loading...
”Гэрийн нохойн сүүл өөдөө” гэдэг аргагүй л үнэн үг юм. Цувралын эхний хоёр тоглолтонд ялагдал хүлээж хүнд байдалд ороод байсан Пингвинүүд өчигдөр Меллон Аренадаа гурав дахь тоглолтыг хийсэн ба өмнөх тоглолтуудад харагдаагүй гайхалтай тоглолтыг үзүүлж 4 : 2-оор ялалт байгуулжээ. Тэдний энэхүү ялалтад бэртлийн улмаас улиралын дунд хүртэл талбайд гарч чадаагүй хашир туршлагатай Сергей Гончор голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Өдгөө 35 настай тэрбээр нэгдүгээр үеийн төгсгөлд Крис Летангд оновчтой дамжуулалт өгсөн бол 3-р үеийн 10 дахь минутад Малкин, Кросби нарын дамжуулалтыг чулуу болгожээ. Тоглолтын дараа Билл Гуерин багийнхаа андын талаар ”Тэр бол жинхэнэ эрэлхэг дайчин. Сергей талбайн гадна нэг их юм яриад байдаггүй ч, тоглолтоороо бүгдийг манлайлж чаддаг. Мөсөн талбайдаа дахин гарч ирсэнд нь үнэхээр баяртай байна” гэжээ.
Дорнод бүсийн хагас шигшээд Вашингтонтой хийсэн тулаанд Гончар, Овечкинтэй мөргөлдөж бэртэл авсан бөгөөд цувралын долоо дахь тоглолтонд эргэн ирж багаа ялалтад мөн хөтөлсөн билээ.
Мөн энэхүү тоглолтонд хоёр шайб оруулсан Максим Талботын талаар дурьдахгүй өнгөрч болохгүй. Тоглолтын эхний болон төгсгөлийн гоолуудыг оруулсан тэрбээр ‘‘Сидней бид хоёр талбайд гарахаасаа өмнө Гончарын тухай ярьж байсан маань биелэлээ олсон шүү. Түүний нүднээс л ялан дийлэхийг ямар их хүсдэгийг нь харж болно. Түүний гоол бидэнд асар их итгэл найдварыг авчирлаа” хэмээжээ.
Ред Уйнгзээс Зеттерберг, Франзен нар эхний үед хоёр шайб оруулсан ч, багаа ялагдлаас аварч чадсангүй. 1-р үеийн 14, 18 дахь минутад тэдний Клири, Франзен нар торгуульж, хоёр минутыг сэлгээний сандалд өнгөрүүлжээ. Пингвинүүд тоглолтын турш 21 удаа хаалга руу цохисон бол өрсөлдөгч нь 29 удаа Флуериг шалгаад амжжээ. Цувралын дөрөв дэх тоглолт маргааш Меллон Аренад болно.
loading...




GOGOGO PINGVINS MARIO BHAD N DEMGJSEER IRSEN.
loading...