Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Орос финал

GD Star Rating
loading...

Францын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтонд  тоглох  тоглогчид тодорлоо.

saf-cib

Хагас шигшээд ОХУ-ын Динара Сафина Словакийн Доминика Чибулковаг 6-3 6-3 харьцаагаар хожиж, кареерынхаа анхны Их дуулгын цомыг авахад ганц тоглолтонд л хожих хэрэгтэй болж байна.

Тэмцээний тэргүүн чансаатай Сафина “Би өөрийн сэтгэл хөдлөлөө барихыг хичээсэн. Өөрийн сайн тоглолтоо гаргаж чадахгүй байсан ч намайг хожих нь тийм ч амархан биш…Би энэ тэмцээнд түрүүлэхийг үнэхээр их хүсч байна. Өнгөрсөн жил эндээс их туршлага хуримтлуулсан, энэ жил өөрийгөө илүү сайжирсан гэдэгт итгэж байгаа” хэмээн Сафина хэлжээ. Тэрээр өнгөрсөн жил Парисийн шигшээ тоглолтонд Сербийн Ана Ивановичтой тоглон хожигдож байв.

Сафинатай Бямба гаригт түүний нутаг нэгт Светлана Кузнецова өрсөлдөхөөр боллоо. Тэрээр хагас шигшээд Австралийн Саманта Стосурийг нэлээн тэмцэлдэж байж 6-4, 6-7 (5), 6-3 харьцаагаар хожив. Кузнецова, Сафина нар хоорондоо 13 тоглосны 8-д нь Сафина хожиж байжээ.

Сафинагийн ах нь дэлхийн номер 1 байсан, 2 ч Их дуулгын эзэн Марат Сафин юм.

Эрэгтэйчүүдийн хагас шигшээд Робин Содерлинг – Фернандо Гонзалестай, Рожер Федерер – Хуан Мартин Дель Потротой тус тус тоглоно.

Шинэ мянган гарснаас хойш Их дуулгын шигшээд дан Орос бүсгүйчүүд шалгарсан тохиолдол 3 дахь удаагаа болж байна.

Их дуулга Тоглогчид Харьцаа
’09 Франц Д. Сафина vs. С. Кузнецова ?
’04 АНУ С. Кузнецова – Е. Дементьева 6-3, 7-5
’04 Франц A.Мыскина –  Е. Дементьева 6-1, 6-2

Харин энд Их дуулгад түрүүлж байсан ОХУ-ын теннисчдийг сонирхуулъя.

1996 – Roland Garros.  Евгений Кафельников-Михаэль Штих (Герман) 7:6 (7:4), 7:5, 7:6 (7:4)
1999 – Australian Open.  Кафельников-Томас Энквист (Швед) 4:6, 6:0, 6:3, 7:6 (7:1)
2000 – US Open.  Марат Сафин-Пит Сампрас (АНУ) 6:4, 6:3, 6:3
2004 – Roland Garros.  Анастасия Мыскина-Елена Дементьева 6:1, 6:2
2004 – Wimbledon.  Мария Шарапова-Серена Уильямс (АНУ) 6:1, 6:4
2004 – US Open.  Светлана Кузнецова-Дементьева 6:3, 7:5
2005 – Australian Open.  Сафин-Ллейтон Хьюитт (Австрали) 1:6, 6:3, 6:4, 6:4
2006 – US Open.  Шарапова-Жюстин Энен-Арденн (Бельги) 6:4, 6:4
2008 – Australian Open.  Шарапова-Ана Иванович (Серби) 7:5, 6:3

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. buya says:

    orsuudiig demjij bna .ta nar shu. gehdee kuznetsova yalaasai

    GD Star Rating
    loading...
  2. Dolgoon says:

    Kuznetsova giin baruun khol ni gemteltei baigaa tul Safina-g khojij chadakhgui baikhaa. Dinara ankhnii ikj duulgiin tsomiig avakhad tun oirkhon bainaa. Ymar ch baisan Russian final bolsond bayrtai baina. Amjilt khusei

    GD Star Rating
    loading...
  3. morumo says:

    kuznetsovagiin naiz zaluu n kerjakov genee unen bolov uu

    GD Star Rating
    loading...
  4. aaya says:

    2 toglolt goe togloltuud bolson Kuznetsovagiin toglolt buurch gaihaltai bolson …. hulniinh n gemtel setrehed ch aij bsn shuu ingeed balarch dee l gej bodoj blaa harin gaigui

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: