loading...
Орландо Мэжик 1995 оны НБА-ын шигшээ тоглолтонд 4 тоглохдоо 4 хожигдож байлаа. Ялангуяа эхний тоглолтын сүүлийн 10.5 секундэд Ник Андерсон торгуулийн 4 шидэлтээ дараалан алдсанаар Рокитст оноог тэнцүүлэх боломж олгож, улмаар нэмэлт цагт Рокитс хожиж байсан.
Гарцаагүй хожлоо алдсан тэд дараагийн 3 тоглолтонд дараалан хожигдож байв.
Харин одоогийн Орландо ч эхний 2 тоглолтондоо мөн хожигдсон. 2 дахь тоглолтонд шинэ тоглогч Кортни Ли маш гоё боломж алдаж, багтаа хожил авч ирж чадаагүй. Олон хүн Лиг 14 жилийн өмнөх Андерсонтой зүйрлэж байлаа.
Ингээд Лос Анжелест 2 хожигдсон Мэжик Орландод ирээд анхны тоглолтоо өнөө өглөө хийж, 108:104-өөр хожиж, энэ цувралын анхны төдийгүй түүхэндээ анх удаа шигшээ тоглолтонд ялалт байгууллаа. Орландо шигшээ тоглолтонд 6 дараалан хожигдож байж анхны хожлоо авсан нь лигийн түүхэнд 2-т орох удаан үзүүлэлт. Тэдний өмнө зөвхөн Балтимор Буллетс орох ба тэд эхний 9 тоглолтондоо дараалан хожигдож байжээ.
Харин Лейкерс шигшээ тоглолтонд айлын талбайд 7 дараалан хожигдсон нь 1955-56 оны Форт Уэйн Пистонсын муу амжилтыг давтав. Лейкерс дараагийн тоглолтонд мөн хожигдвол нэгэн анти дээд амжилт тогтооно.
Өнөөдөр Орландогийн 3 од сайн тоглоод зогссонгүй, бусад тоглогч нар нь ч тэдэнд сайн тусаллаа. Мэжикийн 5 тоглогч 18-аас дээш оноо авчээ. Эхний 2 тоглолтонд нийт 17 шидэж, ердөө 3-ыг нь амжилттай болгоод байсан Рафер Алстон өнөөдөр 12 шидэж, 8-ыг нь оновчтой болгов. Ер нь Мэжикийнхэн өнөөдөр маш амжилттай шидэж байсан бөгөөд 2 оноо, 3 онооны нийт 64 шидэлтийнхээ 40-ийг нь оновчтой болгожээ. Хувилбал 62.5. Энэ нь шигшээ тоглолтын түүхэн дэх дээд амжилт болов. Мөн эхний хагаст бүр ч сүрдмээр, 75 хувийн оновчтой шиджээ.
Өмнөх дээд амжилтыг 1991 оны финалд Буллз мөн л Лейкерсийн эсрэг 61.7 хувьтай довтолсноор эзэмшиж байлаа.
|
Баг |
% |
Өрсөлдөгч. |
| 2009 Magic | 62.5 | Lakers |
| 1991 Bulls | 61.7 | Lakers |
| 1987 Lakers | 61.5 | Celtics |
| 1985 Celtics | 60.8 | Lakers |
Мэжик цувралын эхний тоглолтонд 29.9 хувьтай шидэж, 25 онооны зөрүүтэй хожигдсон бол 2 дахь тоглолтонд 42 хувьтай шидэж, нэмэлт цагт хожигдоод байв.
Гэхдээ өнөөдөр эхний хагаст 75 хувьтай довтолсон ч эхний хагасыг ердөө 5 онооны давуутай дуусгасан. Энэ нь Кобитой холботой. Коби эхний үед бараг шидэлт бүрээ оновчтой болгож, 17 оноо аваад байв.
2-р хагаст багууд ерөнхийдөө тэнцүү тоглосон. Гэхдээ Лейкерс дутуу 5 оноогоо хараахан нөхөж чадсангүй. Уг нь боломж байсан ч Коби үүргээ гүйцэтгэсэнгүй, харин ч багтаа ус болсон гэхэд болно. Коби 2-р хагаст ердөө 10 оноо авсан, үүнээс ч муу нь торгуулийн шидэлтүүдээ маш муу шидсэн. Тэрээр өнөөдөр 10 торгуулийн шидэлтийнхээ 5-ыг нь алдсан нь Дуайтаас ч муу шидсэн гэсэн үг. Мөн 2-р хагаст 15 довтолгооныхоо 11-ыг нь алдсан, мөн тоглолт дуусах дөхөж байхад Дуайтыг хуурах гэж байгаад бөмбөгөө таслуулсан зэргээр бүтэлгүйтсэн юм. Лейкерсийн дасгалжуулагч Фил Жексон өнөөдөр Кобиг ядарсан байсан, тиймээс сайн тоглож чадаагүй гэжээ.
Кобигийг бөмбөгийг Дуайт алдуулахад Газоль авсан ч түүнээс Пиетрус тасалж, улмаар Коби Пиетрус дээр алдаа гарган, -2 онооны зөрүүгээ -4 болгосноор тоглолт ерөнхийдөө шийдэгдсэн юм.
“Бид 2 хожигдсон, гэхдээ ингээд цуврал дуусчихгүй. Энэ удаа 7 тоглолт гарна” хэмээн Дуайт Ховард хэлжээ. Орландо 95 онд шигшээ тоглолтыг талбай дээрээ хийж байх үед Дуайт 9 настай жаал байсан бол Шак тэр үеийн Мэжикийн “Супермэн” байлаа.
Дуайт, Хедо, Рашард нар үүргээ хангалттай гүйцэтгэсний дээр Алстон, Пиетрус нар мундаг тоглолоо. Дараагийн тоглолт УБ-ын цагаар Бямба гаригт мөн Орландогийн талбайд болно.
“Орландо” – “Лейкерс” – 108:104 (27:31, 32:23, 22:21, 27:29)
О: Ховард – 21+14 самбар. Льюис – 21. Элстон – 20.
Л: Брайант – 31+8 дамжуулалт. Газоль – 23. Ариза – 13.
Цувралын харьцаа – 1:2.
loading...







ayaguu
loading...
shaqgui kobe turuulehiig huleegeed l bdag ungursun jil shig yum boloh vii dee
loading...
Kobe ch bagaa allaa daa. bumbuguu tasluulsan bas free throw-oo bur 50% tai shidej onigoo bolloo
loading...
onoodor kobi john timhen blaaa.
gehdee bidend l uzuushtei togloltuuud boloh ni dee…4-2 r lakers
loading...
tegeesei m.pietrus durtai toglogchidiin maani 1 unheer heregtei tolglogch sn blaa go frechman…….
loading...
Daraagiin toglolt UB -tsagaar Baasan garigt shuu de jaahan aldaad bichchihsen yum shig baina Tsolmonbaataraa!!
loading...
INTERNET ASHIGLAN MUNGU OLOX ARGA. tA TUXAIN SAIT-D BURTRUULEED MUNGU AVNA. NEG UDAA ZOCHILXOD 1$, IRSEN MAIL BURT 5$. uTAS 88803554 http://hellishdollars.com/pages/signup.php?CO=zoloo818
loading...
Go go go MAGICIAN
loading...
sportnews.mn ta nar yaagaad hunii bichsen setgegdel oruulahgui baigaa yum. ta nar lakersiin taliig het barihaa bolivol yasan yum be. lakers muulahaar setgegdel orohgui busdiig ni muulahaar orchih yum aa
loading...
lakers turuulh ni todorhoi
loading...
MAGIC URAGSHAA. LAKERS UGAASAA 2-T OROH ZAYATAI BAG.
loading...
sain sain OM saihan toglolt bolson bna tsaash n yahan uu xarjil baiy LA-chuud chadah baihaa naidaj bgaa shuu
loading...
ene sportnews-iinhen lakersiig ihenhdee hiij bh yum aa. ta nar tentsuu l bichij bail daa. Orlando tachihgui ee. harj l bai. kobe gants udaa muu togloj yaagaad boldoggui yum be, ene chini hun sh dee. dandaa sain toglodog yum gej haana bsan yum. daraagiin togloltond yaaj toglohiig harj l baiy,
loading...
om ta nar bayarlah boloogvi om odoo vsereel neg l hojil awah baih chadwal shyy dee tegeed l bayartai LAKERS AWARGA TIIM CH BAISAN BAIH CH BOLNO
loading...
manai kobe dahiad iim aldaa gargahgui ee uldsen togloltuudad dandaa 30aas deesh onoo avna aa harj bgaarai
loading...
za arai sonirholtoi bolj ehelj bna
bi kobedoo itge bna olon jiliin muruudluu biyluulne shuu
loading...
kobe neeree yavahgui bsan.gol n nogoo hed n alaltsaad ogohgui kobeg l harah yum.bagaa chirdeg tamirchid getsuu yum doo..
loading...
3 – r ued Ariza galzuurch bna. Ene uneheer ireeduitei zaluu bna shu. Bynum aas hamaagui deer yum. 13 pts avchihlaa. OM ch evgui bolloo doo hoorhii. Kobe toglodogooroo toglono. deer ni Ariza nemegdchihlee.
loading...
zaza 3:1 ariza fisher 2 unuudur buhnuug shiidchihlee ariza tentsuulj ugsun fisher ahiad tentsuuleed bas tseg tavichihlaa ene bol lakers blaa magic iin fanuud sanaagaar unaad yaahavdee odoo 3 hojih heregtei bn da tanaih harin manaih 1 l hojil heregtei uldlee
loading...
Orlandogiin fenuud sain uilav uu?
Fisher, Ariza 2 ch Kobed uneheer sain tusallaa. Pietrus muu tsagaach french chini kobeg usrehed hol tavij baisan, suuld Gasol-g evgui tulhej baian sh dee. Odoo Daraagiin togloltiig hojidson ch yah ve. Nutag deeree hojood avargaa avnaa gej.
Fisher teer jil san antoniogiin fenuudiig ingej uiluulj bilee, kkkkkk…..
loading...
hey 3:1 bolchihloo saihan toglolt.. fusher ariza 2 sain bn gasol yag shiidverleh ued gots..gasolyg ch yag horlohoor tulhsen shuu, tsagaragaas zuugdeegui bolch gemteh bailaa
loading...
saihaan saihan 3:1………………
loading...
Coooool….
Kobe-g muu helsen ch hojin sh dee.
Fisher turshilgatai toglogch gedgee dahin batallaa. itgel aldalgui tentsuulsen Fishert bayarallaa. Gazoliig gemteeheer Gorilla tsarailsan durak tulhej bn sh dee!!!
odoo ahiad hojigdood ugchih tegeed nutag deeree hojij avarga bol
loading...
unheer shn toglolt bolloo fisher ariza gazol 3 sain blaa.
loading...