Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » NHL, Хоккей » Баасан гаригт Стенлийн цомын эзэн тодорно

GD Star Rating
loading...

untitled54Стенлийн цомын шигшээ тоглолт тун сонирхолтой өрнөж байна. Цувралыг 3 : 2-ын харьцаатай тэргүүлж явсан Детройт Ред Уйнгз өнгөрсөн шөнө Пингвиний талбайд зочилсон бөгөөд ялсан тохиолдолд 12 дахь түрүүгээ хүртэх боломжтой байсан ч чадсангүй. Эхний үед хоёр баг олон довтолгоон зохион байгуулсан ч Осгүд, Флуери нар алдаа гаргасангүй. Харин хоёрдугаар үе эхлээд минут ч хүрээгүй байхад Кеннедигийн гайхалтай дамжуулалтыг Жордан Стаал чулуу болгож багтаа тэргүүллийг авчирчээ. Гуравдугаар үеийн 5 дахь минутад  Кеннеди тооны харьцааг 2 : 0 болгосон бөгөөд тэрбээр Талбот,. Фудатенко нарын довтолгоог гүйцээсэн аж. Ийнхүү давуу байдлаа алдсан Ред Уйнгз тооны харьцааг ойртуулахаар чамгүй хичээсэн ч нэгийг л оруулж дөнгөв. Гуравдугаар үеийн 8 дахь минутад хашир туршлагатай Крис Драпер Эрикссон, Листдромы нарын дамжуулалтаар үүнийг хийжээ. Цаг дуусахтай зэрэгцэн Детройтын довтолгоо илт ширүүсч гоол оруулах хэд хэдэн алтан боломж гаргаж ирсэн ч тухай бүр нь Флуери дээр очиж зогсож байлаа. Дэн Билсма тоглолтын дараа ”Түүнгүйгээр бид өдий хэмжээнд тоглохгүй байсан. Флуери бол яах аргагүй манай багийн амин сүнс” гэжээ. Тоглолтын турш Флуери руу 26 цохилт чиглэсэн бол, Осгүүдын хаалгыг 31 удаа Питсбург шалгаад амжжээ. Гэхдээ сүүлийн үед хийсэн гайхалтай хаалтууд нь багаа ялалтад хүргэсэн тул Флуериг илүү байсан гэх бүрэн үндэстэй.
Ийнхүү ирэх баасан гариг буюу 12-ний өдөр Joe Louis Arena-д  2009 оны Стенлийн цомын эзэн тодрохоор боллоо. Ред Уйнгзийн дасгалжуулагч Майк Бабкок хоёр өөр багийг удирдан Стенлийн цомын финалд 7 тоглолт хийж буй хоёр дахь дасгалжуулагч болж байна. 2003 онд тэрбээр Анахеймийг удирдан Нью Жерси Дебилзтэй финалд тулсан ч 4 : 3-аар  харамсалтай ялагдал хүлээж байсан аж. Энэ түүхээ тэрбээр давтахыг хүсэхгүй байгаа нь тодорхой.
Ингээд эцэст нь та бүхэд Питсбургийн хамгаалагч Ха Гилийн хэлсэн үгнээс сонирхууля ”Бид цохиураа барин бага багаар урагшилсаар байна. Тоглолт болгоны өмнө бид ямар ч том зүйл боддоггүй. Ердөө л тухайн тулаанд ялах гэсэн ганц зорилготойгоор ордог. Эцэст нь том төлөвлөгөө маань нэг л мэдэхэд бидний ард гарсан байх болно. Гайхалтай төлөвлөгөө байгаа биз”

Тоглолтын highlight




1 2 3 T
Детройт Рэд Уйнгз
0 0 1 1
Питсбург Пингвинз 0 1 1 2

DET: Драпер  (08:01  3-р үе)
PIT: Штаал  (00:51 in 2 -р үе), Кеннеди (05:35 3-р үе)
)
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Trap says:

    TMEE BAGA BAGAAR CHANGARSAAR BN AILIIG TALBAI DEER HUSAAD OG

    GD Star Rating
    loading...
  2. RDN says:

    Red Wings avna oo,, oor yaria baihgu

    GD Star Rating
    loading...
  3. zoloo says:

    INTERNET ASHIGLAN MUNGU OLOX ARGA. tA TUXAIN SAIT-D BURTRUULEED MUNGU AVNA. NEG UDAA ZOCHILXOD 1$, IRSEN MAIL BURT 5$. uTAS 88803554 http://hellishdollars.com/pages/signup.php?CO=zoloo818

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: