loading...
Энэ оны долоо дахь гараа болох Туркийн гран прин байрлал тогтоох уралдаан өнөөдөр “Истанбул Парк”-т боллоо.
Германы залуу нисэгч, Ред Булл багийн Себастьян Феттель хамгийн хурдан цагийг үзүүлж, маргаашийн уралдааныг хамгийн эхний байраар эхлүүлэх болж байна.
Феттель Q3-т сүүлийн дайралтаараа ДАШТ-ыг хувийн дүнгээр тэргүүлж байгаа Браун ЖиПи-ийн Женсон Баттон, Рубенс Баррикелло нарын урд гарч чаджээ. Энэ нь 21 настай Герман залуугийн 3 дахь поул позишн болж байна. Феттель өнгөрсөн жил Италид, энэ жил Шанхайд түрүүлж байв. Мөн Феттель Q1, Q2, Q3-т бүгдэд нь хамгийн хурдан цагийг үзүүлсэн энэ улирлын анхны нисэгч болжээ.
Харин дэлхийн аварга Льюис Хэмилтоны хувьд энэ жил базаахгүй нь. Тэр өмнөх Монакогийн гараанд алдаа гаргаж, байрлал тогтоох уралдаанд маш хойгуур бичигдсэн бол энэ удаа алдаа гаргаагүй ч дахин Q1-ээс шалгарч чадсангүй.
Уг нь Хэмилтон бэлтгэлийн уралдаануудад дажгүй л давхиж байв. “Өчигдөр машин маш сайн байсан, гэвч өнөө өглөө тийм биш байлаа” гэжээ. Мөн “Бид ирэх жил дахин тэргүүлнэ” гэж хэлсэн нь энэ улирал тэдний хувьд тодорхой болсон гэдэгтэй адил сонсогдож байна.
Маргааш 4, 5-д Марк Уэббэр, Ярно Трулли, тэдний араас Ферраригийн хослол гараанаас гарна. Фелиппе Масса энд 3 жил дараалан түрүүлээд байгаа. Маргааш түрүүлэхийн тулд супер байх хэрэгтэй, учир нь тэр байрлал тогтоох уралдаанд 7-р байр эзэлсэн.
Алонсо, Росберг, Кубица нар топ 10-т багтацгаажээ.
Туркийн Гран-при. Байрлал тогтоох уралдаан.
1. Себастьян Феттель (“Ред Булл”) – 1:28,316
2. Женсон Баттон (“Браун”) – 1:28,421
3. Рубенс Баррикелло (“Браун”) – 1:28,579
4. Марк Уэббер (“Ред Булл”) – 1:28,613
5. Ярно Трулли (“Тойота”) – 1:28,666
6. Кими Райкконен (“Феррари”) – 1:28,815
7. Фелипе Масса (“Феррари”) – 1:28,858
8. Фернандо Алонсо (“Рено”) – 1:29,075
9. Нико Росберг (“Уильямс”) – 1:29,191
10. Роберт Кубица (“БМВ-Заубер”) – 1:29,357
11. Ник Хайдфельд (“БМВ-Заубер”) – 1:27,521
12. Казуки Накажима (“Уильямс”) – 1:27,629
13. Тимо Глок (“Тойота”) – 1:27,795
14. Хейкки Ковалайнен (“Макларен”) – 1:28,207
15. Адриан Сутил (“Форс Инди”) – 1:28,391
16. Льюис Хэмилтон (“Макларен”) – 1:28,318
17. Нельсон Пике (“Рено”) – 1:28,582
18. Себастьен Буэми (“Торо Россо”) – 1:28,708
19. Жанкарло Физикелла (“Форс Инди”) – 1:28, 717
20. Себастьен Бурдэ (“Торо Россо”) – 1:28,918
loading...





vettel ochigdor neeree budaa bolgosooon. onoodor turuueh blgui dee. mani hun chin p1 avhaaraa l turuuldeg hun blee shd. onoodor vettel turuuleh ni oilgomjtoi bh. brawn ch gesen ene amjiltaa hadgalah bh. er ni turkiin garaa oilgomjtoi boltsiim bishuu. manai ferrari yahiin boldoo harj l baiya.
loading...