Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Ялалтын цуврал үргэлжилсээр

GD Star Rating
loading...

Женсон Баттон энэ улиралын зургаа дахь ялалтаа авлаа. Марк Веббер, Себастьян Феттель нар удаалж шагналын тавцанд гарав.

51

Гараагаа амжилттай хийсэн Феттель хол зам ч туулж амжилгүй алдаа хийж замаас хазайхад нь Баттон тун амархан урд гарав.Феттелийн уралдаанд түрүүлэх цорын ганц боломж нь гараанаас эхлэн тасран зайгаа авах байсан бөгөөд ийнхүү бүтэлгүйтэв.Үүний дараагаар Британи эрийг хэн ч гүйцэхээ өнгөрсөн юм. Харин хоёрдугаар эгнээнээс Бариккелло маш муу гараа хийж бараг зогсож хоцорсон гэж болно.Трулли амжилттай хөдөлсөн ч удалгүй Феттель шиг алдааг хийж Марк Вебберт нэг байрлалаа алдсан.Эхний тойргын дүнд Баттон тэргүүлж Феттель, Веббер, Трулли, Росберг, Масса , Алонсо болон Кубица наймд араас нь Райкконен, Накажима, Ковалайнен, Барикелло, Хайдфелд, Глок гэсэн дараалалтай шугам давсан.Дөрвөн тойргын дараа Физикелла техникийн гэмтлээс болж машинаа гараажинд зогсоов.Наймдахь тойрогт Барикелло, Ковалайнентай шүргэлцэж багахан эвдрэл амсаж хожим урд хитэгээ солив.

Ред Буллын анхны төлөвлөгөө амжилтгүй өнгөрсөн ч Б төлөвлөгөө болох богинохон гурван удаа зогсолт хийх шийдвэр нь хоёрдсон арга мэт байлаа.Гурав зогсох тактик нь олон хүнд ойлгомжгүй санагдсан гэдэгтэй санал нийлэх бизээ.Хамгийн эхний зогсолтыг С.Феттель 15 дахь тойрогт хийлээ.Дараагаар нь Трулли , Баттон 17-д, 18-дахь тойрогт Веббер, Росберг, Райкконен нар цэнэглэв.Феттель Баттоны араас нэхэж ойртон ирсэн ч түүнийг гүйцэх боломжгүй байлаа.Хожим хэвлэлийн хурал дээр түүний хэлснээр Баттон маш хурдтай байсан ба нэхэж ойртох ба гүйцэж түрүүлэх бол өөр зүйлүүд гэсэн юм.Феттель тойрогоос тойрогт цаг алдаж, хоёрдугаар байрлалаа Вебберт алдаж эхэлсэн юм.43-дахь тойрогт Баттон сүүлийн зогсолтоо хийв.Мөн энэ тойрогт Трулли, Веббер нар цэнэглэв.48-дахь тойрогт Феттель сүүлийн удаа цэнэглэхэд нь Вебберт хоёрдугаар байраа алдах нь тодорхой болжээ.Уралдаан дуусахаас арваад тойргын өмнө Барикелло машинаа гэртээ бүрмөсөн авчирсан нь Браун баг энэ улиралд анхны удаа уралдааныг орхисон тохиодол болов.

42

Баттоныг барианы шугам давхад нь багийн радиогоор “..Jenson ..unbelievable..” гэж цуурайтаж байлаа. Ингээд Туркийн Гран Прид гарааны түрүүг авсан нисгэгч түрүүлдэг уламжлалыг Баттон өөрчлөв.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Man U says:

    button sn baisaan. vettel eronhiidoo sain uraldaj bsan bolovhc. bolchimgui heden aldaa gargasan. tiimees ch 2bair uharlaa. massa kimi alonso hamilton ed nar ch buur suraggui bolj dee.

    GD Star Rating
    loading...
  2. ganzorig says:

    tegj bolohgui redbull,brown gp mashin ni sn bgaa uchraas ungursun jil button 4,barechelo 5 onooo awch bsan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: