loading...
Женсон Баттоны ноёрхол үргэлжилсээр. 2009 оны Формула 1-ийн 7 дахь буюу Туркийн гран прид Браун ЖиПи багийн Женсон Баттон түрүүлснээр энэ жилийн ДАШТ-ийн 6 дахь түрүүгээ авлаа.
Формула 1-ийн 60 жилийн түүхэнд эхний 7 гарааны 6-д нь түрүүлсэн 4-хөн нисэгч байсан бөгөөд Баттон 5 дахь нь болж, Алберт Аскари, Хуан Мануель Фанхио, Жим Кларк болон Михаэль Шумахер (2 удаа) нар дээр нэмэгдэх нь энэ.
Гараан дээр Баррикелло, эхний тойрогт поул позишний ялагч Феттель нар алдаа гаргаснаар Баттонд уралдааныг тэргүүлэх боломж олдож, ээлжит ялалтаа хялбархан авлаа.
29 настай Британи залуу ийн 4 дэх гараандаа дараалан түрүүлж байна. Хамгийн сүүлд Британичуудаас Нейжель Менсэлл 1992 онд 4 дараалан түрүүлж байжээ.
Баттон ийн 61 оноотой болж, ДАШТ-ыг 26 онооны давуутай тэргүүлж байна. Удаах байранд мөн түүний багийн Рубенс Баррикелло 35 оноотой бичигдэж байгаа юм.
Туркийн гарааны 2-р байранд Ред Буллийн Марк Уэббер орлоо. Тэрээр энэ жил 2 дахь удаагаа дэд байр эзэлж байна. Харин Феттель багийн андаасаа 0.7 секундын дараа барианд оржээ.
Тойотагийн Ярно Трулли 4-т, Уилльямсийн Нико Росберг 5-д орлоо. Харин 3 жил дараалан энэ гараанд түрүүлээд байсан Ферраригийн Фелиппе Масса 6-д, өнгөрсөн жил аваргын төлөө өрсөлдөж байсан БМВ-ийн Роберт Кубица 7-д орж анхны оноогоо авчээ. Онооны сүүлийн байрыг өөр нэг Тойота Тимо Глок эзэлсэн байна.
Монакод подиум дээр гарсан 2007 оны дэлхийн аварга Кими Райкконен 1 онооноос “хамраараа” тасдуулж 9-д оржээ.
Бусад дэлхийн аваргууд болох Фернандо Алонсо, Льюис Хэмилтон нар ч оноо авч чадсангүй. Алонсо 10-т, Хэмилтон 13-р байруудыг эзэлсэн байна.
2 долоо хононийн дараа Британид 8 дахь гараа болно.
Туркийн Гран-при.
1. Женсон Баттон (“Браун”) 1:33,223
2. Марк Уэббер (“Ред Булл”) +6,7
3. Себастьян Феттель (“Ред Булл”) +7,44
4. Ярно Трулли (“Тойота”) +27,8
5. Нико Росберг (“Уильямс”) +31,5
6. Фелипе Масса (“Феррари”) 39,9
7. Роберт Кубица (“БМВ-Заубер”) +46,2
8. Тимо Глок (“Тойота”) +46,9
9. Кими Райкконен (“Феррари”) +50,2
10. Фернандо Алонсо (“Рено”) +62,4
11. Ник Хайдфельд (“БМВ-Заубер”) +64,3
12. Казуки Накажима (“Уильямс”) +66,3
13. Льюис Хэмилтон (“Макларен”) +80,4
14. Хейкки Ковалайнен (“Макларен”) + 1 тойрог
15. Себастьен Буэми (“Торо Россо”) + 1 тойрог
16. Нельсон Пике (“Рено”) + 1 тойрог
17. Адриан Сутил (“Форс Инди”) + 1 тойрог
18. Себастьен Бурдэ (“Торо Россо”) + 1 тойрог
19. Рубенс Баррикелло (“Браун”) + 1тойрог
20. Жанкарло Физикелла (“Форс Инди”) – барианд ороогүй
ДАШТ-ын явц:
|
Нисэгч |
Оноо |
| Баттон (“Браун”) | 61 |
| Баррикелло (“Браун”) | 35 |
| Феттель (“Ред Булл”) | 29 |
| Уэббер (“Ред Булл”) | 27,5 |
| Трулли (“Тойота”) | 19,5 |
| Глок (“Тойота”) | 13 |
| Росберг (“Уильямс”) | 11,5 |
| Масса (“Феррари”) | 11 |
| Алонсо (“Рено”) | 11 |
| Райкконен (“Феррари”) | 9 |
| Хэмилтон (“Макларен”) | 9 |
| Хайдфельд (“БМВ-Заубер”) | 6 |
| Ковалайнен (“Макларен”) | 4 |
| Буэми (“Торо Россо”) | 3 |
| Кубица (“БМВ-Заубер”) | 2 |
| Бурдэ (“Торо Россо”) | 2 |
| Физикелла (“Форс Инди”) | 0 |
| Сутил (“Форс Инди”) | 0 |
| Пике (“Рено”) | 0 |
| Накажима (“Уильямс”) | 0 |
ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН ЦОМ
|
Баг |
Оноо |
| Браун | 96 |
| Ред Булл | 56,5 |
| Тойота | 32,5 |
| Феррари | 20 |
| Макларен | 13 |
| Уильямс | 11,5 |
| Рено | 11 |
| БМВ-Заубер | 8 |
| Торо Россо | 5 |
| Форс Инди | 0 |
loading...





Ene F1-iin bogs ni soligdchihson yum uu…Nogoo ireeduin shumaher gegdeed bsan Hamilton,Aldart ulaan hulegt firrari chini yu bolood iiim muu oroltsood bgan boloo.F1.d yamar neg shinejlel yawagdsiimuu.Eshul sanhuugiin hyamral ntrtei holbootoi yum uu
F1-n odoogiin baidal deer byatshaan analiz hiiigeed oruulaad ogooch admin aa.
loading...
Saihan site bna. Gehdee jaahan delgerengyi arai sonirholtoi ergen toirondoxi jiriin uzegchid, sonirhogchdiin anzaarch uzej chadaagyig oilgogdohoor l sain medeelbel. mnformula1.com geed site bna lee. ehelj bgaa gehed gaigyi l medeeleltei baih shig sanagdsan shyy. Sonirhood uzeerei.
loading...