Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » NHL, Хоккей » Детройтод ганц хожил хэрэгтэй

GD Star Rating
loading...

Детройт Ред Уингз багт 2008-2009 оны улирлын Стэнлийн цомыг авахад ганцхан хожил хэрэгтэй болж байна.

det308

“Улаан жигүүрүүд” цувралын эхний 2 тоглолтонд хожсон ч Питсбургийн талбайд болсон 2 тоглолтонд дараалан хожигдож, цуврал тэнцээд байсан. Харин 5 дахь тоглолт Детройтод, “Жо Луис Арена”-д болоход талбайн эзэд 5:0-ээр бут ниргэлээ.

“Энэ бол том ялалт. Бид илүү баг гэдэг нь харагдаж байсан” хэмээн Детройтын дасгалжуулагч Майк Бэбкок хэлсэн байна.

2:2-оор тэнцүү байсан цувралын 5 дахь тоглолтонд хожсон багууд сүүлийн 19 тохиолдлын 14-т нь Стэнлийн цомыг авч байлаа.

Өнгөрсөн жил Питсбург шигшээ цувралын 5 дахь тоглолтонд Детройтод хожиж байсан ч уг цувралд ялагдсан. Ер нь Питсбург сүүлийн 2 жилийн шигшээ тоглолтонд Детройтын талбайд 6 тоглохдоо 5-д нь хожигдоод байна. Эдгээр 6 тоглолтонд Питсбургийн ахлагч Сидни Кросби нэг ч гоол хийгээгүй аж.

Энэ цувралд Детройт талбай дээрээ Питсбургийг 3 хожиж байгаа бөгөөд гоолын харьцаа 11-2 болжээ. Мөн Детройтын хаалгач Крис Осгуд плей-оффт 15 дахь удаагаа хаалгаа хоосон манасан нь одоо тоглож байгаа хаалгачдаас зөвхөн Мартин Бродогийн (23 удаа гоол алдаагүй) дараа орох үзүүлэлт.

mal200

Детройт 2-р үед хүн илүү байхдаа 3 гоол оруулсан нь Стэнлийн цомын төлөөх шигшээ тоглолтын дээд амжилттай тэнцэх үзүүлэлт юм байна.

Детройт дараагийн тоглолтонд хожиж чадвал багийнхаа түүхэн дэх 12 дахь, сүүлийн 12 улирлын 5 дахь Стэнлийн цомоо авах юм.

Дараагийн тоглолт УБ-ын цагаар 6-р сарын 10-нд буюу Лхагва гаригт болно.

Детройт – Питтсбург 5:0 (1:0, 4:0, 0:0)

1-0. Клири (Дацюк, Рафальски), 13:32
2-0. Филппула (Госса, Осгуд), 21:44
3-0. Крунвалль (Францен, Зеттерберг),26:11
4-0. Рафальски (Дацюк, Лидстрем), 28:26
5-0. Зеттерберг (Гудлер, Самуэльссон), 35:40
Цувралын харьцаа: 3-2

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. ganzo says:

    pittsburg uragshaa my demjdeg baguud barca awarga bolson,lal pittcburg 2 uragshaa

    GD Star Rating
    loading...
  2. Man U says:

    minii demjdeg bag detroit. detoit uragshaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: