Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Талбайн теннис » Федерер хагас шигшээд

GD Star Rating
loading...

roger-federer-french-open-2009-qf-roar_2313724Федерерийн шагналын цуглуулганд нийт 13 Их Дуулгын түрүү байдаг. Тэрбээр Австралийн нээлттэй тэмцээнд гурван удаа, Уймблдон- Америкийн нээлттэй тэмцээнд тус бүр таван удаа магнайлж байсан. Харин түүнд халгаатай, өдийг болтол түрүүлж чадаагүй ганцхан тэмцээн байдаг нь Ролан Гаррос буюу Францын нээлттэй тэмцээн. Зөвхөн Федерер ч гэлтгүй дэлхийн олон олон топ теннисчид карьерийнхаа туршид Ролан Гарросын дэвжээнд түрүүлж чаддагүйн учир нь clay буюу  шороон талбай дээр зохиогддогтой нь холбоотой. Харин энэ жилийн Ролан Гаррос  ноён Федерерт олон жил хүсэн хүлээсэн мөрөөдлөө биелүүлэх маш том боломжыг  олгоод байна. Түүний хүчтэй өрсөлдөгч Шороон талбайн хаан гэгддэг  Рафаель Надаль 4-р тойрогт ялагдаж ”мултарсан” болохоор ганц олдох энэ боломжыг тэр алдахыг хүсэхгүй байгаа нь тодорхой. Үүнийгээ ч баталж шөвгийн наймд учраа таарсан талбайн эзэн Гаел Монфилийг гурван сетэд 7-6 6-2 6-4 ядах юмгүй буулган авлаа. Эхний сетэд Монфиль хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дунд Федерерийг сөхрүүлэх дөхсөн ч, Рожер аргагүй л туршлага зааж ялалтыг өөрийн талд эргүүлсэн. Хоёр дахь сетээс Монфилийн тоглолт харагдахаа больж, хэрэгггүй алдаа олныг гаргасан нь ялагдах гол үндэс нь болсон бөгөөд нурууны бэртэл нь сэдэрсэн тул  сүүлийн сетийг  хүнд байдал өнгөрүүлсэн хэмээн тоглолтын дараа ярьсан байна. Рожер ийнхүү Их Дуулгын дөрвөн цувралын хагас шигшээд 20 дахь удаагаа шалгарсан ховорхон амжилтын эзэн болж байна. Хагас шигшээд тэрбээр Дель Потротой тулах ба Аргентин эр шөвгийн наймд Томми Робредог 6-3 6-4 6-2-аар буулган авсан юм. Нөгөө талд Рафаель Надалийг ”мулталсан” эрчээ Содерлинг алдаагүй явна. Карьерийнхаа оргил амжилтыг үзүүлээд буй Швед эр, Оросын Николай Давыденког гурван сетэд  ялаад (6-1 6-3 6-1)  одоо Чилийн Фернандо Гонзалезтэй тулахаар болоод байна.

Шөвгийн наймын хамгийн сонирхолтой тоглолт Кузнецова-Серена Уйльямсын хооронд болллоо. Бараг гурван цаг гаруй үргэлжилсэн энэхүү ширүүн тулаанд Светлана 7-6 5-7 7-5-аар ялалт байгуулсан ба тоглолтын дараа ”Үнэхээр хүнд тоглолт боллоо. Серена гайхалтай тоглогч юм. Түүнийг буулган авахад маш их хүч зарцуулагдахаас гадна аз ивээхгүй бол бүтэхгүй юм гэдгийг ойлголоо” гэжээ. Ийнхүү 2002 оны амжилтаа давтах гэсэн Уйльямсын мөрөөдөл талаар боллоо. Хагас шигшээн Кузнецовагийн өрсөлдөгч нь Австралийн ”битүү морь” Саманта Стосур  байх болно.
Алдагдсан нэр хүндээ эргүүлэн авахаар ширүүхэн тэмцэж байсан Мариа Шарапова, их шөвгийн өрсөлдөгч Доминика Кубилковад ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй 6 : 0 6-2-оор ялагдал хүлээжээ.
Эхний сет үргэлжилж байх үед Машагийн мөрний бэртэл сэдэрсэн тул ч тэрбээр тэвчээр заан тоглолтыг дуусгасан аж.
Чансааг тэргүүлэгч Динара Сафина, Беларусын Азаренкаг 1-6 6-4 6-2-оор ялж хагас шигшээд шалгарчээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. ocean says:

    Sain baitsgaana uu?Sayhnaas bi tanai site-nii baingiin unshigch bolood bgaa.Tanaihaas bi ih hurdan shuurhai bodit medeelel avch chaddag shuu.Ta buhend ajliin undur amjilt husie.Bayarlalaa.

    GD Star Rating
    loading...
  2. nisdeg_melkhii says:

    dajgui medeelel bn tnx ene ercheeree yavaad bgaarai eldev sadar samuun alaan hyadaan heruul uruul bdaggui hamgiin gegeehen site tanaih shuu

    GD Star Rating
    loading...
  3. Trap says:

    odoo yg dinara safina togloj bna.neg slovakiin tennischintei argagiu N1 ymdaa

    GD Star Rating
    loading...
  4. Man U says:

    federer turuulcheesei. uneheer sain bgaa shuu dee on garsnaas hoish

    GD Star Rating
    loading...
  5. Liverpool & Judo says:

    Дель Потрог зовж хожлоо доо. Гэхдээ мундаг байна. Үнэхээр СТАМИНА сайн, туршлага илүү юм аа. Одоо Содерлингийг аргалчихвал ИХ ДУУЛГА КОМПЛЕКС болно,

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: