loading...
Ролан Гаррос өндөрлөөд удаагүй байгаа ч теннисчид Уймблдоны бэлтгэлдээ альхэдийнэ гарчээ. 6 сарын 22-нд эхлэх уг тэмцээний өмнө ATP болон WTA-гийн хэд хэдэн тур тэмцээнүүд зохиогдоно. Одоогоор Германы Халле хотноо ATP-гийн дэлхийн цуврал 250-д багтдаг Герри Уэбэрийн нээлттэй тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Ролан Гарросын шинэхэн аварга Рожер Федерер уг тэмцээнд оролцох ёстой байсан ч, биеийн байдлаас шалтгаалан ирж чадсангүй. Тэрбээр ”Бид одоохондоо ямар нэгэн тэмцээнд оролцох бодолгүй байна. Францын дэвжээнд аваргалахын тул дэндүү их хүч хөдөлмөр зарсан болохоор бага зэрэг амрах хэрэгтэй байна. Тиймээс Германыг зорьж чадахгүй нь. Тэмцээний зохион байгуулагчид болон үзэгчдээсээ уучлалт гуйж, намайг ойлгоно гэдэгт итгэж байна” гэжээ. Рожер сүүлийн зургаан жилийн тавд нь энэ тэмцээнд магнайлаад байсан юм. Түүнийг хасагдсанаар Новаж Жоковичд түрүүлэх сайхан боломж бүрдэж ирлээ. Он гарснаас хойш олигтой амжилт үзүүлээгүүй байгаа тэрбээр эхний шатанд италийн Симоне Балеллиг 7-5 6-2 -оор буулган авч, ээлжит шатанд Францын Флорен Серратай учраа таарчээ. Чансааны гуравт эрэмбэлэгдсэн Фернандо Вердаско ”талбайн эзэн” Филип Петзшнерт ялагдаж тэмцээний дуусгасан бол Томаш Бөрдич (Чех) нутаг нэгт Ян Хенричээр эхний даваагаа авсан ч, хоёрдугаар тойрогт уйлад-кардаар орж байгаа Германы Мисша Зверевт ялагдал хүлээжээ.
Новак, Тройки гэсэн Сербийн хүчирхэг хослолыг Зверев, Киефер нар ялж хагас шигшээд шалгараад байна. Бусад тоглолтууд маргааш явагдана.
Ирэх ням гариг буюу 14-нд тэмцээний аваргууд тодрох аж.
loading...




INTERNET ASHIGLAN MUNGU OLOX ARGA. tA TUXAIN SAIT-D BURTRUULEED MUNGU AVNA. NEG UDAA ZOCHILXOD 1$, IRSEN MAIL BURT 5$. uTAS 88803554 http://hellishdollars.com/pages/signup.php?CO=2af8bd14REFID&EM=zoloo818@yahoo.com
loading...
Sanal asuulganaasaa Orlando 4, 5, Lakers 4 togloltod hojino gesen hesgiigee avch hayah heregtei. Odoo sanal ogood ch nemergui hesguud baina.
loading...