Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Гольф » “Гоёо”-той, бороотой гольф

GD Star Rating
loading...


Энэ сарын 7-нд тэрэлжид байрлах “UB” гольф клубт “Goyo Open Cup” нэртэй гольфийн спортын нээлттэй цомын тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд 40-өөд тамирчид оролцож 18 нүхтэй талбайд өрсөлдсөн юм. Ерөнхий спонсороор урлаг спортынхонтой байнга хамтран ажиллаж, тэднийг үргэлж дэмждэг “Гоёо” компани, зохион байгуулагчаар “Заан тэрэлж” гольфийн клуб ажиллажээ.

Тэмцээнийг цаашдаа жил болгон зохион байгуулах ба энэ жилийнх анхных нь юм байна. “Монгол ноолуураар дэлхийг гоёно” гэсэн эрхэм уриатай “Гоёо” компани ноос, ноолуураар гольфийн спортын сонирхогчдын хавар-зун, намар-өвөл гэсэн хоёр улирлын загварын коллекц хувцас хийх юм. Тэмцээний холын цохилтын төрөлд 275 метр цохиж Б.Мөнхбаатар, ойрын зайны төрөлд Д.Мөнхтүшиг тэргүүлж, цомын эзнээр 77 цохисон Д.Өлзийдэлгэр шалгарлаа.

Ц.ЭНХҮҮН

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: