loading...
Ирэх 6 сарын 20нд болох Владимер Кличко, Девид Хэйс хоёрын тулааны тов шатав. ”Том амт” Хэйс бэлтгэл дээрээ бэртэж гэнэ. Харин 60.000 хүний суудалтай Шалке Аренад болох тулааны билет нь зарагдаад бараг дуусан байгаа сурагтай. К2 энэ тулааны товыг заавал аврах арга эрэлхийлсээр хэсэг сандарч гүйсний эцэст харин ч Хэйсээс хавгүй илүү өрсөлдөгч олоод авлаа.
Өнгөрөгч 5/30нд Оросын аварга биет Николай Валуев Узбекийн сайн эр Руслан Чагаев хоёрын Финляндын нийслэл Хелсинкид болох ёстой WBA-ын аваргын бүсний төлөөх тулаан болох өдрийнхөө яг өглөө нь гэнэт болохоо болив. Учир нь Чагаев хэдэн жилийн өмнөөс хепатитис Б манайхаар бол элэгний халдварт шар гэдэг өвчний төдий л хүчтэй биш хэлбэрийн вирусийн биедээ тээж явжээ. Үүнийг нь финляндын боксын холбоо цусных нь шинжилгээгээр олж тогтоогоод Валуевын талд анхааруулсан байна. Тулаан болж болох ганц болзол нь Валуевт 24 цагын дотор үйлчилэх дархлааны вакцин хийх санал байлаа. Гэвч Аврага биет Валуев мөнөөх вакцинийг хийлгэхээс татгалзсанаар тулааны товыг шатааж орхив. Энэ байдалд дургүйцсэн Чагаевын промоутер Коол ийнхүү өгүүлэв:
- Валуев бол хамгийн том биетэй ч хамгийн аймхай боксчин.
Үүний дараагаар WBA-аас Чагаевын бүсийг хүчингүй болгож Валуевыг шинэ жинхэнэ аваргаар өргөмжлөв. Үүнд дараахь хоёр шалтгаан байсан. Нэгдүгээрт: Чагаев хоёр ч удаа бэртлийн улмаас Валуевын даагаа нэхэх тулааны товыг шатааж байсан. Хоёрт дээрхи шалтагаас болоод сүүлчийн тулааны тов бас л шатахад хүрэв.
Ийнхүү Чагаев бэртлийн улмаас бүсээ хамгаалж чадахгүй байх хооронд Чагаевт холбооноос нь бэртлийн улмаас түр “тэтгэвэрт” гарсан гэдэг статус өгөөд Валуев Жон Руис хоёрын хоорнд аврагын тулаан зохион байгуулсан юм. Энэ тулаан 12 раунд үргэлжилсэний эцэст Валуев хажуугийн шүүгчдийн оноогоор ялалт байгуулав. Ингэж холбооны шинэ аврагаар Валуев тодорсоноор холбоо албан ёсны хоёр аврагатай болж ёстой л бөөн холион бантан хутгасаны эцэст өнөөх хоёр аврагын бүсээ нэгтгэх тулаанаа Хелсинкид хийхээр товлоод бэлтгэлээ ханаад байтал бас л бөөн асуудал ундран гарч ирэх нь энэ ээ.
Кличко үүнийг сонссон даруйдаа Валуевын хаалгыг тогшив. Валуевыг сонгодгын учир нь Кличкогийн гэр бүлд дутаад байгаа ганцхан аврагын бүсийг Валуев эзэмшиж байгаад байсан юм. Гэвч Валуев түүнд хаалгаа тайлж өгөх нь бүү хэл хамраа ч цухуйлгасангүй. Үүндээ Валуевын өгсөн албан ёсны тайлбар нь:
- Би Чагаевтай тоглоно гээд зөвхөн өөрөөсөө жижиг бас солгой өрдөг тамирчидтай спаринг хийж өөрийгөө бэлдсэн байсан тул нэгдүгээрт том биет Кличкод бэлтгэгдээгүй байсан, хоёрт Чагаевтай хийх байсан тулааны тов шатсанаас хойш долоо хоног огт бэлтгэл хийгээгүй байна. гэв
Үүнд дургүйцсэн Клитчко ийн өгүүлэв:
- Валуев урд нь Чагаевтай аваргын бүсээ хамгаалах тоглолтон дээр Чагаевын Б вирус тээгч гэдгийг мэдэж л байсан шүү дээ. Гэтэл одоо болохоор яагаад гэнэт одоо л мэдэж байгаа юм шиг гайхсан дүр гаргаад байна гэдэг нь сонирхолтой.
Үнэндээ ч Валуев ах дүү хоёртой тулахгүй гэхдээ саран дээр ч хөл нүцгэн гүйж гарахаас буцахгүй АМЬТАН шүү дээ.
Ийнхүү Кличко Чагаевт санал тавих нь боломжын цор ганц гарц төдийгүй Чагаевт ч энэ нь амьдралд нь тохиож болох томоос том боломж юм. Энэ тулаан бол хүнд жингийн мэргэжлийн боксод ойрд гараагүй сонирхол татсан тулаан болох болно гэдэгт олон мэргэжилтнүүд итгэлтэй байна. Чагаев үнэхээр топ формтой рингэн дээр өрөөд зогсоход Кличкогийн хувьд хамгийн хатуу самар байх болно. Кличко солгой өрдөг өрсөлдөгчтэй тал найлдэггүй. Ялангуяа зүүн, богино тэсрэлттэй цохилтонд нилээдгүй тэвдэж харагддаг. 2004 оны 4 сард Кличко ӨАБНУын тамирчин Саундерст КО оор ялагдаж байж билээ. Саундерс солгой өрдөг бөгөөд солгой, хурдтай мөн тэсрэлттэй өрсөлдөгч Кличкод хэцүү байдгийн эхний факт бол энэ. Дараа нь Оросын WBO ын аврага солгой өрөлттэй Ибрагимовтой хийсэн тоглотод Кличко зөвхөн урт өндөр хоёроо ашиглаж л ялалт авч харагдсан нь удаахи факт болно.
Чагаевын хувьд түүний цорын ганц боломж ч байж болох юм. Учир нь Чагаев ялагдсан тохиолдолд түүнд Валуев ч том Кличко ч боломж өгөхгүй. Поветкин Димитренко Хэйс байхад Чагаеваар дахин боксын ертөнцийг уйдаагаад ч яах вэ. Тиймээс Чагаев энэ удаа өөрийнхөө Каррераар ирээдүйгээр тоглож байна гэсэн үг. Гэхдээ Чагаев жинхэнэ хүнд жингийн хувьд Хэйсээс чанарын хувьд хамаагүй илүү байх нь ойлгомжтой. Хүнд жинд крузерээс хамаагүй илүү хүнд цохилт ирдэг гэдгийг Хэйс сайн ойлгохгүй л байгаад байх шиг.
Энэ тулаанд Кличкогийн ялах магадлал магадгүй 70 %. Хэрэв Чагаев эхний таван раундын дотор Кличког унгаж чадахгүй л бол ялалтыг Владимр гэр рүүгээ авч одно. Жинхнээсээ л рингэн дээр учраагүй байгаа болхоор энэ бол зөвхөн таамаг юм. За ингээд бокс сонирхогч ноёд хатагтай нараа, ladies and gentlemen, meine Damen und Herren, уважаймий дамы и господа
Let’s Get Ready To Rumble !!!
loading...




loading...
Valuev hezee sain bsiin bee !!!!!!!!! KO barag bhgui gar doo
Klitchko ch ter, nadad oros ivanuudiin zodoldohiig harhaar unen teneg bdiin. Haruud zugeer shdee
loading...