Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Ахмад жүдочид хоёр дэлхийн аваргатай

GD Star Rating
loading...

Германы өмнөд хэсгийн 60 мянга орчим оршин суугчтай жижиг хот Шинделфинген (Штутгартаас 15 км зайд оршдог)-д болсон жүдо бөхийн ахмадын ДАШТ-ээс монголчууд хоёр алт, хоёр хүрэл медаль хүртжээ. 48 орны эрэгтэй 762, эмэгтэй 113, нийт 875 бөх хүч үзсэн энэ тэмцээнд манай баг тамирчид дээрх амжилтаар 13 дугаарт бичигдсэн байна.

Ахмадын ДАШТ-ийг зохион байгуулагч орон Герман 27 алт, 29 мөнгө, 47 хүрэл, нийт 103 медаль цуглуулж багийн дүнгээр тэргүүлсэн бол Франц (13-9-10=32), ОХУ (11-8-21=40), Итали (4-5-5=14), Японы (4-2-2=8) жүдочид “айрагдсан” байна. 21 улс аваргатай, 35 улс медальтай буцав.

Манай улсаас М2 ангиллын 90 кг-ийн жинд хүч үзсэн Д.Батсайхан Германы Кристьян Медров, Болгарын Георгий Серафимов, Казахстаны Ерлан Жапипаровыг цэвэр, мөн Казахын Мурат Кинтоновыг вазаригаар, М3 ангиллын 66 кг-д зодоглосон Жамбалжавын Эрдэнэбилэг Германы Мустафа Илхан, Шведийн Ройне Сундберг, ОХУ-ын Николай Белоусов, Казахстаны Тлеген Галиевийг тус тус цэвэр буулгаж алтан медаль хүртлээ.

Түүнчлэн М2 ангиллын 66 кг-д О.Нарангэрэл, 81 кг-д У.Эрдэнэбаатар нар хүрэл медаль авав. О.Нарангэрэл Испанийн Рауль Мигель Ортега, Францын Шарле Булан, Германы Эрик Эрнст, Францын Херв Бурильон, Фабрис Конин нарыг ялж, Унгарын Питер Букид дийлдсэн бол У.Эрдэнэбаатар ОХУ-ын Владимир Сафроновт ялагдаж, Бразилийн Андерсон дос Сантос, Францын Бруно Рекуэна, Унгарын Вилмош Жош, Словенийн Дарко Мушич нарыг буулган авсан.

М2 ангиллын -100 кг-д улсын начин М.Жамъянпүрэв, М3-ын 81 кг-д Д.Энхбаатар, -100 кг-д Ө.Рагчаадорж, +100 кг-д Н.Чинзориг нар эхний даваандаа дийлджээ.

Монгол жүдочид 2007 онд анх ахмадын ДАШТ-д оролцоход Монгол Улсын гавъяат тамирчин, улсын аварга О.Балжинням түрүүлж байсан бол өнгөрсөн жил гавъяат тамирчин, улсын заан О.Одгэрэл мөнгөн медаль хүртсэн билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. zoloo says:

    INTERNET ASHIGLAN MUNGU OLOX ARGA. tA TUXAIN SAIT-D BURTRUULEED MUNGU AVNA. NEG UDAA ZOCHILXOD 1$, IRSEN MAIL BURT 5$. http://hellishdollars.com/pages/signup.php?CO=zoloo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: