Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Лейкерс үү? Мэжик үү?

GD Star Rating
loading...

09finals_header_608x50

Коби Брайант, ЛеБрон Жеймсийн халз өрсөлдөөнийг үзэж чадахгүй нь бага зэрэг харамсалтай. Гэхдээ шигшээ тоглолт үүнээс болоод уйтгартай болохгүй. ЛеБроныг багийг сайн баг л хожиж гарч ирсэн. Лейкерсийн эсрэг сайн баг тоглох нь тодорхой. Мэжик энэ улиралд Лейкерсийг 2 тоглож 2 хожсон, тэдэнд хожигдоогүй ганц баг. Мөн Мэжик улиралд 60-аас дээш хожсон Лейкерс, Селтикс, Кавальерстэй  нийт 9 тоглож 6-д нь хожсон. Энэ амжилтаа плей-оффт ч үргэлжлүүлж 2 дахь шатанд өнгөрсөн улирлын аваргуудыг, бүсийн аваргын төлөө Кавальерсийг тус тус хожоод байна.

Хэрэв Мэжик аваргын төлөөх цувралд хожвол энэ нь тэдний анхных болоод зогсохгүй лигийн түүхэнд бичигдэнэ. Тэд плей-оффт тэр улиралдаа 60-аас дээш ялалт байгуулсан 3 багийг хожсон болно.

Лейкерс 15 дахь аварга цолоо авах уу. Лейкерс 2000-2002 онд 3 дараалан аваргалж байсан. Гэхдээ эдгээрийг олон хүн Шактай холбодог. Коби цэвэр өөрийнхөө нэр дээр хэлэгдэх аварга цолны төлөө өнгөрсөн улиралд зүтгэж, аваргын төлөө шалгарсан ч Бостонд хожигдсон. Док Риверсийн үнэтэй хослолыг Пол Пирс баярласандаа гаторэйд ундаагаар “будаа болгож” байгааг, шийдвэрлэх тоглолтонд Бостон 39 онооны илүүтэй хожиж байгааг бид харсан.

nba_g_bynum_howard_576

Гэхдээ Коби бууж өгсөнгүй, багийн нөхдийнхөө тусламжтайгаар энэ жил дахин шигшээ тоглолтонд үлдлээ. Лейкерс – Мэжик. Disney Land –  Disney World. Шигшээ тоглолтонд нэг ч удаа хожиж байгаагүй Мэжик, 81 удаа хожиж байсан (гэхдээ 86 хожигдсон) Лейкерсийн эсрэг.

Ховардыг Байнум хэрхэн хамгаалах бол? 1990-ээд оны дунд Хаким Олажьювон – Патрик Юинг, Хаким Олажьювон – Шакил О’Нил зэрэг лигийн шилдэг төвийн тоглогчдын дуэль бүхий шигшээ тоглолтууд болж байсан. Түүнээс хойш дахин ийм дуэль бараг болоогүй. Харин энэ удаа лигийн шилдэг төвийн тоглогчид өрсөлдөх нь. Гэхдээ Байнум улирлын дундуур гэмтсэнээс болж олон тоглолт өнжсөн, эргэн ирээд плей-оффт тун хангалтгүй байна. Фил Жексон ч Байнумд итгэхгүй байгаа, талбайд тун цөөн минут тоглуулж байгаа. “Би өөрийнхөө тоглолтыг гаргаж чадахгүй байна. Надад арай олон минут хэрэгтэй” зэргээр Байнум сэтгэгдлээ илэрхийлж байсан. Шигшээ цувралд Байнум сайн тоглоно гэсэн баталгаа ер нь бага л байна. Байнум өмнөх цувралууд шиг эрт олон алдаа аваад талбайд цөөн минутыг өнгөрөөвөл Лейкерст хэцүү л байх. Тэгвэл Газоль Ховардыг хамгаалах болно. Газолийн хажууд Ховард “аварга амьтан”. Газоль яаж ч хичээгээд хамгаалж чадахгүй. Төвийн тоглогчийн байрлалд Орландо илт илүүрхэх нь мэдээж. Гэхдээ Ховард торгуулийн шидэлтүүдээ сайн гүйцэтгэхийн дээр өөрөө олон хувийн алдаа гаргаж болохгүй.

