loading...
ДАШТ 2010 урьдчилсан шат – Европ
1-р хэсэг
Швед 0 : 1 Дани (22′ Каленберг) ]
Албани 1 : 2 Португал (29′ Богдани), (27′ Уго Алмейда, 90+3 Бруно Алвеш)
Португал : Эдүардо, Бруно Алвеш, Босингва, Дуда, Карвальо (76′ Нани), Ронал13′ду, Боа Морте (46′Симао) Уго Алмейда (70′ Эдиньо) Декү, Пепе, Раул Мейрелеш
Өмнөд Африкийг зорих Португалчуудын найдвар хэвээр үлдлээ. Хэсгийн лидер Дани өрсөлдөгчөө ялсан тул Европын Бразилчуудад 3 оноо ус агаар мэт хэрэгтэй байсан. Сүүлийн мөч хүртэл тэнцээгээр үргэлжилж байсан уг тоглолтын хожлын гоолыг Португийн хамгаалагч Бруно Алвеш авчирсан ба тэрбээр ”Өрсөлдөгч маань их хянуур тоглолоо. Ер нь алдаа бараг гаргасангүй. Ямар ч байсан ялж чадсандаа баяртай байна, үлдсэн тоглолтуудаа сайн хийж чадвал бидэнд ДАШТ-д зодоглох хангалттай боломж байна” гэжээ. Ирэх лхагва гаригт энэ хэсгийн ээлжит тоглолт Швед-Мальтийн хооронд болно. Гурван титмийнхэн хэрвээ ялж чадвал Португалтай адил 9 оноотой болох учиртай. Одоогоор 1-р хэсгийг Дани 16, Унгар 13 оноотой тус тус тэргүүлж байна.
3-р хэсэг
Словак 7 : 0 Сан Марино (3′ 32′ Марек Чех, 12′ Пекарик, 35′ Шточ, 42′ Козак, 63′ Якубко, 68′ Ханзел)
6,652 хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Словакчууд гайхалтай ялалт байгууллаа. Энэ ялалтынхаа ачаар тэд 15 оноотой болж хэсгээ тэргүүлж эхэлсан ба тэдний ард Х.Ирланд 13 (нэг тоглолт илүү байгаа), Польш 10 оноотой явж байна.
Мөн бөмбөгний зөрүүн дээр ч Словак санаа зоволтгүй болов. Сан Мариночуудын хувьд сүүлийн хоёр тоглолтонд 17 гоол алдсан сонирхолтой ”рекордыг” тогтоожээ. 4 сарын 1-нд Польштой хийсэн тулаанд тэд 10 : 0-оор мөн бутниргүүлсэн юм.
4-р хэсэг
Азербайжан 0 : 1 Уэльс (41′ Эдвардс)
Финлянд 2 : 1 Лихтенштэйн (33′ Форссел, 71′ Иохенсен), (13′ Фрик)
Хэсгийн хомоол хамагчид анхны ялалтаа авч чадсангүй. Финлянд одоо Оросуудын араас хоёрхон онооны алдагдалтай нэхэж байна. Харин Уэльсийн хувьд тэдэнтэй бараг ойролцоо ч хоёр тоглолт илүү байгаа тул бүрхэг л харагдаж байгаа юм. Хэсгийн лидэр Герман 16 оноо, ОХУ – 12 оноо.
6-р хэсэг
Казакстан 0 : 4 Англи (40′ Барри, 45+1 Хескей, 72′ Рүүни, 77′ Лампард)
Англи : Роберт Грин, Глен Жонсон (75′ Бекхэм) Э.Коул, Барри, Апсон, Тэрри, Уалкотт (46′ Райт-Филипс), Лампард, Хескей (81′ Дофое), Рүүни, Жеррард
Беларус 5 : 1 Андорра (2′ 75′ Близняк, 44′ Калачев, 50′ 65′ Корниленко), (90+3 Лима)
Хорват 2 : 2 Украйн (2′ Петрич, 68′ Модрич), (13′ Шевченко, 54′ Хай)
Англичуудын ялалтын цуврал үргэлжилсээр. Фабио Капеллогийн удирдлаганд орсноосоо хойш тэд ердөө хоёрхон удаа ялагдаж, 14 ялалт байгуулжээ Хэрвээ энэ эрчээ алдахгүй явбал Будант Албиончуудын олон жилийн мөрөөдөл биелэхэд нэг их хол биш болоод байна. Одоогоор тэд хэсэгтээ 6 хожилтой 18 оноотой явж байгаа ба араас нь Хорват 7 оноо алдах ажээ.
7-р хэсэг
Литуань 0 : 1 Румын (38′ Марика)
Серби 1 : 0 Австри (7′ Ненад Милижаш)
Серби, Францаас 5 оноогоор тасарлаа. Одоо тэд лхагва гаригт Фалаогийн арлыг ялчихвбал онооны зөрүүгээ улам холдуулах боломжтой. Гэхдээ гурван өнгөтнүүд тэднээс 1 тоглолт дутуу яваа. Энэ хооронд Францын өмнө гишгэх гэсэн Литуаний мөрөөдөлд Румынчууд саад боллоо. Тэд 9 оноотой 3-р байранд жагсаж байгаа юм.
8-р хэсэг
Болгар 1 : 1 Ирланд (29′ Телкивский), (24′ Данне)
Кипр 2 : 2 Монтенегро (13′ Константину, 45′ Михайл), (65′ 77′ Даманович)
2-р байрын төлөө өрсөлдөж буй Болгарчууд, талбайдаа тэнцсэнээр Ирландыг гүйцэхэд хүндхэн болов. Уг нь тэд энэ тулаанд ялсан бол онооны зөрүүгээ 3 болгож ойртуулах боломжтой байсан юм. Одоогоор энэ хэсгийг Италийн шигшээ 14 оноотой тэргүүлж байгаа.
9-р хэсэг
Македон 0 : 0 Норвег
Исланд 1 : 2 Недерланд (87′ Шугарассон), (8′ Де Ёонг, 15′ Ван Боммел)
Нисдэг Голландууд Европын бүсээс хамгийн анхны эрхийг халаасаллаа. Тэд зургаан тоголтонд английн адил ганц ч тэнцээ ялагдалгүй байгаа ба ардаа яваа багуудаас даруй 11 оноогоор тасарсан тул ийнхүү Өмнөд Африкийг зорих тийзээ захиалжээ.
Лхагва гаригт тэд Норвегийг хүлээж авах бопл Македон-Исландтай тулна.
2-р байранд яваа Шотланд, хомоол хамж буй Норвегийн хооронд гуравхан оноо зааглаж байгаа тул өрсөлдөөн маш ширүүн байх нь ойлгомжтой.
Урьдчилсан шатны европын бүсийн мэргэн буучаар Боснигийн Дзеко 7 гоолтой явж байна. Ардаас Рүүни, Смоларек нар 6 гоолтой нэхэж байгаа юм.
Азийн бүс
Х.Солонгос 0 : 0 Иран
Узебкитсан 0 : 1 Япон (9′ Оказаки)
Катар 0 : 0 Австрали
АНЭ 0 : 2 Ө.Солонгос (5′ Чу Юн Пак, 37′ Сун Юн Ки)
Азийн бүсээс гурван шигшээ ДАШТ-ийн эрхээ халаасаллаа. Япон, Австралийн багууд тус бүр 14 оноотой хэсгээ тэргүүлж чадсан бол Өмнөд Солонгосчууд , Арабуудыг буулган авснаар хойд зүгийн ах дүү нараасаа 3-н оноогоор илүү гарчээ. Үлдсэн эрхийн төлөө Хойд Солонгос-АНЭ хоёр өрсөлдөх нь тодорхой болсон.
Харин нэмэлт нэг эрхийн төлөө Иран, Бахрэйний багууд тунаж магадгүй байна.
КОМНЕБОЛ
Уругвай 0 : 4 Бразил (12′ Дани Алвес, 36′ Хуан, 52′ Луйс Фабиано, 75′ Кака)
Хөлбөмбөгийн шидтэнүүд энэ ялалтыг авснаар 24 оноотой болж бүсээ тэргүүлж эхэллээ. Тэдний дараагийн учраа нь Парагвай, Аргентиний хүчирхэг багууд байх тул ДАШТ-н авсан гэж хэлэхэд арай л эрт байна. Гэхдээ тэд яаж ийгээд Африкийг зорих нь тодорхой. Миланаас явна хэмээн сандаргаж байгаа Кака энэ тулаанд пеналтис нэг гоол оруулжээ.
Бразил : Жулиа ЦезарДани Алвес, Лусио, Жуан, Фелипе Мело, Клебер, Элано (66′ Римарес) Жилберто, Луйс Фабиано, Кака (85′ Жисуе) Робиньо (85′ Баптиста)
Боливи 0 : 1 Венесуель (33′ Риверо а.г)
Аргентин 1 : 0 Колумби (56′ Диаз)
Марадонагийн нутгийнхан сандруу байна. 13 тойргийн дараах байдлаар тэд 22 оноотой 4-р байранд яваа ба нэг л алдаа гаргавал Уругвайд гүйцэгдэх аюултай буй. Энэ хүнд үед Хетафегийн хамгаалагч Диаз багтаа тун чухал ялалтыг авчирлаа.
Парагвай 0 : 2 Чили (13′ Фернандез, 50′ Соуза)
Ялсан бол Парагвай, Бразилаас 3 оноогоор илүү гарах байлаа. Гэхдээ энэ ялагдал тэдэнд онц хүндрэл учруулахгүй болов уу.
КОНКАКАФ
Тринидад Тобаго 2 : 3 Коста Рика (29′ Эдвардс, 63′ Самуель), (40′ Саборио, 52′ 68′ Боргес )
АНУ 2 : 1 Гондурас (39′ Донован, 68′ Боканегро), (5′ Костли)
Эль Сальвадор 1 : 2 Мексик (11′ Мартинез, 86′ Куантанилла), (71′ Бианко)
Мексикийн шигшээн энэ ялагдал олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Дэлхийн чансааны 100-д эрэмбэлэгддэг, ганц ч гялтайх одгүй Сальвадорчууд тэдний буулган авч 3-р байранд жагсаж байгаа нь ч мөн дуулиан. Хэрвээ ”El Tri” нар хямралын байдлааса хурдан гарахгүй бол ДАШТ-ийг өнжих аюул тулгараад буй.
Африк
Габон 3 : 0 Того
Тунис 2 : 0 Мозамбек
Замби 1 : 0 Руанда
Малави 0 : 1 Буркино Фасо
loading...




first
loading...
portugal hojchij ovoo doo. gehdee tiim ch saingui l bna daa.
loading...
Англи эхний гоолыг хийхэд Жеррард ямар гоё цохив оо. Казахын хаалгач арайхийж хаахад нь Бэрри нэмчихсэн.
loading...
ter chn ehnii bish 2 dahi goal tegleech barry nemeegui heskey nemsen
barry ehniii goal-g murguj hiisiimdaa hugshun
manai 2 bag ch tasarhai bna shuu
holland maani erhee avchlaa
england maani ch gsn todiilun udahgui avchih bh
yayayaya portugal ch hund bna daa
cr7-g harahiig ih husj bna daa
loading...
harin rooney-n goal bol shan goal bsan shuu
shan haichilj hiisen
loading...
gerrard tsohihod n heskey nemsen shdeee, portugal muuu bnleee ter albantai huretel zovj bj hojlooo shd, 90+3 deer hamgaalagch hoino bj bhgui urd murguj goal hiiisen portugal neg l yavahgui bna aaaaaaaaaaa
loading...
Хүүе ээ sportnews.mn -ee та нар Куарежма маань хаана юу хийж яваа талаар мэдээ оруулаач гуйя. Челсид байхгүй , Интертээ байхгүй огт харагдахгүй байна. Та нар түүний талаар сүүлийн үеийн мэдээлэл оруулаач.
loading...
Quaresma чинь үхцэн ш дээ гэхгүй юу. Заза тоглосын Chelsea-даа байгаа байлгүй дээ.
loading...
Chelsea-д байгаа. Гэхдээ гэмтэлтэй байгаа шиг санагдаж байна.
loading...
uu portugal uzlee arai hiij hojson sh de.. ene maygaar shalgarch chadsan ch 16daa c orj chadku hasagdah bhaa.. netherland bol sain bna le.gehdee l azgui bag do..3 arslang uzeegui ugaasaa todorhoi bsan…
loading...
Angil uragshaa gants shutdeg bag mine shu GOGOGO
loading...
gui e portugal maani neg orchvol sain togolj magad shuu
ymar ch bsan erhee avchaasai
loading...
angli uragshaa uragshaa
angli 2010 oni Äàøò-ä ò¿ð¿¿ëýõ áàéõäàà áàñ ë õàòóó áàéíà äàà beckham sain shuu
loading...
england sain bnaa afric yavah tiizee barag avchih bh harin africiin haluund togloj chadahgui bh ted chaddaggui yum. tegeed nad metiin englandiin hugjuun demjigchidiig uiluulaad l duusah bh. zugeer minii bodloor umnud americiin baguudaas ali neg n turuulne bh ted haluund togloj chadna.
loading...
Nederland sain bgaa shuu !!!!!!!!!!!!!!! Uragshaa Oranje hoera hoera
loading...
CR7 erhee avch chadahgyi uilna daa
aaaaaaaaaaaaa aaaaaaaaaaa
loading...
Nederland Spain sain bgaa europaas!!!!!!!!!!
loading...
Quaresma intert bgaa sh te
loading...
golland tasartsan bnsh de 2010 ond tvrvlehed gaihah ymgvie
loading...