Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Техник, Формула-1 » Удирдлагын төв ба телеметрийн мэдээ

GD Star Rating
loading...

10139_6Телеметрийн технологи нь Формула-1 ийн уралдааны салшгүй чухал зүйл билээ.Орчин үеийн Формула-1 д мэдээлэл солилцооний технологигүйгээр ямар ч машины дугуй эргэхгүй. Бусдаас илүү хурдлах нь Формула-1 ийн баг бүрийн гол зорилго. Гэхдээ тэргүүн эгнээг эзлэхийн тулд хүчирхэг хөдөлгүүр, хурдтай машинтай байгаад зогсохгүй хамгийн сайн телеметрийн мэдээ , оновчтой шийдэл зайлшгүй шаардлагтай. Нисгэгч нар зөвхөн өндөр хурдтай мэдээллийн тусламжтайгаар цагийн рекорд, хурдтай тойргыг гүйцэтгэж чадна. Телеметрийн мэдээлэл түүнийг дамжуулан, хүлээн авах удирдлагын төв нь багийн гол тархи юм.
Хором бүр нь ялалт ялагдлыг шийдвэрлэх учраас хамгийн орчин үеийн техник хэрэгслийг ашигладаг бөгөөд багууд мэдээлэл дамжуулах өөрсдийн программыг бүтээж түүнийг улам баяжуулж сайжруулсаар байдаг. Машин бүрт суурилуулсан 100 гаруй хэмжүүр нь тоормос, хөдөлгүүр, хурдны хайрцаг мөн бензин зарцуулалт, тосны болон дугуйны даралт, хурд зэрэг олон үзүүлэлтийг дамжуулна. Эдгээр 100 гаруй үзүүлэлт нь машинаас нь радио холбоо, онлайн серверээр багийн удирдах төвд илгээгдэж, ажлын хэсгүүдэд хувиарлагдана. Дамжуулах техникийн хурд нь нэг секундэд 2 МВ мэдээлэл хүлээн авах хүчин чадалтай байдаг. Удирдах төвд багийн дарга, ерөнхий инженер, техникийн координатор, багийн менежер мөн хоёр нисгэгчийн инженерүүд нийт 6 хүн 24 (тоо ялгаатай) телеметрийн компьютерт ажиллана. Жинхэнэ уралдаанаас бусад үеэр инженерүүдийн тоо нэмэгдэнэ.
Жишээ хэлэхэд Феррари багийн удирдах төвөөс Маранелло дахь үйлдвэр лүү мэдээллийг шууд дамжуулдаг. Тэнд мэдээллийг хүлээж авч нарийн тооцоо шинжилгээ хийх олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Мэдээ ирсэн даруйд нь аэродинамикийн үзүүлэлтэнд харьцуулалт хийх, Shell- ийн лабораторид тос, шатахууны чанарт дүгнэлт хийх зэрэг ажлуудыг хийдэг байна.
bmwЭнэ улиралд хөдөлгүүрийн шинэ дүрэмтэй болсноор ачаалал нь асар их нэмэгдсэн билээ. Ашиглалтын хугацааны ачаалал, хөдөлгүүрийн эргэлтийн диаграмм болон хөдөлгүүрийн температур нь түүнийг ашиглаж болох хугацааг тодорхойлох гол гурван үзүүлэлт болдог. Эндээс олж авсан мэдээллээс багийн инженерүүд моторыг солих эсэхийг урьдчилан тодорхойлно.Гарсан дүгнэлт нь тооцоолж байсан хэмжээтэй тохирч буйг харьцуулан, үзүүлэлтийг нэмэгдүүлэн хүчин чадлыг сайжруулах өөрчлөлтийг хийх шийдвэр гаргаж уралдааны стратегид дэмжлэг болгодог. Стратегийн шийдвэр нь мэдээж зөв тактик, зөв тохиргооноос хамаарна. Багууд цуглуулсан мэдээллээс богино хугацааны дотор уралдааны ерөнхий зургыг гаргаж чаддаг. Түүгээрээ тооцоолж байсан зогсолтыг өөрчлөх мэт гэнэтийн болзошгүй тактикийг хэрэгжүүлэхийг урьдчилан төлөвлөнө.
Уралдааны бэлтгэл ажилд нисгэгч замд гарсан үеэс эхлэн удирдах инженер нь мэдээлэл дамжуулан мэдээллийг авч уралдааны стратегийг нарийвчилна. Нисгэгч машинд гарч буй өөрчлөлтийг дамжуулж, инженерүүд шалтгааныг тодруулах ажлыг хийнэ.Радио холбоо нээлттэй учир FIA-гийн комиссарууд тэднийг сонсож байдаг. Marshall GPS системийн тусламжтайгаар машин бүрийг хаана байгааг дэлгэцнээ хянаж байдаг.

GD Star Rating
loading...
Удирдлагын төв ба телеметрийн мэдээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Dolgoon says:

    Ganbaa akhaa ta akhin irgen irlee. Formula-1 iin tukhai tanii bichsen niitleliig unshikhad bayrtai baidag bilee. Ta baikhgui kheden Gran pri ongorson shuu.
    tand amjilt khusei.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: