Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Истанбулын хэдэн асуулт

GD Star Rating
loading...

Баттон  гүйцэгдэшгүй хурдтай байлаа

81Баасанд Барикелло , Баттоноос илүү хурдтай байлаа.Бямбад Баттон Барикеллогийн өмнө гарч мөн уралдаанд ямар ч бэрхшээлгүй түрүүлэв. Иймэрхүү дүр зураг хэдийнээ бидэнд танил болжээ. Баттон: ”Энэ бол миний энэ жил жолоодсон хамгийн шилдэг машин байлаа” гэж магтав.Ред Буллын Феттель гарааны түрүүг авсан ч уралдаанд түүнийг гүйцэх хурдтай байсангүй.Мэргэжилнтүүд тайлбарлаж байгаагаар Ред Буллын машин нэг тойрогт маш сайн хурдалдаг.Харин Брауны машин холын зайд тогтмол хурд сайтай байсан.Энэ нь тэдний машины хүчтэй байсныг илтгэж байна гэжээ.

Феттелийн алдаа

53Гараанаас байрлалаа хамгаалж чадсан хэдий ч эхний тойргын 9 дэхь эргэлтэнд алдаа хийж уралдааны хошуучлалаа Баттонд алдсан. Феттель: ”Миний алдаа байсан, бүхэл өдөр энэ л хэсэгт хэцүү байв.Магадгүй араасаа салхинд туугдсан байх.Хоёрдахь тойрогт би машинаасаа бараг салах шахсан” гэлээ.

Ред Буллын тактик

Уралдааны эхэнд хийсэн Феттелийн алдаанаас Ред Булл багийхан гурван удаа зогсох шийдвэрт хүрчээ.Үүгээрээ Баттоныг довтолж шахалт үзүүлэх зорилготой байв.Тэдний тооцоолсноор нь хэрэгжих магадлалтай байсан ч Феттельд үүнийг хийх боломж байсангүй бүр багийн хамтрагч Марк Вебберт нэг байрлал алдсан юм.Тэр хангалттай хурдтай байгаагүй бөгөөд хоёрдахь удаа цэнэглэсний дараанаас машинд нь бага зэргийн чичиргээ мэдрэгдэж хурд нь саарчээ.Стратегийг алдаатай бус харин дугуй сайн таарахгүй байсан эсвэл тэр бүр тайлбарлахад бэрхтэй техникийн шалтгаанаас болсон гэж багийн зарим гишүүн хэлсэн байна.

Феррарид ахиц алга

Монакод улаанууд тэргүүн эгнээ хавьцаа эргэн иржээ гэсэн сэтгэгдэл төрүүлсэн.Тэгвэл Истанбулд маш муу оролцлоо.Фелиппе Масса гараагаа сайн хийсэн ч уралдаанд юм өөрчилж чадсангүй.Багийн дарга Стефано Доменикалли амжилт олоогүйгээ замын онцлогоос хамааралтай гэж тайлбарлав.

Барикелло яагаад гарааг муу хийв ?

Браунчууд хүчирхэг байгаагаа дахин нэг удаа нотолсон ч шүүмжлэл хүлээх хүний нэг бол Барикелло юм.Түүнд Мельбурнд тохиолдсон шиг асуудал гарсан.Түүний Anti-Stall-System холбогдож  яаран коонсыг хурдан сольсоноос хурдны хайрцагт гэмтэл гарсан байна.Хурдны хайрцаг хэт халж байсан учир эвдрэхээс сэргийлэн түүнийг уралдаанаас гаргасан гэнэ.

Хэдийгээр Барикелло Истанбулаас  ганзага хоосон буцсан ч дэлхийн аваргын жагсаалтанд оноогоор хоёрдугаарт яваа.

Гурван өөр тактик

Истанбулд багууд гурван өөр тактик хэрэгжүүлсэн.Уламжлалт хоёр удаа цэнэглэх , гурван хэсэг бүхий стратегийг ихэнхи багууд хэрэглэв.Ред Буллын Феттель цор ганцаараа гурван удаа зогсох, дөрвөн хэсэгтэй тактиктай байлаа.Макларены Л.Хэмилтон, Торо Россогын С.Бурдэ нар зөвхөн нэг удаа цэнэглэв.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Kobe@Messi says:

    Ene ulirald Brown GP ch F1-iin baguudad shinechlel heregteig haruullaaaa
    daraa ulirlaas ferrari zereg baguud yum bodoh blgui dee jaahan sonirholgui uitgartai bna

    GD Star Rating
    loading...
  2. IBRA says:

    Ferrari, McLaren yavan changarah bailguidee..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: