loading...
Истанбул
FIA-гаас төлөвлөөд байгаа 2010 оны төсвийн хязгаарлалтын дүрмийг Формула-1ийн багууд таагүй хүлээж аваад байгаа билээ.
FOTA-гийн багууд , байдал дордсон нөхцөлд өөрсдийн цуврал уралдаантай болохоо мэдэгдэж байгаа ч юуны түрүүнд FIA-тай хэл амаа ололцхыг чармайж байгаа юм.
“Бид Макс Мосли болон Берни Эккелстоунтай ямар ч дайн хийхийг хүсэхгүй , ингэвэл бүгдээрээ алдах болно” хэмээн Рено багийн дарга Бриаторе хэвлэлийн бага хурал дээр онцлов. FOTA-гийн гишүүд Формула-1д үргэлж байсан тэр л системийг хүсэж байгаагаа илэрхийлсээр байна.Төсөв бууруулах үйл ажиллагааны төслүүдийг илүү үр ашигтай болгох хэрэгтэйг дурьдаж байгаа юм.
“Миний бодлоор FIA-гийн хэтийн зорилго болон ямар үр дүнд хүрэх нь тодорхой юм.Бас ДА –д оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа багууд ирээдүйд ч тэнд уралдах сонирхолтой байгаа нь ерөнхийлөгч Макс Мослитой адил санаа зорилготой байгааг харуулж байна.Төсөв бууруулах нь бидний хувьд чухал гэдгийг бид бүгдээрээ сайн мэднэ.Гэхдээ FIA-г хүндэтгэх шалтгаан байлаа ч бид өөрсдийн бизнесээ хэрхэн яваддагыг хэнээс ч илүүтэй сайн мэднэ” гэж Феррари багийн дарга Стефано Доменикали хэлэв.
“Хэрэв бидний дэвшүүлсэн саналыг хүлээж авахгүй тохиолдолд бид дахин сайн хэлэлцэж дараагийн алхамаа хийх болно.Бидний өөрсдийн цуврал уралдааныг үүсгэн бий болгоход шаардагдах хэд хэдэн үйл ажиллагааны дүр зураг, төлөвлөгөө шургуулганд маань бий” гэж FOTA-гийн ерөнхийлөгч Жон Ховет мэдэгдэв.
“ Хэн нэг нь Рено, БМВ болон Тоёота Формула-1д оролцохгүй гэвэл таагүй л сонсогдоно.Бид хамгийн гол нь илүү чанартай, илүү үзүүлбэртэй, илүү таатай Формула-1 ийг хүсэж байна.Хэлэлцээрийн дарцагыг өргөж, аль ч талаас ирэх ширүүн шүүмжлэлүүдийг хүлээн авахад бэлэн байгаа” гэж Бриаторе хэллээ.
Нисгэгчид мөн 2010 оноос хэрэгжих магадлалтай төсвийн хязгаарлалттын талаар бас шүүмжилэв.”Ийм дүрэмтэй байвал бараг л хэн дуртай нь Формула- 1 ийн багтай болох боломжтой.Энэ бол спортын хувьд том алдаа” гэж Ф.Алонсо шүүмжилж байна.Испанийн хоёр ч баг оролцоход бэлэн байгааг тэр мэдэж байгаа гэнэ.Мэдээж нутаг нэгтнүүдийнх нь Формула-1ийн баг уралдах нь түүний хувьд мөрөөдөл боловч Формула-1 сайжруулсан GP 2-тэй төстэй болохыг хүсэхгүй гэлээ.Н.Хайдфелд мөн түүнтэй ижил бодолтой байгаа аж.”Хэрэв Формула-1 нь Формула-3 тай адилхан болж хувирбал миний заавал хүсээд байх орон зай биш болно”гээд ”Формула-1 ийг шилдэг нисгэгчидтэй нь шилдэг багуудтай яг байгаа чигээр нь үлдээх талаар ямар нэгэн арга зам олдоно гэж найдаж байна” гэжээ.
“Формула-1 гэж нэрлэснээс нь бус дэлхийн хамгийн шилдэг уралдаан болхоор нь бид бүгдээрээ уралдахыг хүсдэг” гэв Ред Буллын С.Феттель хэлэв.Тэр цаашид юу болох, ямар тохиролцоонд хүрэхийг хүлээхийг чухалчилж байгаа гэнэ.
loading...




Ter tusuv hyazgaartai bailgah ch demii bh l da
loading...
tiin shdee. FIA ene tosov hyazgaarlaad bgaa ni f1 d shine baguudiig oruulj ireh gesen bodlogo bgaa bh. gesen hedii ch negentee f1 d ochnoon jiul uraldtsan FOTA iin baguud bol uuniig eserguutseh ni oilgomjtoi. ferrari say neg heseg f1 -s garj tusdaa uraldaan zohiono gej yariad bsan bizdee. gehdee ter ch hudlaa l bh. er ni ingej tosoviin hyazgaarlalt hiih gedeg bol yadarsan l arga yum shigee. za za bi iimerhu l bodoltoi bn
loading...