loading...
Рожер Федерерийн мөрөөдөл биелэх мөч ойртсоор. Хагас шигшээд учраа таарсан Аргентиний Хуан Мартин Дель Потротэй тэрбээр 3 цаг гаруй тулалдсаны эцэст 6-3 7-6 6-2 6-1 6-4-ийн харьцаагаар буулган авч дөрөв дэх жилээ дараалан Ролан Гарросын финалд шалгарч байна. Тэрбээр тоглолтын дараа ”Миний сэтгэл үнэхээр хөдөлж байна. Ямар ширүүн өрсөлдөөнтэй тулаан болсныг та бүхэн өөрийн нүдээр харсан байх. Тэмцээний эхнээс л би маш хүнд тоглолтууд хийсэн. Ер нь жоохон цуцаж байгаа ч, зорилгодоо хүрсэн цагт л миний санаа амрах болно” гэжээ. Рожер одоогоор Их Дуулгын 13 түрүүтэй байгаа. Хэрвээ энэ тэмцээнд түрүүлбэл тэрбээр домогт Сампрасын амжилттай зэрэгцэн очих аж. Чансааны тавд эрэмбэлэгдсэн Дель Потрогийн хувьд карьерийн оргил амжилтаа ийн үзүүлсэн ба энэ жил дөнгөж 20 насыг шүргэж яваа түүнийг мэргэжилтнүүд өндрөөр үнэлж буй.
Энэ хооронд Робин Содерлин, Фернандо Гонзалезийг мөн л таван сетэд 6-3 7-5 5-7 4-6 6-4-өөр ялж финалд орох болзлоо хангасан байна. Дөрөвдүгээр шатнаас эхэлсэн энэхүү Швед эрийн гайхамшигт түүх хэрхэн төгсөхийг дэлхий нийт чих тавин хүлээж байгаа нь тодорхой. Тэрбээр 4-р шатанд Надалийг, их шөвөгт Давыденког тус тус мулталж дуулианы эзэн болоод байгаа билээ. Өдгөө 24 настай Содерлин нь 2001 оноос мэргэжлийн теннист хүч сорих болсон ба Их Дуулгын цувралд гуравдугаар шатнаас дээш явж үзээгүй байсан юм. Хэрвээ Содерлин Федийг буулган авч түрүүлбэл чансааны 7-д хүртэл дэвших боломжтой. Харин аман хүзүүдбэл 12-р байранд орох аж.
Эрэгтэй хос төрлийн финалд Лукаш Дьюу (Чех), Лаендер Паес (Энэтхэг) – Уэсли Мүди (Ө.Африк), Дик Норман (Бельги)
Эмэгтэй хос төрлийн финалд : Анабел Гарригуес (Испани), Виржиниа Паскуаль (Испани) – Викториа Азаренко (Беларус), Елена Веснина (ОХУ) нар шалгарaaд байна.
loading...




federer neg turuulchesei bilee
loading...
heleed yu gehev ee. uneheer aguu tamirchin shuu dee. burhan iveeg chamaig
loading...
Soderlingiin tulaanuudiig uzsen.exleed Nadaliig xojxod aztai bna gej bodoj baisan.gewch Davidenko8 Gonzales nartai toglosniign xaraxaar talbain tennist neg shine od mendelj bna gej bodoxod xurgej bna. Roger ch exend xojigdoj bgaa l suuldee baridal tempendee oruulaal nugasalchix yum. etsene zogson gesen oilgolt alga. Yagl Shweitsari tsag shigee…
loading...
hur ih turshlaga vs yalaltand shunasan erch huch.. uzne dee
loading...
… Харин Динара Парисын тэмцээн хоёр дахиа дараалан үзүүрлэлээ. Маша өнгөрсөн жил Ана Ивановичид ялагдаж байсан түүхээ давтахыг хүсээгүй ч яаж ч чадсангүй хожигдчихлоо. Ер нь Сафина зөвхөн “Ролан Гаррос” гэлтгүй бусад томоохон тэмцээнүүдийн шигшээд азгүйтдэг болчихоод байна. Өнгөрсөн жилийн Америк, энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээнд үзүүрлэж байсан бол Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан юм.
loading...