Газоль – Рашард гэсэн хүчний довтлогч нарын өрсөлдөөн болно. Аль алинд нь давуу тал байгаа. Самбар дор шахах, багтаа довтлох зай гаргаж өгөх, дамжуулалт өгөх зэрэг олон чанараараа Газоль давуу. Рашард Льюис өндөр боловч хүчирхэг довтлогч биш. Тэгэхээр Газоль шахаж тоглоод олон оноо авах боломжтой. Харин Рашардын давуу тал нь 3 онооны шидэлт. Газоль Рашардыг хамгаалахын тулд байнга 3 онооны шугамны ойролцоо буюу өөрийнхөө самбараас хол байх хэрэг гарна. Рашард шахаж тоглодоггүй. Холын зайнаас бөмбөгдөнө. Газоль түүнийг дагаад самбар дороос холдоход Лейкерсийн хамгаалалт сарних л байх. Гэхдээ Фил Жексон Одомоор Рашардийг хамгаалуулж болох. Ингэвэл мөн л Газоль Ховардыг хамгаалж таарна. Хүчний довтлогчийн байрлалд аль алинд нь давуу тал байгаа, гэхдээ Лейкерсийнх илүү гэж хэлж болно.

D061529010.JPG

Хөнгөн довтлогчийн байрлалд Хедо Туркоглугийн эсрэг Тревор Ариза. Орландогийн холбогч найдваргүй. Тийм болохоор Стэн зарим үед Хедог холбогчоор ашиглаж байгаа. Хедо ч тоглолтыг сайн уншиж, довтолгоог удирдаж чадаж байсан. Ер нь л олон талтай тоглогч. Ховардтай хамт заслонтой довтолгоонуудыг олон хийдэг, амжилттай болох нь олонтаа. Магадгүй Орландогийн довтолгооны гол хүн Хедо ч байж болох. Гэхдээ Аризаг хэр сайн тоглогч вэ гэдгийг бид энэ улиралд, ялангуяа плей-оффт тод томруун харж байна. Үнэндээ Аризагийн 2 чухал бөмбөг таслалтын ачаар Лейкерс Денверээс 2 хожил салгасан. Тэр 2 тоглолтынхоо аль нэгд нь л хожигдсон бол Лейкерсийн байдал эвгүй л болох байсан. Ариза зөвхөн хамгаалалтанд сайн тоглоод  зогсохгүй довтолгоонд ч ихээхэн нэмэртэй. 3 онооны шидэлт сайн. Ер нь бол багтаа хоргүй, зөвхөн ашиг тустай тоглогч. Хөнгөн довтлогчийн байрлалд Хедо Аризагаас илүү боловч Ариза түүнийг үнэхээр сайн хамгаалж магадгүй л юм. Өмнөх Кливленд – Орландогийн цувралд Кливлендийн удаан тоглогчид Рашард, Хедо нарыг олон удаа сул шидүүлж байсан нь Орландогийн хожлын нэг гол үндэс байсан.

NBA Finals Lakers Basketball

Коби Брайантыг Микаэль Пиетрус хамгаалж чадах болов уу? Коби англиар, италиар, испаниар ярьдаг. Харин франц хэл хэр мэддэг бол? Магадгүй Пиетрусаас франц хэлээр “Намайг хамгаалж чадна гэж бодож байна уу” гэж асууж үзэх байх.

Пиетрус конференцийн аваргын төлөөх цувралд ЛеБроныг хамгаалж байсан. ЛеБрон Мэжикийн эсрэг дунджаар 38.5 оноо, 8.3 самбар, 8.0 дамжуулалт. Гэхдээ Пиетрус ажлаа муугүй л хийж байсан.

Кобигийн тоглолт ЛеБроныхоос шал өөр. ЛеБрон Кобигоос хамаагүй удаан, илүү хүчний тоглолт үзүүлдэг. Коби бол авьяасаар тоглодог. Сүүлийн жилүүдэд Кобиг хамгийн сайн хамгаалж байгаа нь Шейн Баттьер. Хамгааллаа хамгааллаа гээд Коби Баттьерийн эсрэг 30 оноо хөнгөхөн л авдаг. Ер нь үдэш бүр Кобиг эсрэг багийнх нь хамгийн сайн хамгаалдаг гэсэн тоглогчид зогсоохыг оролддог ч тэр бүр хүсэл нь биелдэггүй. Пиетрус ч гэсэн хамгаалж чадахгүй. Коби хийх ёстойгоо хийнэ, аваргын төлөөх цуврал учраас хийх ёстойгоосоо ч илүүг хийнэ. Мөн энэ финал Кобигийн хувьд Шакгүйгээр аваргалж чадна гэдгээ дэлхийд харуулж чадах боломж. Ирэх улирлуудад Коби тийм ч олон удаа шигшээ тоглолтонд үлдэхгүй л байх. Бид Кобигийн мэрийлт, чармайлтыг 4, эсвэл 5, 6, 7 тоглолтонд хангалттай харах болно.

Холбогч нар энэ цувралд тийм их үүрэг гүйцэтгэхгүй. Мэжикийн Алстон өнөөдөр мандаж байсан ч маргааш нь “хэвтэж” байдаг тогтворгүй тоглогч. Би л лав түүнд огт итгэдэггүй, найдваргүй. Ер нь лигийн гарааны холбогч нараас хамгийн муу нь байх аа. Зарим хүмүүс түүнийг “And 1″-ыг үүсгэсэн, сагсан бөмбөгийн бөөн авьяас, багтаа маш хэрэгтэй тоглогч гэдэг л юм байна лээ. За ер нь хүн хүний бодол өөр. Гэхдээ Лейкерсийн эсрэг цувралд түүний онгод орохыг хэн байг гэхэв. Сая Кливлендийн эсрэг нэг тоглолтонд тэр 26 оноо авч байсан.  Харин Фишер бол 26 оноо аваагүй удаж байгаа байх. Гэв гэнэт шигшээ тоглолтонд гялалзаад өгөхгүй нь мэдээж. Гэхдээ түүнд туршлага бий. Хэзээ ямар шийдвэр гаргахаа мэднэ.

Ер нь бол холбочгийн байрлал дээр аль нэг нь илүү гэхэд хэцүү л юм. Харин Жамеер Нельсон тоглох гээд байна. Тэрээр Бүх оддын тоглолтын өмнөхөн мөрөө гэмтээж, энэ улирлыг дуустал тоглож чадахгүй болсон. Одоо түүний гэмтэл гайгүй болсон бололтой. Гэхдээ тоглолоо гэхэд удаан хугацаанд гэмтэлтэй байсан хүн тийм сайн тоглож чадахгүй л болов уу. Гэмтэхээсээ өмнө үзүүлж байсан тоглолтоо үзүүлээд эхэлвэл ч Лейкерсийн хувьд хэцүү юм болох нь тодорхой.

Лейкерсийн нөөцөнд Ламар Одом байгаа. Түүний олон талт тоглолтыг Фил Жексон яаж ч ашиглаж магадгүй. Жексонд 1 илүү хөзөр байгаа  л гэсэн үг.

Фил Жексон Стэн Ван Гандигийн эсрэг.

Энэ 2 өөр хүмүүс. Лейкерсийн дасгалжуулагч Фил Жексон 6-8 өндөртэй, 12 улирлыг НБА-д тоглож өнгөрүүлсэн. Харин Ван Ганди юун тоглох, 5-8 өндөртэй. Жексон 10 дахь аваргын бөгжөө авахад ганц цуврал дутуу байгаа бол Стэн аваргын төлөө анх удаа шалгарч үлдээд байгаа.

За тэгээд ер нь Лейкерсийн ялах магадлал арай илүү. Дээр нь тэд талбай дээрээ олон тоглолт хийнэ. Туршлага хамаагүй илүү. Лейкерс өнгөрсөн жил л шигшээд үлдэж байсан туршлагатай бол Мэжикийн Энтони Жонсон, Тайрон Луе нар нь л өмнө нь шигшээ тоглолтонд үлдэж байсан.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Лейкерсийг 4:2-оор хожно гэж таамаг дэвшүүлсэн байна лээ. Таны таамаг ямар байна?

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

66 Сэтгэгдэл

  1. bat says:

    За за эртнээс эхэлсэн Леброн vs коби гэсэн энэ утгагүй маргааныг эцэслэх гэж байна. Леброн одоогоор 6 улирал НБА-д тоглоод байгаа. Ингээд Леброн, коби хоёрын НБА-д тоглосон эхний 6 улирлын дундаж үзүүлэлтийг харьцуулж харья. Энэ чинь л чухам хэн нь шилдэг вэ? гэдэг дээр хамгийн зөв хариултыг өгнө. Тэрнээс биш одоогийн үзүүлэлтийг харьцуулж болохгүй учир нь коби 12 улирал Леброн 6 улирал тоглосон байгаа. Ингээд энэ хоёрын эхний 6 улирлын дундаж үзүүлэлтүүд нь :
    Average Rebound
    Lebron – 7.0 , Kobe – 4.6

    Average Assist
    Lebron – 6.7 , Kobe – 3.8

    Average Steal
    Lebron – 1.8 , Kobe – 1.3

    Average Block
    Lebron – 0.8 , Kobe – 0.6

    Average Points
    Lebron – 27.5 , Kobe – 19.8

    Total Points
    Lebron – 12993 , Kobe – 8197

    кобигийн фенүүдээ бодит үнэний өөдөөс бүү сөргөцгөө. Шүтдэг тоглогчоо заавал шилдэг болгох гээд олиггүй зан гаргаад хэрэлдээд байх юм.

    GD Star Rating
    loading...
  2. bat says:

    Та нар энэ бичлэгийг үз. Тэгээд та нар Коби-гийн ямар муухай зантай хөгийн тоглогч болохыг мэдэх болно. http://www.youtube.com/watch?v=5fgWff_Sjho

    GD Star Rating
    loading...
  3. buya says:

    ta nar bitgii tsolmonbaatariig goochlood baildaa. ene hun ajlaa hiij bna shdee. uneheer goy sait!!! nba-g tuhai goy bichdeg ih sonirholtoi. tiim surhii yum bol ta nar oorsdoo enenees iluu goy sait neegeed bich l dee . bi orj unshay!!! za za tsoomoo hogshoon nba-giin draft-n tuhai bicheech. heden ond hen heddugeer braar orson . hen ni ter draftaas sn togolson geed l . (пожалуста!!!) . bi lav orlondo-g demjij bna

    GD Star Rating
    loading...
  4. bat says:

    huue kobe 13-aar garsan sh dee draftaar. yun 8 be muruudsun yum

    GD Star Rating
    loading...
  5. Dolgoon says:

    Kobe bol sain toglogch super od daanch bi tuund durgui,torolkh Philadelphia khotdoo toglokhgui khaa baisan Los Angelest irjikheed khojigdoj chadakhgui buduuleg aldaanuudiig dandaa gargadag ooriin ni barij togloj baigaa khumuusee bainga khel amaar doromjilj gemgui khun shig yvdag. Artest iig kheden udaa evgui baidald oruulsniig toolood uz. Kharin Lebron chini er khun ym bainalee.
    Orlando-d khojigdoj yvakdaa dotroo shataad baigaa mortloo gadagshaa gargakhgui togloltiig duusgasan.Odoo Lebrond oor neg super odiin demjleg kheregtei bainaa.

    GD Star Rating
    loading...
  6. bat says:

    Cavs varejao, ilgauskas bas deer ni mungun tulbur ugj yao ming-iig avhaar houston rockets-iin udirdlgatai yarij baigaa gesen surag duuldn lee

    GD Star Rating
    loading...
  7. Superman says:

    Тоглолт эхлэхэд 30-аад минут үлдлээ. Байнум мэтийн юм-ийг лэйкерс явуулсан дээрээ. Байнумийг явуулаад Одом-ыг гараанд нь гаргаад тоглосон дээр.Байнумтай Байумгүй Лэйкерс сайн л яваа биз дээ. Одоо байнум ямар тоглож байна. 20 минут тоглоод 10 оноо авбал их юм болж байна даа. Орландо хожвол лэйкерсийнхнтэй би хэрүүл хийнэ. Дээгий, Нямка Лал&Барса гэсэн гаруудтай. Манайх бараг хожино.Дээр дурьдсан нөхдүүд хэрүүлдээ бэлдээд байж бай

    GD Star Rating
    loading...
  8. bibby says:

    hehehe manai lakers 25 onoogoor hojchihloo. tiim bailguidee….

    GD Star Rating
    loading...
  9. LAL&CFC says:

    Nice game Nice win today kobe bagiin lider bagiin ahlagch ymar bdgiig haruulla 40pt 8 ast 8 reb bagiin bolon huviin togloltiig gaihaltai uzuullee mun bagiin busad toglochid ylanguya odom walton 2 sn hamgaalalt sn tehdee howard-g bynum sn haaj chadq bn bas nelson ergeed formondoo orchvol ch asuudal uuseh bh gehdee darachiin togloltuudad buur iluu togloj zaaval NBA CHAMPION boloh heregtei Go Lakers Go!!!

    GD Star Rating
    loading...
  10. fabio says:

    ehnii toglolt nuuryhna het davamgailav.. kobe het huviin toglolt hiih yum.. saihan sul garsan busdyga aharaagui tsarailaad,,,, busad talaar heleh yum alga

    GD Star Rating
    loading...
  11. Tumur says:

    Onoodoriin toglolt yu bolood ongrov do..Howard iig togluulsangui sh de. yordoo 6-1 shuu.Lakers-iin hamgaalalt sain bailaa.Ter utgaaraa Orlandogiin shidelt bolohgui baisaar 3-r uyrd shiidegdchihlee de. Nelson sain baina le.assist -g yaaj ogch baigaag ni harsan biz de.Ireh togloltuudad Orlando oor garch ireh bailgui de.

    GD Star Rating
    loading...
  12. HapCap says:

    GO LaL. Onoodor bag maani 100-75 aar hojloo. Esreg bagaas M. Peitrus l halit togloj haragdav. Mon gemteltei baisan Nelson ireed jaahan toglov. D. Howard baigaaguitei l adil.kkkk….
    Kobe aimaar bailaa. Uneheer l avargiin toloo zutgej bui hun ingej l busdiigaa urialan duudaj odooj baih heregtei met. Manaihan chini torguuli ondor huvitai shiddeg bolson baina sh dee.
    Tsoomood Sprite ligiin avarga bolsond bayar hurgie! Bayasaa orj ireed l chi suuliin togloltuud deer gyalalzaad l avarga bolchih shiv. Bayar hurgie!

    GD Star Rating
    loading...
  13. DeeGi! The Finals LAL-ORL June 4th says:

    Go lal go! haraal id gej Obama buruu taamag dewshuuljee 4-0 yum bn… Ok!

    GD Star Rating
    loading...
  14. T says:

    hoooe ter crusader Teneg malaa…chinii lebron chin multartsan.gertee bga…kobe Staplest hojij bn…..gertee bga hunig yriad bmargui bn..Tsolmonbaatar goy nitlel bichsen bn..thanks…

    GD Star Rating
    loading...
  15. boldoo says:

    magic hojinoo olon yum yriad hereggui 7 toglot garaad 4:3 magic garaad irne.

    GD Star Rating
    loading...
  16. 7895 says:

    lal hojin gehed bi itgeltei bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: