loading...
6 дугаар сарын 12 ны Баасан гаригт FIA –гаас 2010 оны Формула-1ийн уралдаанд оролцох багуудын нэрсийг зарлах ёстой.Ирэх улиралд FIA-гийн шинэ дүрэм нөхцөлүүдийг хүлээж аван оролцохоор мэдүүлгээ өгсөн олон багуудаас гадна одоо уралдаж байгаа багуудаас Форса Индиа, Уильямс багууд мэдүүлэгээ өгөөд байгаа билээ.Үлдсэн найман баг буюу FOTA-гийнхан Макс Мослигийн шинэ дүрмийн өөрчлөлтийг таашаахгүй гэдгээ олон удаа мэдэгдсэн бөгөөд байгуулсан гэрээ болон 2009 оны дүрмийг гол түшиц болгох шаардлагыг илгээн хэрэв хүлээж аваагүй тохиолдолд ирэх жил уралдаанд хамт оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа.Мягмар гаригын орой Макс Мосли энэхүү шаардлагуудыг хүлээж авахгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.Тэрээр маргаашийн дотор багуудыг ямар нэгэн нөхцөлгүйгээр мэдүүлгээ өгөхийг шаардав.Хэрэв багууд асуудалгүйгээр мэдүүлгээ өгвөл дараагаар нь шинэ дүрмийн талаар хамтран хэлэлцэж болно гэв.Тэгээд 2010 оны дүрмийг , зөвхөн мэдүүлгээ өгсөн багууд л өөрчлөлт хийх санал нэгдсэн тохиолдолд өөрчлөх боломжтой гэсэн байна.
Мослигийн тулгалт байдлыг улам хурцатгах нь гарцаагүй .Мосли болон Берни Эккелстоуны хийж байгаа ажил нь автомашин үйлдвэрлэгчидтэй болон том багуудын ашиг сонирхолд огт нийцэхгүй байгаа.Хямрал хэнийг ч тойроогүй бөгөөд Супер Агурри, Хонда өндөр зардлаас болон Формула-1ийг орхисон.Макс Мослигийн болгоомжилж байгаагаар одоогийн нөхцөлийг өөрчлөхгүй аваас дараагийн багууд болон үйлдвэрлэгчид Формула-1 ийг орхиж магадгүй .Тиймээс төсвийн хязгаарлалт тогтоож олон багийг Формула-1д татан оролцуулах зорилготой.Хэрвээ одоогийн багууд Мослид буулт хийвэл ирэх улиралд тэдэнд ашиггүй их зардал гарна гэж ойлгогдож байна.Саяхан давхар диффузор нь дүрэмд харшлахгүй гэсэн шийдвэр гарснаар диффузоргүй багууд бүгдээрээ үүнд дахин бөөн ажил, цаг хугацаа, мөнгө зарах болсон.Нэг жишээ дурьдахад 2009 оны улиралаас төсөв бууруулах арга хэмжээг авч эхэлсэн ба багууд ч үүнийг дагасан.Шинээр KERS системийг зохион бүтээж ашиглах болов.Энэ нь жижиг гэлтгүй бүх багийн хувьд чамгүй зардал шаардсан аян байлаа.Үр дүн нь олигтой гарсангүй.Тэгвэл FOTA-гийнхан Истанбулын уралдааны дараа үүнийг цаашид хэрэглэхгүй байхаар санал нэгдсэн .Сүүлд хоёрхон баг KERS системийг ашиглаж байсан нь ингээд зогсов.Үүнтэй ижил төстэй үйл явдлууд болох нь тэдэнд таалагдахгүй.
FOTA-гийн найман баг болох Феррари, БМВ Заубер, Тоёота, Макларен Мерседес, Рено болон Ред Булл, Торро Россо, Браун ГП 2010 онд уралдаанд оролцох уу үгүй юу? Хэрэв үгүй бол Формула-1 ямар байх вэ? гэсэн асуулт тавигдаж байгаа.
FOTA Мослигийн шаардлагад ямар хариу барих нь маш сонин байна.
loading...




I am first
loading...
FOTA giin baguud F1s garaad oor uraldaan zohiovol bas l goe yum bolno doo. gehdee ajiglaj l baiy. 2ula gediij gediij baigaad l dundiig barimtalsan shiidver garah blgui dee
loading...
ene FIA ih sonin shuu.. zardal buuralna gej bainga yaridag hernee, yarij baigaataiga uyaldsan shiidwer yuruusuu gargahgui.. ene jil gehed l dawhar defusse gej bailaa yumiig demjeed l .. anhandaa 2 .3 -n bag hereglej bsan zuiliig bugded n tulgaad l buun zardal buun budlian hiij baih yum.. herweee ferrari eswel mclaren 2 -n ali neg anh dawhwr defusse-g ni tawisan bsan bol shuud horigloh bsan gej bi bodoj bgaa.. ene metechlen shiidwer gargahdaa dandaa sonin yum hiij bn.. odoo bas yamar t1 yum bodoj bgaa boldoo…
loading...
IREH ULIRALD FERRARI BAG URALDAH BOLSON UU UGUI BOL SONIRHOLGUI L BOLNO DOO. FIA-N SHIIDWER SONIN L BN
loading...