loading...
Рожер Федерер өнөөдөр хожсон ч хожоогүй ч түүхэнд үлдэх теннисчин. Гэхдээ өнөөдрийн ялалт нь түүнийг албан ёсоор бүх түүхийн хамгийн агуу теннисчин болгож байна.
Францын нээлттэй тэмцээний шигшээ тоглолтонд Федерер Робин Содерлингийг 6-1 7-6 6-4 харьцаагаар буулгаж авснаар Парисийн шороон хучилтат талбай бүхий Их дуулгад анх удаа, нийтдээ Их дуулгад 14 дэх удаагаа түрүүлж байна.
Пит Сампрасын Их дуулгын түрүү мөн 14 боловч Ролан Гаррост нэг ч удаа түрүүлж байгаагүй юм.
Ролан Гарросын шигшээд Федерер 4 дэх удаагаа шалгарахдаа ийн анхны түрүүгээ авч байна. Тэрээр бүх Их дуулгад түрүүлсэн 6 дахь эрэгтэй теннисчин болов.
Федерер тоглолтын эхнээс л давамгайлж, эхний 4 геймийг дараалж авснаар эхний сетэд 6-1 харьцаагаар тэргүүлсэн бол 2 дахь сетэд Содерлинг арай дээр тоглож, тай-брейк гарсан. Тай-брейкт Федерер мөн л илт илүүрхэж, Содерлингэд ганц л оноо алдсан байна. 3 дахь сетэд ч Федерер давамгайлж, 14 дэх Их дуулгаа хүртэв. Парисийн төв кортод цугласан олон үзэгчид тоглолтын турш Федерерийг дэмжиж, ”Ро-жер! Ро-жер!” хэмээн уухайлж байлаа.
Хэдий шигшээ тоглолтонд хожигдсон ч тэмцээний 23 чансаатай Робин Содерлинг тэмцээнийг сонирхолтой болгосон юм. Тэр 4-р тойрогт Рафаель Надалийг хожоогүй бол Федерер түүхэн амжилтаа үзүүлж чадах байсан ч юм уу, хэн мэдлээ.
Федерер 2 долоо хоногийн дараа эхлэх Уимблдонд 15 дахь Их дуулгынхаа төлөө тоглоно. Түүний гол өрсөлдөгч Рафаель Надаль гэмтлийн улмаас Уимблдоныг өнжиж магадгүй гэсэн мэдээ гарсан. Федерер Уиблдонд 5 удаа түрүүлээд байгаа юм.
Ролан Гарросын аварга Федерер 1.5 сая доллар, дэд аварга Содерлинг 750 000 долларын мөнгөн шагнал тус тус хүртжээ.
| Федерер | Сампрас | |
| 14 дэх “ИД” авах үеийн нас | 27 нас, 303 өдөр | 31 нас, 27 өдөр |
| “ИД”ийн шигшээд | 14-5 | 14-4 |
| Нийт ялалт, ялагдал | 650-155 | 762-222 |
| Нийт цом | 59 | 64 |
| Чансааг тэргүүлсэн 7 хоног | 237 | 236 |
Тэмцээний эрэгтэй хос төрөлд Чехийн Лукас Длоухи, Энэтхэгийн Линдир Паес нар, эмэгтэй хосод Испаний Медина Гарриго, Виржиниа Руано Паскуал нар, холимог хосод АНУ-ын Лиезель Хюбер, Боб Брайан нар тус тус түрүүлжээ.
Федерерийн “Их Дуулга”-ууд
1. Уимблдон 2003 – 21 настай Федерер шигшээ тоглолтонд Австралийн давуулалтын мастео Марк Филиппоуссисийг 7-6 (7/5) 6-2 7-6 (7/3) -аар ялж, анх удаагаа Их дуулгад түрүүлжээ. Федерер өмнө нь Их дуулгын шөвгийн 8-аас хэтэрч байгаагүй юм.
2. Австралийн нээлттэй тэмцээн 2004 – 2 дахь түрүү нь. Шигшээд ОХУ-ын Марат Сафиныг 7-6 (7/3) 6-4 6-2 харьцаагаар хожсон.
3. Уимблдон 2004 – Лондонд 2 дахиа дараалан түрүүллээ. Шигшээ тоглолтын ялагдагч нь АНУ-ын Энди Роддик бөгөөд түүнийг 4-6 7-5 7-6 (7/3) 6-4 -өөр хожжээ.
4. US Open 2004 – Федерер Их дуулгын эхний 4 шигшээ тоглолтондоо бүгдэд нь ялсан анхны теннисчин, нэг жилийн 4 Их Дуулгын 3-т нь түрүүлсэн сүүлийн 16 жилийн анхны теннисчин тус тус болов. Нью-Йоркт анх удаа түрүүлэхдээ шигшээ тоглолтонд Австралийн Ллейтон Хьюиттийг 6-0 7-6 (7/3) 6-0 харьцаагаар “дээрэлхжээ”.
5. Уимблдон 2005 – Уимблдоны 3 дахь дараалсан түрүү. Шигшээд Энди Роддикийг 6-2 7-6 (7/2) 6-4-өөр хожив.
6. US Open 2005 – Ю.Эс.Оупений аваргаа хамгааллаа. Шигшээ тоглолтонд талбайн эзэн, 35 настай Андре Агассиг 6-3 2-6 7-6 (7/1) 6-1-ээр хожжээ.
7. Австралийн нээлттэй тэмцээн Open 2006 – Тэрхүү тэмцээнд Киприйн Маркос Багдатис шуугиан тарьж, олон шилдгүүдийг хожсон ч шигшээд Федерер түүнийг зогсоож, өөрийн 7 дахь Их дуулгаа авсан. Гэхдээ Федерер өрсөлдөгчөө бассан уу яасан, эхний сетийг алдсан байх юм. Федерер – Багдатис. 5-7 7-5 6-0 6-2
8. Уимблдон 2006 – Федерер зүлгэн гадаргуутай талбайд дараалан ялсан цувралаа 48 болгов. Шигшээд Рафаель Надалийг 6-0 7-6 (7/5) 6-7 (2/7) 6-3 харьцаагаар хожиж, Уимблдонд 4 дэхээ дараалан түрүүлэв.
9. US Open 2006 – Шинэ зуун гарснаас хойш Уимблдон, Нью-Йоркт зэрэг 3 жил дараалан түрүүлсэн анхны теннисчин боллоо. Шигшээд Энди Роддикийг 6-2 4-6 7-5 6-1-ээр хожжээ. 9 дэх Их дуулгаа авснаар Их дуулгад түрүүлсэн амжилтаараа Андре Агасси, Фред Перри нарыг ардаа орхив.
10. Австралийн нээлттэй тэмцээн Open 2007 – Федерер 1980 оноос хойш Их дуулгын тэмцээнд нэг ч сет алдаагүй түрүүлсэн анхны теннисчин болжээ. Мелбурьний шигшээд Фернандо Гонзалесийг 7-6 (7/2) 6-4 6-4 -өөр хожиж, уг тэмцээний 3 дахь түрүүгээ авсан.
11. Уимблдон 2007 – Уимблдонд 5 дахиа дараалан түрүүллээ. Шигшээ тоглолтонд Рафаель Надалийг 7-6 (9/7) 4-6 7-6 (7/3) 2-6 6-2 – харьцаагаар 5 сетийн ширүүн тулааны эцэст хожсон байна.
12. US Open 2007 – Залуу оддын нэг Сербийн Новак Жоковичийг шигшээ тоглолтонд 7-6 (7/4) 7-6 (7/2) 6-4-өөр хожиж, Америкийн нээлттэй тэмцээнд 4 дэх удаагаа түрүүлэв.
13. US Open 2008 – Ролан Гаррос, Уимблдоны шигшээ тоглолтонд Надальд дараалан хожигдож, олимпийн наадамд бүтэлгүйтээд байсан Федерер Нью-Йоркт 5 дахь удаагаа түрүүллээ. Шигшээд Их Британий Энди Мюррейг 3 сетэд хожсон юм.
14. Ролан Гаррос 2009 – 3 жил дараалан Надальд хожигдоод байсан Федерерийн өнийн хүсэл биелж, Ролан Гаррост анх удаа түрүүллээ. Түүгээр зогсохгүй Их дуулгын тэмцээнд 14 дэх удаагаа түрүүлж, Пит Сампрасийн дээд амжилттай зэрэгцэв.
loading...







Uilmaar l bsan shuu
loading...
aguu aguu . Roger Federer . 15 bolgono shuu ho
loading...
ter chadna. Haas, Del Petro nartai hiisen togloltuud uneheer setgel tugsheesen toglolt bolj tereer tamirchin hunii gaikhaltai tevcheeriig haruulj bsan shu. Ter togloltuudiig yagaad end duridsangui ve?
Ter 15 dahi ih duulgaa avaj chadnaa. iluug ch avna
loading...
Federer aguu toglogch shuudee. 14 deeree neleed heden turuu nemeh bh. federert nas bna chadvar bna aviyas bna medremj bna…
loading...
Roger 15, 16, 17 …………………………. dah tsomuudaa avaarai
loading...