-д үлдэв. Сафина 4-р шатыг давлтаа ердөө 5-хан гейм алджээ.
loading...





Тоглолтын төгсгөлийг нь хараад нүдэндээ ч итгээгүй шүү.
Ингээд Федерер Их дуулгын комплекстой болох нь ээ.
loading...
nadali het ert taivshirchihlaa l daa. odoo federer bolomjoo amar aldahgui l baih. gehdee l… yum yum l garna shuu dee. safina vs serena uldeh boluu daa
loading...
medeeleiig joohon delgerengui oruulmaar bn aa tanai site soccer.goos busdiig n neg nud huursan yum oruulah yumaaa…. bas sevens rugby cup.n togloltiin medeeleles oruyulj ogooch….
loading...
FEDERER AVCHAASAI R.G AVAGIU YU HIIJ BSAN YM BOL!!!!!!
loading...
togloltiig uzsen
unexeer baraxgui bgaa met xojigdoj bna lee.nudendee itgeegui. Ter swed bol xarin sain uzsen… MARia, Li 2n alin xojson be.china oxin sain toglood baisan. sport newsiixan guilt bna. bid ene zun yu uzex talaar medeed ogooch.NBa play offoos oor football iin temtseen bna uu
loading...