Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Туркийн Гран При

GD Star Rating
loading...

turkye2Ази Европ тивийн зааг дээрхи Туркийн Истанбулийн Гран При эхлэж байна.Уралдааны тойрог замын ихэнхи нь дунд хурдны эргэлттэй бөгөөд 12,5 -21,5 метрийн өргөнтэй зам дээр гүйцэж түрүүлхэд нэн тохиромжтой гэдэг. Замын сонирхолтой хэсгийн нэг бол найм дахь эргэлт юм.Энд дөрвөн удаа зүүн тийш эргэж залгуулан чигээрээ шулуунд бүтэн хаазтай хурдална.Зам өргөн учир нисгэгчид зөв шугамаа олж уралдахгүй бол хугацаа алддаг.

Герман архитектор Херман Тилькегийн зургаар бүтээсэн уг замыг Бельги, Унгар мөн Бразилийн уралдааны замуудын шинжийг агуулсан гэж тодорхойлдог.

Туркийн Гран При 2005 оноос зохиогдож эхэлсэн цагаас Феррари гурван удаа, Макларен Мерседес нэг удаа түрүүлээд байгаа бөгөөд К.Райкконен нэг удаа, Ф.Масса гурван удаа дарааллан цом хүртсэн юм.

Асфальтийн чанар- сайн

Барьцалдах чанар- өндөр

Дугуйны хольц- Soft/Hard

Тоормосны ачаалал – бага

Дугуйн элэгдэл- их

Замын топ хурд- 315 км цаг

Бүтэн хаазлах – 1200 метр 16 секунд

Шатахуун зарцуулалт- дунд хэмжээнд

Араа нэг тойрогт солигдох тоо- 42

Тойргын чиг- цагийн зүүний эсрэг

Зүүн эргэлт- 8

Баруун эргэлт- 5

Анхны ялагч-Кими Райкконен. Макларен

Анхны гарааны түрүү- Кими Райкконен . Макларен

turkye1Баасан гаригын чөлөөт уралдааны нэгдүгээр хэсэгт Уильямсийн Нико Росберг 1:28.952 минутаар тэргүүлж, Макларений Л.Хэмилтон хоёрт оров.Араас нь Тоёотагийн Я.Трулли , Ред Буллын С.Феттель удаалсан байна.

Хоёрдугаар хэсэгт Макларений Х.Ковалайнен Ф.Алонсогоос ердөө 0,006 секундээр илүү хурдалж түрүүлэв. БМВ Зауберийн Р.Кубица гуравдугаарт орлоо.Ковалайнен зам дээр хурдлаад зогсохгүй зогсоолд зөвшөөрсөн хурдыг 1,7 км цаг хэтрүүлэн 400 еврогоор торгуулах болов.

С.Феттель моторийн гэмтлээс болж хоёрдахь хэсэгт уралдсангүй.Өнөөдөр зам бохир байснаас олон нисгэгч бэрхшээлүүдтэй тулгарсан.

БМВ Заубер баг шинэ диффузортой уралдаж эхний хэсэгт амжилт олоогүй ч хоёрдахь хэсэгт ахиц гарчээ.Тэд байрлал эзлэх гараанд шинэ диффузорын ид шидийг үзнэ хэмээн найдаж байна.

Монакод амжилт олоогүй Тоёота багийхан өнөөдрийн үзүүлэлтэндээ сэтгэл хангалуун байгаа ажээ.Тэд аэродинамикийн шинэ эд ангиудаа туршсан бөгөөд байраа өөрсдийн хуучин байраа эргүүлэн эзлэхээр зэхэж байна.


GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Галаа says:

    Ганбаатар нь эргээд бичдэг болчихсон байна ш дэ. СПОРТНЬЮЗ гоё шүү

    GD Star Rating
    loading...
  2. Amca says:

    Margaash byh yzyylelt uurchlugddug shyy ,hamgiin gol n bairlalaa olj avahad l bgaa

    GD Star Rating
    loading...
  3. Man U says:

    go go ferrari

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: