loading...
Пингвинүүд хоёр лидерийнхээ гайхалтай тоглолтын ачаар цувралыг тэнцүүлж чадлаа. Өнгөрсөн шөнө болсон цувралын дөрөв дэх тоглолтонд Евгений Малкин, Сидней Кросби нар нэг нэг шайб оруулж мөн төдий хэмжээний ашигтай дамжуулалтыг хаяснаар багаа ялалт хөтөлсөн аж. Тоглолтын турш Сид&Женогийн хослол 40 минутыг хамт өнгөрүүлэхдээ 8 цохилтыг Осгүүдийн хаалга руу чиглүүлсэн байна. Мэргэн буучдын жагсаалтыг 33 оноотой тэргүүлж байгаа Малкин ”Бид ямар ч байсан хүнд байдлаас гарч чадлаа. Одоо үлдсэн тоглолтуудад энэ эрчээ алдахгүй л байх хэрэгтэй. Миний хувийн амжилт энд огтхон ч сонин биш. Би зөвхөн Стенлийн цомд л түрүүлэхийг хүсэж байна” гэжээ. 1993 онд домогт Уэйн Гретцкийн тогтоож байсан 40 онооны рекордыг эвдэхэд түүнд одоо хэдхэн шайб л дутуу байна.
Тоглолтын эхний үед Детройтчууд Даррен Эльмийн гоолын ачаар тоог тэнцүүлж чадсан ч, хоёрдугаар үед гурван шайб дараалан алдсанаар хүнд байдалд орсон юм. Ялангуяа финал эхэлснээс хойш гоол оруулж амжаагүй байсан Кросби гайхалтай тоглолтыг үзүүлж 10 дахь минутад Осгүүдийн хаалгыг мялааж, 14 дэх минутад Кеннедид гоолын дамжуулалт өгчээ.
Ред Уйнгзийн хаалгач Крис Осгүүд ” Питсбургийнхэн олдсон боломжоо л ашигласан. Тэрнээс биш биднийг нэг их илүүрхээд байсан юм байхгүй. Яахав энэ өдөр тэдний аз гийлээ. Гэхдээ дараагийн тоглолтоос би хэн гэдгээ мэдрүүлэх болно’‘ гэсэн байна.
Цувралын тав дахь тоглолт маргааш буюу 6 сарын 6-ны өдөр Детройтын Жое Луйс Аренад явагдана.
| 1-р үе | 2-р үе | 3-р үе | оноо | ||
![]() |
Детройт Ред Уйнгз
|
1 | 1 | 0 | 2 |
![]() |
Питсбург Пингвинз
|
1 | 3 | 0 | 4 |
loading...






Malkin mini amjilt. Ailiin talbai deer neg hojchih. tegvel bolomj bna shuu
loading...
NHL final-iig gaigu uzchiheer site meddeg hun bn u? Red Wings avarga avah baih gej..
loading...